***
"Чамаас болж байгаа юм " гэсээр сургуулийн алдартай хөвгүүдийн пракцийн хамгийн бага гишүүн болох Жон Жонгүг над руу хуруугаа чичлэх нь тэр.
"Үгүй ээ, чамаас болж байгаа юм "гэж би бууж өгөлгүй хариу хэлсээр нүүрнийхээ урдуур орсон үсийг хойш үлээлээ.
"Та хоёр хоёулаа, чимээгүй болохгүй юу" гэж сургалтын менежир аашлахад бид чимээгүй болон доош харан суув. Уур хүрмээр юм...
Ингэж шийтгүүлж суух нь өдөр тутмын ажил болох шив. Хажууд суугаа гаж донтон хичээлийн дундуур намайг уурлуулах гэж цаас шидэн, нэрийг мин дуудаж, гуя хасаар минь гараа гүйлгэдгээс болж би үргэлж л сахилгын анги руу тэрэнтэй хамт ирдэг болсон. Тийм ээ, гуяар минь гараа гүйлгэдэг.
Диагоналдаж нэг ширээний урд суувал тэр яаж ч чадахгүй гэж бодсон минь санасны гарз болох шиг боллоо. Сандлыг минь чангаар өшиглөх мэдрэгдэж байна.
Тэрнээс өөр хэн байх билээ? Тэр ганц ч удаа намайг тайван байлгачихаж олдоггүй л юм байх даа? Бодолтой минь зэрэгцэн уур хилэн мэдрэгдэж, тайвшрах гэж бүх хүчээ зарж байлаа.
Тайвшир, Ханбёл аа...
"Hey, sexy!"
Би түүнийг сонсоогүй царайлан хуруугаараа тоглон суулаа. Ахиад л, сэкси гэнэ шив.
"Чи дүлий болчихоогүй биз дээ" гэхэд нь "Мэдээж үгүй" хэмээн толгой дотроо хэлэн түүнийг үл тоон суусаар л байлаа.
Тэр өөрийг нь тоохгүй байгааг гадарласан бололтой доош суусаар, энэ удаад сандлыг минь бүр чангаар өшиглөв. Бараг л толгой минь доргичих шиг боллоо. Тэр яг л жаахан хүүхэд шиг аашлах юм.
Хоёр минут орчим сандлаа өшиглүүлсний эцэст би түүн рүү эргэн харлаа. Хангалттай...
"Сандал өшиглөхөө боль. Хөл чинь урт гэдгийг мэднэ. Бас би дүлий биш, усан толгойт минь"
"Би чамаас нэг сараар ах болохоор, намайг убба гэж дууд, ойлгосон уу?" гэж тэр хэлснийг минь үл тоон хариу хэлэв.
Тэр над руу дулаахан инээмсэглэсэн ч би түүний инээж буй энэ зивүүн царайг цохиод авчихмаар санагдаж байлаа.
"Ажушши" гэсээр ёжтой инээд алдахад
"Чи юу гэсэн бэ?" тэр над руу ойртон сандлаасаа босч хажуудах сандал дээр суулаа.
"А-Жу-Шши"
"Хөөе, энэ охиныг дээ. Чи намайг убба гэж дуудсан нь дээр шүү. Үгүй бол..."

BẠN ĐANG ĐỌC
(Дууссан) Жон Жонгүгтэй өнгөрүүлсэн 69 хоног
Fanfiction"69 хоногийн дотор намайг өөртөө дурлуул"