Залхуурал

95 7 0
                                    

Нарны сүүлчийн ягаан туяа тэнгэрийг дулаацуулах мэт тэнгэрийн нэг захаас нөгөө зах хүртэл бүхэлд нь бүрхсэн байх нь сэтгэлд бяцхан уйтгарыг авчирна.

Бээрсэн гарыг дулаацуулах аяга цайнаас гарах үнэр сэтгэлийг минь бага ч атугай баясуулах нь таатай хэдий ч ширээн дээр байх загасны үнэр үе үехэн үнэртэх нь буцаад өнөөх таагүй уур амьсгалыг бүрдүүлэнэ. Цайгаа халуун дээр нь оочлон ууж дуусаад аягаа ширээн дээр тавилаа ажилдаа орохоор бэлдэж дахин хэсэг хугацаанд сандал дээрээ суулаа. Бага зэрэг дулаацсан гараа нэг нэгээр нь илэн дахин дулаацуулахыг оролдоно. Хэзээнээс юм болдоо гарын арьс үрчлээтэн давхар давхар нугалаа үүсэн ,хурууны үе томрон хутга барьсаар байгаад баруун гарын алганы долоовор хуруунд зузаан гэгчийн эвэр тогтожээ. Дахин доошлон хөлөө харлаа түрхэн зуур углаашаа тайлан тавьсан түүний хөл мөн адил үрчийж хатангишсан мод шиг сунасан арьсны нуглаасны цаанаас яс нь энд тэндгүй товойн харагдана.

Эмгэн гараараа нүүрэндээ наан дээш доош нь болгон хэдэнтээ илэв. Тэгэх тоолонд гарын алгыг нь даган арьс нь нааш цааш хөдлөнө .

Хэзээ нэгэн цагт тэр үрчийсэн нүүр үзэсгэлэнтэй залуу бүсгүйн царай байсныг тэр тодхон санаж байв.

Манан будан дундаас үзэгдэх тэр бүсгүйн төрхийг дотороо нэг нэхэн саналаа. Залуун насаа дурсах үед эмгэний нүдэнд нулимас цийлэгнэх ажээ.

Нэг насны амьдрал гэдэг нүд ирмэх зуурт өнгөрөх юмдаа гэж бодоход амьдралын мөчүүд нь кино зургийн хальс солигдон өнгөрөх мэт жирэлзэнэ.

Амьдралын нэгэн өдөр солигдох шиг , цэцэг алагласан зуны дараа шаргал намар ирдэгийн адилаар түүний амьдралд ч бас намар хэдийн ноёлоод удажээ.

Эмгэн удалгүй сандалнаасаа өндийн углаашаа өмсөөд ширээний өмнө зогсон гартаа хутагаа барин загас арилган ногоо хэрчин хоол хийж эхэллээ. Хаалгаар орж ирсэн зөөгч бүсгүйчүүд түүний хийж байгаа зүйлрүү хялам хийснээ

-тэр дахиад л залхуураад эхлэжээ дээ???

-тийм бололтой хоолоо хийж дуусаагүй л байна

-ингээд залхуураад байвал ч түүнийг удахгүй халах байхдаа??

гэж шивэр авир хийсээр өрөөнөөс гарлаа. Эмгэн тэдний яриаг сонссон ч сонсоогүй мэт дүр үзүүлэнэ. Миний насан дээр та нарын ямар байхыг болдогсон бол харахсан. Гар хөл чинь өөрийнх биш хүнийх болоод нуруу хүзүү өвдөөд ирэх зовлонг та нар мэдэхгүй л байна даа гэсээр халаглан ажилаа хийсээр өдрийг барна.

Орой эмээ тортой хувцасаа барин гэрийн зүг аажуухан алхана.

Түүний ардаас зөөгч бүсгүйчүүд шогширсоор хоцорно. Залхуу эмээгийн нэг өдөр дууслаа .

Орондоо орж унтахаар хэвтэх үед манан дундаас хэдийнээ мартагдах дөхсөн залуугын үзэсгэлэнт төрх нь түүнийг бүрхэн авч хуучин цагын жаргалтай өдрүүдийг нь санагдуулах нь сайхан ..

Өглөөний нар таазан дээр тусах үед эмээгийн нүүрэндэх шаргал туяа хөх өнгөөр солигдсон байв түүний бие хэдийн хөрчээ..

Өөрийн үзэсгэлэнт төрхтэйгөө цуг хэдийн энэ ертөнцийн хүн биш болсон тэр ажээ.

Эмээгийн залхууралыг харсан сүүлийн өдөр энэ байлаа...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 08, 2016 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ЗалхууралWhere stories live. Discover now