~~Chapter 3~~

7K 372 2
                                    

Өрөөндөө ороод дэрээ нүүрэндээ наан өөрийгөө харааж зүхэж байв. Goon Eva тэр чиний хойд ах. Чи ингэж мэдэрч болохгүй. Чи нүгэл хийж байна!
Хэсэг орон дээрээ тийчигнэсний эцэст ороо засан хэвтлээ. Нүдээ гараараа даран унтахыг хичээж байхад өрөөний хаалга онгойх чимээ гарав. Гараа нүднээсээ бага багаар салган харвал Jackson орж ирж байв. Би намуухан дуугаар:
- Яасан? гэхэд тэр доош харан шилэн хүзүүгээ бариад:
- Дахиад л тэд... гэхэд нь би ойлгоод эргэж харан хэвтээд цонх луу ширтлээ. Удалгүй тэр миний зөвшөөрөлгүйгээр орон дээр минь ирж суув. Угаасаа зөвшөөрсөн зөвшөөрөөгүй тэр хүссэнээ хийдэг. Би түүн лүү эргэж харахгүй байсан ч тэр намайг ширтэж байгаа гэдэг нь мэдрэгдэж байлаа. Түрүүний гүйцэт хийгээгүй зүйлээ гүйцээхийг хүсэж байсан ч бардам зан минь намайг дийлэн буруу харан хэвтсээр байлаа. Хэсэг хугацааны дараа хөнжил минь татагдахад эргэж харвал тэр миний хажууд хэвтэх гэж байв. Би гайхаж байсан ч түүнд бага зэрэг зай гарган өглөө. Би биеэрээ эргэн түүн лүү харан хэвтэхэд тэр ч мөн адил над луу харан хэвтлээ. Энэ үед түүний уруулыг юу юунаас ч илүү хүсэмжлэнэ. Гэвч тэр ямар ч хөдөлгөөн хийхгүй зөвхөн намайг ширтэж байв. Түүнийг юу ч хийхгүй байгаад уур хүрэх шиг болон буруу харах гэтэл тэр хурдхан шиг дээр минь гаран над луу ойртон үнслээ. Миний төсөөлөөгүй зүйл байсан тул балмагдсан ч хэсэг хугацааны дараа эргүүлэн үнсэж эхэллээ. Ингэж болно гэж үү? Тэр миний хойд ах шүү дээ?
Бид хэсэг үнсэлцэж байгаад тэр уруулаа салгалгүйгээр миний цамцан дотуур гараа шургуулчихав. Би түүний гарыг хурдхан шиг барьж аван уруулаа салган түүн лүү ширтлээ.
- Би чамайг яах ч үгүй ээ! гэж тэр хэлэв. Би гараа зөөлхөнөөр авахад тэр дахин уруул руу минь дайран гэдсээр минь гараа гүйлгэлээ. Би дараа нь юу болохыг төсөөлж чадахгүй байсан тул түүнд хариу үнсэлт илгээсэнгүй. Тэрэнд урамгүй санагдсан мэт уруулаа миний чихэн дээр аваачин чихийг минь үнсэж доошлон хүзүү эгэм дээр үнсэнэ. Ингэх үед түүний гар огцом хөдлөн хөхнөөс минь барихад би цочирдон дуу алдчихав. Би амаа гараараа дарахад тэр юу ч болоогүй мэт хийж байсан зүйлээ үргэлжлүүлж байв. Тэр унтлаганы цамцыг минь дээшлүүлээд хөхийг минь харж эхэллээ. Би ичсэндээ цамцаа буулгах гэтэл тэр гарыг минь атгаад:
