7. Ягаан тууз

1.5K 102 3
                                    

Өчигдөр жаахан хүүхэд шиг уйлсандаа санаа зовон яах учраа олохгүй орондоо хөрвөөнө.

Дээрээс нь бүр тэр залуугын машинд сэрэх ямар ичмээр байсан гээч?

Өнөөдөр Бэкхёнтой уулзах хэрэг байна уу? Угаасаа өвдчихсөн юм чинь хуримынхаа ажлыг 7 хоногийн дараа ч юм уу ярьж болох байлгүй дээ. Тэр үед миний талаар бага ч болтугай мартчих байх.

Шууд л босоод утсаа шүүрч аван өнөөдөр завгүй болчихлоо гэсэн утгатай зурвас явуултал утсанд дуудлага ирэн тэрнийг байх вий гэж бодсондоо золтой л орноосоо уначихсангүй. Гэтэл "Гаюүн" байлаа.

- Хээе, охин минь! Сайхан амрав уу?

- Чи Жунинд намайг сэрээчих гээд хэлчихэж болох байсан. Үнэхээр ичмээр юм аа!

- Бурхан минь, би чамайг тэрэнтэй хамт хоносон гэж мэдээгүй юм байна!

- Ю-юу? Юугаа ойлгоод байгаа юм? Больж үз! Би чамтай ярихаа ер нь болилоо!

- Чи хаа холддог юм. Юми дээр л очно биз. Тэгээд би тэрнээс олоод сонсчихно.

- Юми чамд биш надад сайн.

- Гэхдээ... тэр ч гэсэн миний найз.

- Ахх, та хоёрыг танилцуулаад дэмий гэж би анхнаасаа мэдрээд байсан юм.

Тэрээр инээж байснаа - За за, тэгж байгаад залгаарай за юу?

- Ёстой үгүй.

Утсаа салгаад сэтгэл санаагаа цэгцлэхийн тулд ном уншихаар шийдэн номын тавиур руугаа өнгийтөл...

Тийм ээ. Би ойрыг үед огт ном аваагүй юм байна.

Гэрт байсан бэлэн зүйлсээ идчихээд номын дэлгүүр зүглэв.

Магадгүй Юми завтай байх.

Тэр ч бас миний найз. Гаюүн шиг аймшигтай биш л дээ. Гэхдээ Гаюүнтэй нийлээд хачин хачин зүйлс төлөв их ажиглагдана. Тэднийг хамт байхад нь ойртоод ч хэрэггүй.

Түүний утасны дугаарыг хийн залгатал тэрээр нэлээн дуу шуутай утсаа авсаар намайг я яриулахгүй чалчиж гарлаа.

- Хэёон минь гэж! Чи чинь найз залуутай болж байж надад хэлэхгүй яаж байгаа юм бэ? Чамайг хүнд сайн болмогцоо л надад хэлнэ гэж бодсон юмсан. Ахх! Тэгээд ийм хурдан хүнтэй суучих юм гэж үү дээ гэж хэлээд худлаа уйлснаа

- Гэхдээ би бас зүгээргүй байгаа кхххххх... Кхм за юу болоов гээд гэнэт их л албаны хоолой гаргаад уналаа.

- Би найз залуутай болоогүй ээ! Тэр надад таалагддаг ч гэж би хэлээгүй. Гаюүн худлаа ярьж байгаа юм.

- Гаюүн хэзээ ч баримт нотолгоогүйгээр хүмүүсийг хамт хоносон гэж ярих хүн биш.

Ихчлббүтихб рөлытбчби члтихоот!!!!!

Би шууд л утсаа таслан болсон бүх үйл явдлыг нэгд нэгэнгүй бичээд тэдэн рүү явууллаа. Үүний ачаар тэдний гүтгэлгийг зогсоосон юм. Харин одоо би номын дэлгүүр ороод нэг гайхалтай ном худалдаж аваад гэртээ очоод уншаад дараа болж өнгөрсөн бүх асуудлыг мартахад л болно.

Ном хайж явсаар "Ягаан тууз" гэх номын хавтас шууд л нүдэнд туссан юм. Цаанаа л нэг гэгээ татаад явчих шиг... Нээгээд үзвэл богино өгүүлэмжүүдийн түүвэр байх ба эхний хэдхэн өгүүлбэрийг уншихад л сэтгэлд дотно санагдаад явчихав.

Өөрийн эрхгүй л толгойд зохиолч нь хэн юм бол оо? гэсэн бодол зурс хийгээд л ороод ирэв.

Ким Жунин.

Тэмдэглэл:

Би үнэхээр юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Гэхдээ манай Хэёонд зохиолч залуус таалагдана гэж бодсон юм. Тэгээд ч тэр угийн төгс залуу учир чадахгүй зүйл байхгүй. Нээрээ шүү. (Би тэр дээр гарсан харав уу? Киаххххх) За за 😂😂 12 цагаас өмнө амжсандаа туйлын таатай байна.

За тэгээд шүүмж байвал хэлээрэй. Бас гайгүй юм бичээд хүргэчихмээр л байна шүү дээ.

За тэгээд уншдаг бүх хүмүүстээ баярлалаа.

Юми байлаа.

Is he your boyfriend? Where stories live. Discover now