2-р хэсэг

996 62 0
                                    

Ари: чи өнөөдөр дэндүү азтай байгаа бололтой харин одоо энэ аз чинь дуусах болж байна залуу минь гээд Намжүүныг түлхэн хүмүүс дундуур орон алга боллоо. Намжүүн муухан инээн араас нь гарахад энэ хоёрыг ажиглаж байсан Тэхён жонгүг хоёр мөн адил араас нь гарна.

Ари Машиныхаа дэргэд тамхи татан зогсож хажуугаар өнгөрч яваа зарим хүмүүсийн муулан шивнэхийг сонсоно. Намжүүн гарч ирэн Ари-н хажууд зогсон үсийг нь чихний араар хийлээ. Ари-г ингээд зогсож байгааг харсан Шюга шоконд оров.........

02 хэсэг

Шюга Ариг харсан даруйдаа түүнрүү бага багаар ойртлоо. Ойртох тусам Намжүүн Ари хоёрын яриа тод сонсогдоно. Энэ үнэхээр Ари мөн гэж үү?? Жоохон охин биш одоо эрчүүдийг уургалдаг, шоунд дуртай эмэгтэй болчихож. Энэ бүгд надаас... ингэж дотроо бодон алхана. Бас Аритай цуг байгаа Намжүүныг харан улам их балмагдана. Гурван жилийн өмнө дүүд нь хайртай гэж явдаг байсан залуу өнөөдөр Аритай ингэж зогсож байхыг харсан Шюга Намжүүнд уур ч хүрэх шиг......

Шюга улам ойртон яриа өдөх гэсэн боловч амнаас нь үг гарсангүй... Ари Шюга-г хараад яах бол? Яаж харьцах бол? гэдэг асуултыг Шюга өөрөөсөө асууна.

Намжүүн: Би чамайг хүргээд өгье

Ари: би хүнээр хүргүүлдэг хүн биш. Чи өөрийнхөө урдах замаа л хараад яв

Намжүүн үсээ хойш нь илэн: Би чамд нэг ажлын санал тавих гэсэн юм

Ари: шоронгоос гарсан хүн ямар ажил надад санал болгох гээд байгаа юм

Намжүүн: гэрт чинь очицгооё. Согжин гэрээс чинь явчихсан байгаа

Тэхён: бага ахаа

Намжүүн: яасан бэ

Жонгүг: Том ах та хоёрыг дуудсан

Ари: ядаргаатай юмаа.

Намжүүн: согжин нөгөө газар байгаа биздээ

Тэхён: тиймээ

Ари: та нар өөрсдөө дагаад яваарай гээд машиндаа суун хөдөллөө. Араас нь Намжүүн ч өөрийнхөө машинд суун хөдлөв. Тэд нарыг явахыг харсан Шюга юу ч хийж чадаагүйдээ харамсан хий дэмий өөрөө өөртэйгээ ярьж байлаа. Намжүүныг Согжины талын хүн байсныг саяны ярианаас сонсоход л шууд мэдсэн Шюга Намжүүныг хараана....

Эмэгтэйчүүдийг тамлан зовоож хорьдог газар ирсэн Ари тэр өдрийг дахин бодлоо. Согжины машинд хүчээр суун энэ газар ирэх замдаа Ари машин дотор зогсолтгүй уйлж байсан юм. Шюга-г тийм юм хийнэ гэж огт бодоогүй Ари тэр өдөрт болсон зүйлээс болж Шюга-д үнэхээр их уур хүрсэн. Ари нөгөө талаас Шюга-г ойлгож байсан ч уучилж чадахгүй гэдгээ баттай мэдэж байсан.

/Дууссан/ Please, Come back to meNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