I think Die

535 30 8
                                    

Энэ бичвэрийг минь уншихдаа Lana del rey-High by the beach ийг repeat хийж сонсохыг зөвлөв.

Энэ амьдралаас залхаж байна. Зүгээр л яваад өгмөөр, хэзээ ч дахин ирэхгүйгээр, энэ дүрээрээ бусдад хэзээ ч харагдахгүйгээр үхмээр байна.
Энэ хүртэл би ямар амьдралыг туулж ирсэн билээ дээ.
Амьдрал дэндүү амархан байхаар уйтгартай юм. Өдөр болгон нэгэн хэвийн мэдрэмж, үйлдлүүд. Миний амьдралд хэзээч онцгой зүйл байгаагүй, байхчгүй байх.
Гэхдээ сайн найз эсвэл намайг ойлгодог эцэг эхтэй байсан бол арай л өөр байхсан. Гэвч надад аль нь ч байгаагүй хэмээн би өөрийнхөө амьдралыг бодон уйлж суулаа.
Өдий хүртэл ингэж амьдарсан минь ямар ч утгагүй юм.
Зүгээр л харагдахгүйгээр яваад өгвөл яах вэ? Намайг танидаг бүх хүмүүст харагдахгүйгээр, дахин нэгэн хэвийн амьдралын мэдрэхгүйгээр, дахин нүдээ нээхгүйгээр, зүрх минь дахин цохилохгүйгээр, энэ бүгдийг орхиод...

Нэг мэдэхэд 9 давхар байрны дээвэр дээр гарч ирсэн байлаа. Яаж ирсэнээ мэдэхгүй юм. Бодол минь энд аваад ирэв үү гэлтэй. Гэхдээ өнөөдөр л энийг хийх цаг нүдээ анин, дахин бүгдийг эргэцүүлэн бодлоо.

Би ингэх нь зөв үү.
Доторх дуу хоолой минь надад
яагаад зөв үү гэж энэ чиний сонголт. Яг одоо эндээс үсрээд үхэх үү эсвэл буцаж очоод хараал идсэн хөгийн амьдралдаа буцах уу энэ чиний л сонголт.

Би шийдсэн. Нүдээ аниад дээврийн ирмэгийн хашлагийг даваад зогсов. Доошоо харсан ч юу ч мэдрэгдсэнгүй. Зүгээр л хоосон.

Амьдралынхаа туршид зөвхөн нэг л нүүрний хувиралтай явлаа. Хэзээ инээж байснаа ч мартаж,
хэзээ хамгийн сүүлд хүнтэй үнэн сэтгэлээсээ ярьснаа ч бас.

Хэрвээ элдэв хүмүүсийн дээрэлхэл, намайг элдвээр хэлсэн ч би өөдөөс нь юу ч хэлж чаддаггүй тэнэг юм шиг зүгээр дуугүй юу ч болоогүй мэт зогсдог ч сэтгэлдээ ямар их шарх авдагийг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ бүхэн мартагдана гэсэн ч огтхон мартагдахгүй байгаа тэр л үгүүд, эцэст нь би л энэ дэлхийн хог шаар болж байгаа юм шиг, зүгээр л яваад өг чи хэрэггүй гэж байгаа мэт хүмүүсийн дурсамж байгаагүй байсан бол ядаж л энэ бүхнийг туулах бага ч болов хүсэл зориг байх байсан.

Яг ийм үед бүх амьдрал нүдний өмнө кино шиг чи энэ киноныхоо гол дүр мэт мэдрэмж төрдөг гэдэг бол худлаа. Амьдрал бол огтхон ч кино биш.

Кино бол зохиолын дагуу бүхнийг зөвхөн хоосон жүжиглэлтээр гаргасан тоглолт. Харин бодит амьдрал бол энэ бүхнийг өөрийнхөө биеэр мэдэрдэгт оршдог юм.

9 давхрын дээврээс доош ширтэн элдвийг бодох охин.
Эцэст нь энэ бүхэн төгсгөл болох цаг болсон. Хэрвээ эндээс хулчийх юм бол дахин ийм боломж олдохгүй байх. Өнөөдөр л би бэлэн байна.

Сүүлийн удаа эргэн тойрноо нулимстай нүдээрээ инээмсэглэн харлаа.
Баяртай хараал идсэн амьдрал минь гээд нүдээ анин хашлагаас барих гараа тавин хойш эргэн зогсоод амьдралдаа хийсэн сонголтуудын минь хамгийн зөв нь энэ байна гээд шууд л хойшоо унав. Эндээс унахад хэдхэн секунд болох ч надад маш удаан санагдаж байна. Жингүүдэн доош унахдаа би цэвэр агаар бас айдас мэдрэгдэв. Тэгээд зүгээр л харанхуйлав. Бүх зүйл харанхуй.
Юу ч мэдрэгдсэнгүй зүгээр л харанхуйлав. Дараа нь би жингүйдэн дээш хөөрч байлаа. Тэгэхдээ би өөрийнхөө амьгүй болсон цогцсыг хараад өөрийгөө үхсэнийг ойлгов.

Жингүүдэн хаашаа ч юм нисэхдээ би үнэхээр аз жаргалтай байлаа.

                    The end

I Think Die /mongolian/Where stories live. Discover now