박수 ( Clap )

292 15 3
                                    

Алгаа тагших. Энэ бол жирийн нэгэн хүний гаргадаг үйл хөдлөл. Гэвч алгаа тагшснаараа өөрийн чамд хэр хайртайгаа мэдрүүлнэ. Чамд сонсогдтол алгаа тагшсаар л...

~~Зохиогчийн талаас~~

Детектив сэтгэл судлалын эмнэлэгт нэг өвчтөн байдаг. Детектив гэхээсээ илүү ГАЛЗУУГЫН ЭМНЭЛЭГ гэсэн нэрээр та бүхэн сайн мэдэх байх. Галзуугын эмнэлэгийн хаалгыг татан орвол чимээ шуугиан энд тэндгүй сонсогдох ч тэр дундаас алгаа чанга чанга тагших хамгийн хачирхалтай сонсогдоно.

Өдөр болгон зуршил болсноороо эмч нар өрөө өрөөгөөр үзлэг хийнэ. Зарим өрөөнд өөрөө өөртэйгөө ярих нэгэн байхад, зарим өрөөнд нь яг л жаахан хүүхэд шиг өөрийгөө санан уйлах нэгэн байна. Гэвч зохиолч миний болон уншигч нарын сэтгэлийг татах ганц хүн байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр юу вэ гэвэл байнга алгаа тагшдаг өвтөн юм. Тэрнийг Юү Чанхён гэдэг бөгөөд өөрийг нь Рики гэж хочилдог билээ.

Хаалгыг нээн орвол дахиад л онгоцны жижиг хувилбар болох макет барьчихаад дундуур нь хавсран алгаа тагшина. Хүний нүдэнд үзэгдэх бие зүгээр юм шиг боловч хаалга хаасны дараа яг юу болдгыг нь хэн ч мэдэхгүй.

Эмч хаалгаа хаав уу? Үгүй юу гартаа байгаа газар луу шидэж эвдэлчихээд уйлна. Яг л галзуурсандаа үхэх гэж байгаа юм шиг. Гэвч тун удалгүй өөрийгөө шоолж хамаг байдгаараа инээнэ. Инээгээд л... инээхийнхээ хажуугаар алга чанга чанга ташина. Яг л мэдрэл хүн шиг. Юунаас болж энэ эмнэлэгт ирсэн нь одоо л тодорхой болж байх шиг байна.

Одоогоос ойролцоогоор зургаан жилийн өмнө

Ахлах сургуулийн 3.р анги. Өөрөөр хэлвэл Чанхён.ы ангийн үүдэнд нэгэн охин зогсох бөгөөд шинээр шилжиж ирж байгаа бололтой. Тун удалгүй хаалгаа нээн анги руу орлоо.

Багш түүнийг сурагчидтай танилцуулахтай зэрэгцэн мэндэлчихээд хамгийн ард суух Рики.гын хажууд очиж суулаа.

??: танилцъя Лиззи гэдэг

Рики: Рики

Лиззи: жинхэнэ нэр чинь?

Рики: чи ч бас хэлээгүй шдэ

Лиззи: заза таатай байлаа

Харин Рики хайхралгүй нүдээ анин сууна.

Дараагийн өдөр Рики.тэй Лиззи арай дотно байхыг оролдлоо. Гэвч ямар ч хариу үзүүлсэнгүй.

Лиззи: Рики!

Рики: яав?

Лиззи: нөгөө найзууд болцгооё

[ONESHOT PROJECT]Where stories live. Discover now