5. Миний гажиг найзууд

1.8K 105 12
                                    

Хэёоны талаас

Өчигдөр орой Гаюний хэлсэн хачин зүйлс толгойноос бүр огтоос гарч өгөхгүй ажлаа олигтой хийсэн юмгүй сууна.

Явж, явж хамт ажилладаг хүн нь болж таараад байх даа яахав дээ?

Каталог гөлрөн сууж байтал гэнэт утасны хангинах чиээ гарав.

Гаюн. Бас юу гэж хэлэх гэж байгаа болдоо?

- Байна?

- Өдрийн мэнд! Юу хийж байна?

- Чи хэзээ миний юу хийж байгааг асуух гэж залгадаг болоов?

- За зүгээр ёс болгож л асууж байна. Мэнд ус ч байхгүй шүү.

- Хээе, за тоглож л байна шүү дээ. Гэхдээ ямар нэг хэрэг гараа юу?

- Танай ирэадүйн нөхрийн талаар... Би үнэхээр их зүйл мэдэж авлаа.

- Үгүй ээ! Жунин миний ирээдүйн нөхөр гэж хэлээд байна?

- Би Жунин гэж хэлээгүй.

- Ахх! За бууж өгье!

- Ажилчдын ярьж байгаагаар бол тэр өдөр болгон, бүр амралтын өдөр хүртэл 9 цагт ажил дээрээ ирдэг гэж байна. Би ажлын хэнээтэй гэж хэлээ биз? Бас 12 цаг гэж гараад яг 14 цагт эргэж орж ирдэг. Энэ хооронд яалтачгүй гэртээ харьдаг юм байна. Гэр нь танайхаас тийм ч хол биш ээ. Хэрвээ хүсвэл найз нь тэр хавьд байр олоод өгье. Нээрэн чи мэдсэн үү? Тэр чамаас 2 дүү гээд л боддоо! Аа тийм. Эргээд яриандаа оръё. Тэр ажлаасаа яг 6 гэж гарч яваад тэгээд гэр рүүгээ хариад тэнд 2 болоод гарч ирэхдээ ихэвчлэн чөлөөт хувцас өмссөн байдаг. Заримдаа гүйдэг. Заримдаа өөр царайлаг залуустай уулзаад хамт кино үздэг. Эсвэл төрсөн гэртээ очдог. Хүмүүсийн ярьж байгаагаар бол ээж, аав, дүү гуравтайгаа амьдардаг. Дүү нь ахлах сургуулийн хоёрдугаар анги. Бас л их царайлаг. Цаашлаад яривал тэр охины---

Чи түүний ярьж буй зүйлсийг сонсон нүдээ эргэлдүүлэн сууна.

- Хөөе, хөөе хатагтай. Та одоо юу яриад байна аа? Бүр мэргэжлийн сталкер болжээ. Эсвэл надаас нууцаар тагнуулын байгууллагад ажиллаад байгаа юм уу?

- Тийм ч болоосой! Тэгвэл би Жундэг байнга тагнуулдах байсан юм. Тэр өчигдөр гэртээ хоноогүй.

Чи бүр түүний хэлсэн үгэнд ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдсэнгүй.

- Чи өчигдөр аав ээжийндээ хонож байгаа гэж хэлээ биздээ?

- Тийм л дээ. Гэхдээ тэгж худлаа яриад өөр хүүх---

- Одоо ээжээс нь асуучихаа ч дээ!

Is he your boyfriend? Where stories live. Discover now