- Би чамайг яах ч үгүй ээ! гэж дахин хэллээ. Бид байх ёстой хэм хэмжээнээсээ аль хэдийн хэдэн зуун километр холдчихсон. Ийм байхад тэр намайг яах ч үгүй гэсэн чинь юу гэсэн үг юм. Намайг энэ бүх зүйлийг бодож байхад цээжин дээр нойтон зүйл, хүнд амьсгал мэдрэгдэхэд нь харвал тэр цээжийг минь үнсэж байв. Удалгүй түүний уруул хөхний товчин дээр минь ирэн шүргэж харин нөгөөхийг нь гараараа базлаж байлаа. Тэр хөхийг минь амандаа хийн хөхөж эхлэхэд би уруулаа хазан даавуунаасаа чанга зуурна. Базлаж байсан түүний гар зогсон бүлхүүсээр минь доош гүйн дотоожин дээр минь ирэхэд би мэдээ орсон мэт амьсгаадсаар:
- Одоо болно. Битгий. гэхэд тэр уруулаа хөхнөөс салган:
- Ямар олон юм ярьдаг уруул вэ? гээд намайг үнсэв. Түүний өнөөх гар ажлаа үргэлжлүүлэх мэт нууцыг минь дотоожны гаднаас илэхэд би амандаа дуу алдлаа. Тэр саяны үйлдлээ хэд хэдэн удаа давтаад дотоожийг хажуу тийш болгон минийх лүү хуруугаа шургуулж орхив. Хэт балмагдсандаа амнаас авиа ч гарахгүй зөвхөн хүндээр амьсгалж байлаа. Тэр хуруугаа бага багаар хөдөлгөж эхлэхэд би нуруугаараа хотойн байж ядаж байв. Тэр доошлон хүзүү эгэм цээжээр минь уруулаа гүйлгэн нуруун доор нөгөө гараа шургуулан доороос минь дэмжин дээш бага зэрэг өргөж хэвлий гэдсийг минь үнсэж долоож хазаж байлаа. Өнөөх хэрэгтэн гар ч яаж ажлаа зогсоохов улам хурдаа нэмэн хөдлөнө. Миний хоёр гар түүний толгойн дээр ирэн үсийг нь зөөлхөн зулгааж байлаа. Хэвлий хэсэгт дайн болж буй мэт гал авалзан эвгүй санагдаж эхлэхэд би шингэнээ гадагшлуулж орхив. Үүний дараагаар би бага зэрэг чичрэн, хөдлөх тэнхэлгүй болсон байлаа. Jackson хажууд минь хэвтэн над луу харж байгаад духан дээр үнсэн:
- Унтдаа. гэж хэлэхэд нь нүд анилдаад ирэв. Тэр намайг бүүвэйлэх шиг нуруун дээр минь зөөлхөн товшино.
.
.
.
.
Нарны туяа намайг нойрноос минь сэрээж чадлаа. Эргэн тойрноо харан оройны явдал зүүд эсвэл жинхэнэ явдал байсан эсэхэд эргэлзэн хэсэг хэвтэж байгаад босохоор хөнжлөө сөхтөл миний гуя наалдамхай болсон байв. Ийм байдалтайгаар унтсандаа шижиг хүрэн даавуугаа суга татан аваад угаалгын машинд хийн мөн өөрийгөө цэвэрлэхээр шүршүүрт орлоо.
.
.
Гэрийнхээ халатыг өмсөн бүслээд үсээ арчсаар өрөөнөөс гаран шатаар буух гэтэл доороос Jackson ирж байв. Надад тун эвгүй байсан тул түүнийг гарч ирээд юм хэлэх эсэхийг нь хүлээн зогслоо. Тэр намайг хальт харсан болоод хажуугаар өнгөрөн өрөө лүүгээ орчихов. Тэр үргэлж ийм байдаг ч гэсэн тийм зүйл хийсний дараа ингэж аашлана гэж бодоогүй болохоор хачин санагдаж байна. Би түүнээс юугаа хүлээгээд байгаа юм бол?
.
.
.
.
Youngjae-нд ирэн өрөөнд нь түүнийг тэврэн орон дээр хэвтэнэ.
- YJ?
- Ммм?
- Заза... Юу ч биш дээ. Өчигдөрийн болсон зүйлсийн талаар түүнд хэлэх эсэхтээ эргэлзэж байна.
- За болиороо охин минь. Хэл? гэхэд нь би хэсэг чимээгүй хэвтэж байгаад:
- Jackson...
