БИ VINCENT БАЙНА
Цаг хугацааг би эрчлээс хэлбэртэй эд гэж боддог. Бүх зүйл эргээд тойроод эцэж цуцаад буцаж эргэж ирдэг гэдэгт би итгэдэг . итгэдэг.... Энэ их үхмэл үг байж болох. Амьдралдаа ямар нэгэн зүйлд бидний хийж чадах зүйл бол итгэх юм шиг. Нүдээ аниад хэвтэхдээ ахиж сэрнэ ээ гэж итгэдэг, зээлдүүлсэн мөнгийг минь эргүүлж өгнө өө л гэж сэтгэлээ хэмлэж яддаг.Эцсийн хийж чадах зүйл нь итгэл л болдог шиг. ЗАРИМДАА... Итгэл итгэдэг болохоороо бид агуу нээлт эсвэл агуу тэнэглэлийн аль алийг хийж чаддаг.
Харин нэг л өглөө өөрийгөө Ван гог гэж бодох болсон юм. Хоёр чих минь бүрэн элбэг хагалуун дулаан байранд амьдрадаг хэдий ч тэр нэг цухалзан улалзах галыг дарж чадахаа алдав. Зузаан зотон дээр тосон будаг, усан чингээд гушьяа гээд холин бүтээдэг амьгүй гэх зурагаа, өндөр уулын өргөн талын хаана ч юм бүтсэн усны цэнхэр , ургамал цэцэгсийн ногоон өнгөөр амьлуулах гэж үүргэвчээ үүрэн дотор минь бий болж буй Ван гог-ийн эрэлд хатлаа. Замд дээр гаран эхний таксинд суув. Хаа хүрэх вэ хэмээн жолооч асуухад халаасанд байсан бүх мөнгөө гарган , энэ хотоос гарья, ой модтой өтгөн модтой газар хүргээд өгөөч гэж хэлэхэд , жолооч бүхээг рүү харсан урт толиороо арын суудал дээр сууж байсан над руу их л шийдэмгий нэг хараад хаазаа гишгэх нь тэр. Утсаа бэдрэн байж цүнхнээсээ олоод, чихэвчээ углан эхлэх товчийг харалгүй дарлаа. Beathles Across the universe явж байх нь тэр.
Нар шарж ядсан халуун хот холхих хүмүүс гудамжууд, ямар ч эмх замраагүй, зайрмагний жижигхээн хөргөгчнөөс гарах уур, шорлогний утаа тэгээд хүчилтөрөгчийг бүрдүүлнэ. Харж ядсан би тэсэлгүй нүдээ анилаа. Магадгүй сэтгэлээ шинжлэж буй хэрэг биз. Хуучин итгэл шиг хуучирч өгөрсөн сэтгэл гэгч энэ ид ихэд том сайхан байх бүртээ эзэндээ гай тарих нь олонтоо. Хөлгүй гуйлгачин балартаж сөөнгидсөн хоолойгоороо дуулна. Харин хайрцаг нь хоосон байлаа. Хот ийм л газар .
2.
Нэг сэрэхэд машины голын толиос өлгөсөн баримал дурсгалын зүйл нааш цааш хөдлөнө. Жирэмсэн эмэгтэйг дүрслэн толгойг нь битүү сувд шиг бөөрөнхий зүйлсээр хүрээлсэн эдийг сонирхон асуухад жолооч – Венера гэдэг юм. Буух газар чинь дөхлөө шүү хэмээн хөндий хүйтэн хоолойгоор жолооч хэлэхэд ахиж асуулт асуух хүсэл төрсөнгүй. Буусан даруй нүдэнд нэг их урт төмөр зам тусах нь тэр. хэдхээн байшинтай тосгон шиг газар битүү модоор хүрээлэгдсэн байлаа. Буусан даруй ой руу зүглэв. Замаас нилээд зайтай ой зах хүрэх гэж хагас цаг алхлаа. Гэвч араас нь хэн нэгэн дуудах нь тэр
-Хүүе та юм аа гээчихлээ эргээд хартал нэгэн охин зогсож байв. Гартаа миний чихэвчийг барьчихсан нааш өгөөд
-танийг Соном ах хүргэж ирж байсан уу? Тэр манайд нэг тэвэнгийн өртэй юм л даа.
-мэдэхгүй ээ. Би сая хотоос л такси бариад л ирсэн. Тэр их дуу муутай хүн шиг байсан
-тийм нь ч тийм. Гэхдээ их сайн хүн байгаа юм. Элдэв долоон хүн амьтаны мэдэхгүй хог новш цуглуулж суудаг гэж эмээ дандаа л хэлдэг юм.
