***

304 16 1
                                    

  Хэмнэл болгон нь зүрх рүү чинь зүү шивэх шиг, хүнд цохилт болгон нь хутгаар цоо хатгаж зүсэх шиг дуртай гэж хэлэхгүй ч, сонсохыг хүсдэг дуугаа тавиад... Мэдрэгдэх өвдөлт болгоноос таашаал авахгүй ч, өвдөлт болгоныг үг дуугүй биедээ хүлээн аван хоосон цагаан тааз ширтэн хэвтэхдээ... Бугуйгаар минь дамжин биенээс минь урсах цус, дусал дуслаараа биеийг минь сулруулж байгааг чимээгүй чагнахдаа... Би үхлийг хүсэж билээ...
Тиймээ хэн нэгэн биш, амьдрал биш, цөхрөл биш, би өөрөө өөрийгөө чимээгүй алж байлаа. Би алуурчин бас хохирогч юм. Амиа хорлолт гэж дүгнэх цагаан хуудас... Түүн дээр дусал дуслаар ширүүсэх бороо шиг их нулимс асгарахад... Надад байсан, байх байсан зүйлийг бодон харуусах хүмүүний харамсал ч... Миний юу хүссэнг мэдэхгүй... Гэхдээ тэдний мэдэх ганц зүйл бол "Тиймээ би тэнэг. Бас үхлийг хүссэн"...  

Чимээгүй аллага, чимээгүй үхэлWhere stories live. Discover now