- Тэр юу гэж? би түүний цээжинд нүүрээ наан:
- Jackson намайг өдсөн. гэж битүү авиагаар хэллээ. Тэр:
- Юу гээд байгаа юм бэ? Сонсогдсонгүй. гэхэд би түүн лүү ширтлээ. Тэр ч мөн намайг хэсэг ширтэж байгаад:
- Чи арай түүнтэй унтчихсан юм биш биз дээ?
- Үгүй ээ үгүй... гэж чанга хэлэн:
- Арай ч унтаагүй... гэдгээ зөвхөн өөрт сонсогдохоор л хэллээ. Youngjae-ын санаа нь амарсан аятай:
- За тэгвэл ч хамаа алга аа! Унтахаас бусдыг нь бол би хүлээн зөвшөөрч байна.
- Яа~! Чи одоо юу вэ? гээд түүн лүү харахад тэр инээд алдан намайг илүү чангаар тэвэрлээ. Удалгүй тэр амандаа дуу аялан надад дуу дуулж өглөө.
.
.
.
Гэрт ирэхэд оройн хоол бэлэн болсон байлаа. Өнөөдөр ч бас Jackson хоол хийсэн байв. Өдөр л Youngjae-нд хоол идсэн тул одоо бол өлсөж байна. Аягалсан хоолоо аван дээш гарах гэтэл нимбэг үнэртээд эхлэв. Гарцаагүй хоолноос үнэртэж байсан тул аягаа буцаж шидээд өрөө лүүгээ орохдоо нүднийхээ булангаар Jackson луу харвал тэр юу ч болоогүй мэт хоолоо идэн сууж байв. Түүнийг яагаад ийм хачин байдгийг мэдэх юм алга. Би ч тэнэг юм. Ухаан санаа нь орон гаран байхад нь тэгж мэдэрч байдаг...
.
.
.
Өрөөндөө орон хувцасаа тайлж шидээд ширээндээ суун маргааш хэрэг болох зүйлсүүдээ бэлдэж байгаад цаг орой болмогц орондоо орон хэвтлээ. Jackson-ы хачин царайнууд толгойнд эргэлдээд байсан тул чихэвчээ зүүн нүдээ анин унтлаа.
.
.
.
Шөнө дунд унтаж байхад минь хэн нэгний гар миний биеэр гүйх, хүзүүг минь энхрийлэн үнсэх уруул мэдрэгдлээ. Нойрмог байсан тул хэсэгтээ анзаараагүй ч сүүлд нь нэг л хачин байхыг мэдээд нойрноосоо сэрэн харвал мэдээж Jackson байв. Би түүнийг хүчтэй түлхэн орноос унагаад:
- Чи энд ямар новшоо хийж байгаа юм бэ? гэхэд тэр нүдээ эргэлдүүлээд:
- Чи намайг санаагүй юм уу? гэж хэлэн жуумалзлаа.
- Битгий солиор! Яг одоо өрөөнөөс минь гар.
- Заза би чамайг яах ч үгүй ээ... Зүгээр л цуг унтъя. гэв. Яах ч үгүй гэж хэлчихээд энэ намайг яалаа даа?
- Чи одоо надаар тоглоод байгаа юм уу? Гар!
- Заза ойлголоо. Би зүгээр энд хэвтээд унтлаа. гээд шалан дээр хэвтээд өгөв.
- Тэд дахиад хийгээд байсан болохоор л орж ирсэн юм. гээд үргэлжлүүлэхэд нь орон дээрээ гараараа тулан суугаад:
- Тэднийг сонсоод чинийх босчихдог юм уу? Тэгвэл явж гартайгаа найзал л даа! гэж хэлэн буцан хэвтээд цонх луугаа харлаа. Тэр хариу хэлэхгүй байхыг бодвол хэлэх үггүй болсон байх. Түүнд дургүй хүрээд унтаж ч чадахгүй цонх луугаа муухай харан хэвтэж байтал дэндүү их өлссөн гэдэс минь дуугарчихав. Түүнийг унтсан гэдэгт найдан эргэж харахад тэр намайг шоолон инээгээд:
- Чи өлсөөд байгаа юм уу? гэж хэлэв.
----------------------------
All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaOnde histórias criam vida. Descubra agora