-ммм, харин хотоос би нар голлож байхад гарсан. Одоо ч бараг жаргаж байх шиг байна
-та сая хот гэж ярилаа. Ямар газар байдаг юм бэ?
-хөөх чи чинь мэддэггүй хэрэг үү
-би төрсөн цагаасаа л хойш энд эмээтээйгээ сууж байна даа
-ээж аав чинь хайчсан юм бэ
-надад эмээ л байсан
-хот уу? Тэр их дэмий газар аа яг үхрийн элэг шиг энд тэндхийн сайн саар нийлж л томхон тосгон болдог хэрэг
-та манайд очих уу? Магад манай эмээ танд таарах үг хэлж л магадгүй юм
-үг ээ?
-эмээ энэ тосгоны ганц үзмэрчин юм л даа. Ингээд ойнгоор хүрээлэгдсэн жижигхэн тосгоны захад байрлах дүнзэн байшинд очсон юм. Хаа сайгүй л цэцэг болсон хашаагүй газар ганц дүнзэн байшин. Яг л маргааш нүүх гэж байгаа юм шиг элдэв хог новш сансарын таваг, цахилгаан үгүй ганцхан дүнзэн байшин. Намайг дагуулж буй охин
- Та цэцэг битгий гишэгчихээрэй. Эмээ уурлана шүү гэж хэлэв. Чимээгүйхэн би за л дуугарав.
Байшин дотор янз янзын өнгийн хатаасан цэцэгс олон. Үнэр гэж чигтэйхэн сайхан. Зурагт компьютер сүлжээ сансарын таваг зовлонгийн үндэс юу ч үгүй.
-Хэн ирсэнийг нь би харсан.
-эмээ та сохор шүү дээ
-мэдрэмж хаа сайгүй л байгаа шүү дээ үр минь, маргааш наад ахыгаа дагуулаад Модот хайрхан луу гараарай. Тэгэхээсээ өмнө одоо хоол хийгээрэй . Өлсөж л буй биз.
-мэдлээ мэдлээ . эмгэн над руу хандан
-хүү минь чамд тэвэн байхгүй биз хэмээн асуув .
-байхгүй ээ гээд би цонх руу харан суулаа. Нэгэнт нар жаргасан хойно бүгд л унтлаа.
3
-Хүүе ээ, хүн нэн уйтгартай байх үедээ нар жаргахыг харах дуртай байдаг... гэж залгуулж ярьсансан
-нар жаргахыг дөчин гурван удаа харсан өдөр чи их гунигтай байжээ дээ?
Бяцхан хунтайж хариу хэлсэнгүй
А.Д.Сэнт-Экзюпери Бяцхан хунтайж
Нар мандахтай зэрэгцэн охин бид хоёр ойн өөд мацлаа. Нартай өглөө аж. Ихэд дулаахан, хусан ойд зам нь бамбалзан он удаан жил дээр дээрээсээ ургасан өвснүүд нойтон. Алхахад гутал норгоно.
-Эмээ өчигдөр танаас тэвэн асуусан уу?
-тиймээ тэгсэн, нээрээ тэр ямар учиртай эд вэ?
-намайг жижигхэн байхад өвөө маань энэ ойд ороод алга болчихсон юм. Харин эмээгийн зүүдэнд нэгэн шувуу үзэгдээд "Мянган тэвэн цуглуулвал тэр ирнэ" гэж хэлсэн юм гэнэ билээ. Цас орохоор энэ ой руу хараад л Даарч байгаа болов уу гээд санаа алдаад зогсчихдог байсан юм. Өгсөн өгсөөр уулын орой дээр гарч ирлээ. Ар талдаа модгүй аж. Хол хол өрөгдөн тавигдсан салхин сэнс эргэлдэнэ.
-та ер яаж байгаад манай энд ирчихсэн хүн бэ
-би өөрийгөө нэгэн зураач шиг л мэдрэх болсон юм
-манай өвөө шиг үү? Гэж цайлган өнгөөр хэлсэн ээ санаа алдан
- хардаа тэр сэнснүүд салхитайд хурдан эргэж байгааг харин тогтуун байхад зогсчихдог юм. Хачин уйтгартай гээч. Яг л цастай өдөр зам гарган гэрээсээ сургууль руугаа ахлахах шиг.
Энэ үед би нэгэн зураг зурахаар болов.Жижиг зотонгоо дэлгэн, улаан болон хөх өнгөө гарган бяцхан охиныг суургаад, ард нь хурдан гэгч эргэлдэж байгаа сэнснүүдийг сэнс биш сэнсэрч буй хурдтай зурлаа .
Сэрэв
Би орондоо байна. Дахин унтахаар оролдов. Гэхдээ дэрэн дороо тэвэн хийхээ мартсангүй
Итгэл ийм л зүйл.