Алдар нэр хүнд.
Энэ бүхэн ямар их эрсдэл дагуулдагийг чи
даанч мэдэхгүй.
Хүний мөн чанарыг таньж үл чадах нүдний хаалт.
Хэн ч жинхэнэ дүр төрхөө харуулахгүй.
Бүгд хуурамч.Хорвоо ертөнц тэр чигтээ хуурамч.
Миний нүдэнд зөвхөн тэдний зүүсэн баг л харагдана.Жинхэнэ дүр төрх нь үл харагдана.
Нүдний хаалтаа авахыг хүснэ.
Би хүснэ.Маш их хүснэ.
Яагаад тэд худал дүр эсгэж байгааг надад хэлээч?
Надад хэлээч?
Хуурамч хорвоод нэг ч болтугай жинхэнэ дүр төрх байхгүй гэж үү?
Хэзээ ч тэд үл танигдана.
Хорвоод нууц гэж байдаггүй.Энэ бүхэн хэзээ нэгэн цагт илчлэгдэх л болно.
Гэхдээ...гэхдээ
Нууц илчлэгдэх тэр үе энэ үе байж болохгүй гэж үү?Болохгүй юм гэж үү?
Пак Жимин-Энэ хүнд үнэн дүр төрхөө яагаад харуулж болдоггүй юм?ммм???
Хэдий би тэсвэргүй бас тэвчээр муутай байгаа ч надад харуулаач үнэн төрхийг нь .
Надаас бүгдийг нууж байна .
Хэн ч үнэнээ хэлэхгүй,худлаа дүр эсгэж бялдуулчлана . Баг зүүж өөрийгөө халхална.
Би ийм зүйлийг хүсэхгүй байна .
Үнэнийг хүсэж байна. Тэдний биширмээр
худал жүжиглэлт нь үнэхээр сайн юм.
Даанч би тэдэнд итгэхгүй болохоор энэ надад огтхон ч сэтгэгдэл төрүүлэхгүй.
Хий зүйлийн төлөө тэд хичээнэ. Инээдэмтэй .
Хаалтнаасаа зугтахыг хүснэ.Бас хичээнэ.
Даанч би хэтэрхий гүн орооцолдсон бололтой.
Надад хэлээч?
Яагаад надаас хүмүүс үнэнээ нуудгийг?
Жимин бол дотроо ингэж л боддог хүн....
Хаалт тайлагдахад хэдхэн мөчийн өмнө
Ахлах сургуулийн алдарт хөвгүүд Бангтаныхны нэг.Булчинаараа алдартай.
Мөн ноён Пак бол түүний эцэг.
Дүрэм журамтай,нягт нямбай хүн.
Жимин бол ирээдүйн группын өв залгамжлагч . Гэхдээ тэр үүндээ дургүй.
Яагаад гэвэл хүн бүр түүнд хуурамч дүр төрхөө л харуулна.Ирээдүйн өв залгамжлагчлагч болохоор л тэр.
Жимин итгэдэг ганцхан л хүнтэй.
Тэр бол түүний найз охин И Живон.
Өөртөө үнэн дүр төрхөө харуулдаг цорын ганц хүнийгээ л гэж боддог.Жимин урд нь ингэж л боддог байсан.
Гэтэл...Тэр нэгэн орой болсон явдал.
Оройн 22 цаг.
Жимин:Живон аа,би хүргээд өгөх үү?
Живон:Зүгээр дээ,би өөрөө харьчихаж чадна аа,
Жимин:Гэхдээ би санаа зовоод байна
Живон:Заа тэгвэл би гэртээ очихоороо залгая болох уу?
Жимин:Хмм,заа яахав тэг дээ
Живон:Заа,баяртай маргааш уулзья
Жимин:Тэгье дээ ,Баяртай хайртай шүү
Живон:Би ч бас чамдаа хайртай шүү
Тэд ингээд гэр гэр лүүгээ харьцгаалаа.
Жимин гэртээ ирээд утсаа шалгатал ямар ч дуудлага байхгүй байв.
Живон өдийд гэртээ оччихсон байх ёстой байтал...
Жимин ингэж бодон Живон руу залгав.
Живоны утас дуудаж байсан ч утсаа авсангүй.Дахин дахин залгатал сүүлдээ холбогдох боломжгүй болсон байлаа.
YOU ARE READING
Wings-Lie(Jimin)
FanfictionВингс-Лая Худал дүр эсгэгч нохдоор дүүрэн хорвоо. Итгэж байсан зүйл бүгд худал байх гэж...