-1-

488 26 0
                                    


G R A C E

Эрхэм Ратна болон Раилд

Та бүхэнд энэхүү захидал очихын мэндийг өчье. Магадгүй үүнийг уншиж байх үед би аль хэдийн хорвоогоос тоос болон замхарсан байх ажгуу. Миний өчүүхэн амьдралд гэрэл гэгээтэй хуудас нэмсэнд талархаж явдаг сэтгэгдлээ ийн муутуун дээр буулгаж байна. Бурхан тэнгэр ивээж намайг ахайтан Раилтай усны дусал мэт ижил төрүүлсэн нь миний хувьд хамгийн их аз завшаан байсан бөгөөд

Захианы үлдсэн хэсэг шатсан гэлтэй энэ үгс хүрээд харласан байсан нь нэгэн охины анхаарлыг ихэд татна. Цааш нь яагаад байхгүйг гайхан дуу алдаж басхүү уурлан гомдоллож номтой ярих нь бусад хүмүүс түүнийг анхаарахад хүргэв.

-уучлаарай хэмээн бөхийгөөд номын санч хатагтай У дээр очин номны үргэлжлэлийг асуун, гэр лүүгээ уг номыг авч явахаар тэмдэглүүлэв.

Дунд зэргийн өндөртэй, богино хар үс, хүрэн нүд, улаа бутарсан харц нь түүнийг их чимдэг бөгөөд үргэлж инээмсэглэж явахад нь хүмүүс түүнд дуртайг илтгэнэ. Мөнхийн инээмсэглэлээрээ эргэн тойрныгоо татах энэ охиныг Лили гэдэг.

Харин ширүүн харц, саравчтай малгайн дор өөрийгөө бусдаас нууж явдаг хүүг У Сэхүн гэдэг. Тэд хэд хэдэн удаа санаандгүй болоод санаатай тохиодлоор тааралдаж байсан ч хэн нь ч энэ бүгдийг хувь тавилан нь гэж төсөөлөө ч үгүй . Тэд өөрсдөө ч мэдэлгүй бусдын хүчээр хувь заяагаараа холбогдсон нэг үгээр хэлбэл сонгогдсон хүмүүс.

Лили талаас

Зүүдэндээ би өөр газар орон улсад оччихсоноор төсөөлж тэнд олон янзын амьтад, хачин жигтэй нэрнүүд, идэж болох, болохгүй олон жимс, өндөр, нам хүмүүс, дуу хоолойг сонсдог.

Сонирхолтой зүүднээсээ салж бодит амьдралдаа эргэж ирлээ. Сургуулийн хонхны хангинах чимээнээр гүйсээр анги руугаа орон өөрийнхөө ширээ лүү цүнхээ шидээд найзуудынхаа ширээ рүү зүглэв.

-юу байна? охидоо

Да ин- чамайг яриад л сууж байлаа

Хэжин-чи өнгөрсөн тоглолтноос гэнэт алга болчиохоор чинь их айсаншд

Да ин **толгой дохих** айсан ч гэсэн ээжээс чинь чамайг асууж чаддаггүй **хошуугаа унжуулах**

-би яавал гэж дээ..

Үүдээр хөвгүүд орж ирж байв. Хамгийн ард нь Сэхүн.

Хэжин- хөөе хөөе, энэ Сэхүн их хачин хүүхдээ, дандаа ганцаараа бас тэр малгай нь **мөрөө хавчих** жихүүдэс хүрмээр

Да ин-арай алуурчин??? **ноцтой харах**

-..................

бүгд: хха **инээх**

Хэжин амны хөдөлгөөнөрөө багш гэж хэлэх хүртэл элдвийг ярин инээлдэж байлаа. Хичээлийн цагууд ар араасаа хөврөн өнгөрсөөр.

Хонх дугаран дэвтэр номоо хураахад хэн нэгний сүүдэр ширээн дээр дустал түүнийг харвал тэр Сэхүн байна. Тэр ангиас цөөн хэдэн хүнтэй л үг солилцдог. Тэдний нэг нь би ч гэсэн гэнэт ингээд ирэх нь ямар нэг совин татаах шиг.

-юу болсон бэ?

Сэхүн: ........

Тэр үг дугарч ядан би залхсан байртай харж байхад сая нэг ам нээлээ

Сэхүн: чи ч бас зүүдэлдэг биздээ? Нохос, Раил Ратна..??

Ингэж хэлэх үед нь бие минь зог тусан нүд минь орой дээрээ гарах нь холгүй болж толгойн дотор эргэлдэж буй бодлууд намайг зовоож орхив.

-чи? ччччи???? О.О чи ччччи

1-р хэсэг төгсөв.


G R A C EWhere stories live. Discover now