2. Гэнэтийн явдал

333 5 2
                                    

За манай 3 нөгөө л нэг "Жигмэд Тогмид 2" оо дуулсаар ой луу орлоо. Ядаж байхад өнгө нийлүүлээд солгойрч өгнөө. Дээрээс нь өөр дуу дуулая гэсэн ч өөр дуу мэдэхгүйгээс хойш. Харин Энжи Ами 2ын усыг цалгитал, хад чулууг цууртал баруун зүүнгүй солгойрох дууг нь Шү дуугүй л сонсон ардаас нь даган явна.  Ингээд ой луу орж ирэхэд хамар сэтэртэл модны цавуу, ургамлын үнэр,  нүд ширгэтэл тэднийг бүрхэн авч эхлэх нь тэр. Мэдээж энэ нь таагүй байсан ч тэднийг шараад алчих шахам байсан нарны хурц туяа аажим аажимаар моддын ачаар багасах нь юутай сайхан. Ойн гүнд үе үехэн дуу гаргах шувуудын жиргээн тэдний дуунд ая нэмж, үргэлжлүүлэн дуул гэж байгаа мэт байхыг солгой 2 маань олзуурхан ашиглан дуулна. Хөөрхий дөө муу Шү, түүнийг яах гэж ингэж амьдаар тамлана вэ :"(( Болдог бол очоод тэр 2ийн хоолойг нь боогоод, амыг нь алгадаад, тэр ойд нь төөрүүлчээд буцах юмсан :)). 

10 гаруй минут алхасны эцэст тэдний зорилго болох жимс нь захаасаа харагдаад эхлэх нь тэр. 

Энжи: Хөөх хардаа, тэр улаан юу вэ? Цус уу? Энд амьтан цусаа гоожуулаад явсан юм байхдаа

Ами : Эргүү төлөгөө, ойртоод хараач. Алим байгаа биздээ.

Шү: Та хоёр солгой, дээр нь бүр хөлдүү юм байнашдээ. Наадах чинь алим биш гүзээлзгэнэ байна.Алим модонд, харин гүзээлзгэнэ газарт ургадаг юм. Харин наадах чинь цус мөн байна. Тэгээд дээрээс нь та 2 хоёр өөр тийшээ хараад байх юм.

Энжи: Тэр яахав чи хэзээдээ наад модон дээрээ гарчихав?? гээд түүний авирсан модон руу хуруугаараа чичлэн хэллээ

Шү: СИЙМПЛЭ Нинжагийн урлаг №5: Модонд авирах. Гэхдээ бас энэ дээр чиний яриад байсан алим чинь байна гэж хэлээд нэг алимыг сугалан татаж авахад нэг ёолох чимээ гарав. Гайхаад эргэн тойрноо хартал тэр 3-аас өөр хүн байгаа шинж алга байлаа. 

Ами: Чи юу гээд байлаа? Алим биш гэлүү? Наад гарт чинь тэгээд юу байгаа юм? гээд 2 том нүд гаргахад

Шү: Энэ алим бишээ, энэ ойн онцлогуудын нэг болох дуу хоолой өөрчлөгч жимс гэж хэлээд хазав, тэгснээ үргэлжлүүлэн (маш нарийн хоолойгоор) За тээр харав уу? Өөр байгаа биз? Чи ямар хоолойтой болохоо дотороо хүсээд тэгээд идвэл шууд өөрчлөгддөг юм.

Ами: Тиймү? Нэгийг аваад өг, би үзье гэхэд нь

 Шү дахиад нэг алим дүрст жимсийг тастаж автал дахиад л нэгэн ёолох чимээ гарлаа. Энэ удаа нээх ойшоосонгүй шууд л тэр алим дүрст жимсийг Ами луу шидлээ.

Ами: Би маш бадируун басс хоолойтой болохыг хүсэж байна, гэж хэлээд хазлаа. Тэгээд дуу гаргатал өөрчлөгдөөгүй байлаа. Өөрчлөгдсөн юм гэвэл Шү модны мөчирнөөс инээсээр байгаад хойшоо савж унаад толгойгоо хагалаад үхчихсэн байв.

Эхэндээ Ами түүнийг зүгээр л хэвтэж байна гэж бодтол яахын аргагүй цус тэрүүнгээр нэг шүүрэн асргаад эхэлтэл хэрэг бишдсэнийг мэдлээ.

Ами орилон гүйж очоод тэврэн автал Шү тархиараа газар савж унахдаа газар байсан чулуун дээр ойчсон байжээ. Энэ бүхэн үнэхээр гэнэтийн байсан учир шоконд орж нүд нь харанхуйлаад эхлэн өдрийн хурц нар алга болон шөнө болсон мэт л харагдаж эхэллээ. Тэгээд балмагдсан хоолойгоор чичрэн байж Энжиг дуудахгээд эргээд хартал Энжи аль хэдийн ард нь ирсэн байх бөгөөд Ами г эргэж хартал  нэг том нүүр түүний нүүрэнд тулсан байх агаад түүнийг шууд л том амаараа толгойг нь тасдан залгин идчихлээ. Энжи ийм араатан байсан гэж үү? Мэдээж үгүй, энэ бүхэн худлаа тоглоом байлаа 

Шү зүгээр л түүний энэ тэнэг тоглоомонд нь итгэсэн Амиг шоолсоор газар зөөлөн өвсөн дээр унасан байв. Тэгээд Шү босоод хартал цаана нь Энжи амандаа нэг юм бувтнан алим бариад хазаж байв. Үүнийг харсан Шү тэр хоёрыг шоолсоор байгаад тэр хавьд байсан бүхий л шувууг үргээчих нь тэр. Шувууд дургүйцлээ илэрхийлэх мэт бүгд сангасаа Шү гийн дээр асгачих нь тэр. Шү нь үүнд бэлтгэлтэй байсан мэт сурамгай гэгч нь куртикнийхээ малгайг дээшлүүлж өмсөн тэр их сангаснаа өөрийгөө хамгаалж амжсан байв. Тэгээд тэр их сангасны үнэр ямар л олиг байв гэж, тэр дарай Шү куртикээ тайлаад чулуудчихлаа. OMG, куртикгүйг нь харсан чинь түүний цээж үнэхээр биенд нь гоёдохоор том гэдгийг нь нөгөө 2 нь анзаарав. 

Үүнийг харсан Энжи шууд л гүйж очоод араас нь тэврэн хоёр хөхийг нь базлан: Хөөх, үнэхээр том болжээ. Чи өндөр болно гээд сүү уугаад байсан сүүний тэжээл чинь өөр тийшээ л оччихжээ гэж хөхрөн инээв.

Шү ичингүйрэн: Болилдоо, гээд 2 гарыг нь холдуулан урагш алхтал

Ами: Тиймүү? Би бас барьж үзэе л дээ гээд өөдөөс нь алхтал чулуунд тээглээд урагш унахдаа нүүрээ Шү гийн цээж завсар хавчуулаад тэр хоёул унаад өглөө.

Тэгээд тэр хоёр унахдаа уулын уруу өнхрөөд өглөө. Үүнийг харсан Энжи сандран араас нь уулын уруу буух гэтэл араас нь нэг юм зулгаагаад явуулсангүй. Энжи гайхаад эргээд хартал.........

 Энжи гайхаад эргээд хартал

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


АРААТАНWhere stories live. Discover now