Төгсгөлийн хэсэг
Ари Шюгагийн гэрийн үүдэнд ирэн хаалганыхан хонхыг дарахад хэн ч хариу өгсөнгүй. Дахин хоёр удаа дарахад Юүна Тэсон хүүг тэвэрсээр хаалга онгойлголоо. Ари инээмсэглэн "Би ирлээ" гэж хэлэхэд Юүна Аригийн ачааг харан түүнийг бүр мөсөн ирж байгааг мэдэн баярлалав. Юүнагийн цаанаас Шюга хэн ирсэн эсэхийг мэдэхээр ирэхэд Ари Шюгаруу харан инээмсэглэнэ. Шюга шууд л барьж байсан зүйлээ газар хаян Ари дээр гүйж ирэн маш чангаар тэвэрлээ.
Шюга: Бурхан минь чи бүр мөсөн ирсэн үү
Юүна: хараачдээ, хамаг ачаа нь байнашд
Ари: Бүр мөсөн л ирсэн юм шиг байна
Шюга: Би чамайг ирнэ гэдэгт мэдээд байсан юмаа гээд Ари-г бараг бяцлар шахам тэврэн өргөнө. Тэсон хүү хэдий бяцхан ч энд юу болоод байгааг мэдрэн энэ гэрт баяр баясал авчирж инээсээр байв.
Юүна: ахаа та одоо наад хүнээ газар тавь л даа.
Ари:🙂 тийм шүү намайг буулга
Шюга Ари-г буулган: гэхдээ чи улам туранхай болчоо юу даа
Ари: чамайг санаж гунигласаар байгаад турчихсан
Юүна: Манай ах ч гэсэн. Харин ойрын үед байн байн инээж хоолоо тэнэг юм шиг их иддэг болчоод байгаа юмаа
Шюга: Ари чи дахиж явахгүй биздээ. Тэр Намжүүныг яасан юм
Ари: дахиж явахгүй ээ. Намжүүн намайг энд бай гээд хүргэж өгсөн.
Юүна: Ари би чамтай ярих зүйл байгаа шүү. Ахтай минь нялуурч дуусчаад миний өрөөнд орж ирээрэй
Ари: ойлголоо ээжээ
Юүна: миний хүү энэ эгчээсээ хол яваарай чамайг яаж ч магадгүй шүү гэсээр өрөөлүүгээ орлоо. Харин Шюга инээмсэглэсээр л... Ари түүний нүдрүү харахад Шюгагаас ямар их аз жаргалтай байгааг мэдэрч байв. Шюга Ари-г хананд шахахад Ари гайхахтай зэрэгцэн зүрх нь маш хүчтэй цохилж байлаа.
Шюга: би өөрийгөө романтик гэдгээ мэднэ ээ
Ари түгдрэн: Я-яагаад байгаан бэ
Шюга: Би чамайг өөрчлөгдсөн гэж бодсон ч огт өөрчлөгдөөгүй байна. Хэрвээ чи тийм л их шоучин болж өөрчлөгдсөн бол намайг ингээд хананд шахахад шууд л миний уруул дээр үнсэх байх. Чи гэнэн хонгор охин хэвээрээ
Ари Шюгагийн хүзүүгээр тэврэн: би Өөрчлөгдсөн гэж хэлээд Шюга-г өөрлүүгээ татан уруул дээр нь үнслээ. Юүна өрөөнийхөө хаалганы завсраар энэ хоёрыг харчихаад нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл тодруулан буцаж хаалгаа хаав.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ Please, Come back to me
FanficPlease, Don't go -н үргэлжлэл. Шюга дүүдээ маш их хайртай учир дүүгээ аврахын тулд Ари-г муу хүмүүст эргүүлэн өгч байгаагаар өмнөх бүлэгт дуусдаг. Харин энэ бүлэгт муу хүмүүст баригдсан Ари өмнөхөөсөө өөрчлөгдсөн байх болно.