Одоогоос долоон жилийн өмнө би хоёрдугаар ангид байхдаа нэгэн сургуульд шилжиж ирсэн юм. Тэр үед би хэдийгээр бага байсан ч гэсэн өөрийн дүн хичээлдээ л анхаардаг маш чимээгүй хүүхэд байсан. Гэвч тэр нэгэн сургуульд шилжиж орсон мөчөөс эхлэн нэг л сонин мэдрэмж миний дотрыг дүүргэж буйг анзаарсан юм, тиймээ энэ мэдрэмж гарцаагүй миний амьдралыг өөрчилж өөрийгөө мөн бусдыг ойлгоход шинэчлэлт авчирсан юм.
Далий оролт :)) (манай гол дүрийг ЗолЗул гэх бөгөөд тэрээр 15 настай)Анх энэ ангид шилжиж ирэхэд энэ сургууль нь яг л надад зориулагдсан юм шиг байж билээ би сургууль дотор орсон дариудаа өмнө нь орж үзээгүй шинэ газрын хараад маш их гайхсан юм, гэвч энэ бүхнээс хамгийн гайхалтай зүйл нь тэр байв.
Би шинэ анги руугаа орхоор болж багш намайг дагуулан оров, одоо санаж байгаагаар ангируу орох тэр л агшин миний нүдэнд нэгэн гэрэл гялбасан юм тэр гэрэл бол миний анхны хайр, хэнд хэлж үзээгүй нууц, ертөнцийн шинэ нээлт байлаа.
Анх түүнийг харахад түүний харцнаас эхлээд бүх юм нь миний сонирхлыг татаж, сэтгэлийг минь гэгэлзүүлсэн хэдий ч өөрийн ичимхий зангаас болж ер харьцаж чаддаггүй байлаа. Түүнтэй харьцахын тулд би түүний сонирхдог зүйлийг судалж, түүнтэй ойртож өөрийн ааш зангаа идэвхтэй болгосон хэдий ч түүнд огт нөлөөлж чаддаггүй байв би хэдийгээр түүнд хайртай боловч, яг л тэрэнд би ямар ч хамааралгүй юм шиг байдаг байв.
Надад түүнтэй холбоо үүсгэж чадах ганц л зүйл байсан бөгөөд тэр юунаас ч илүү дүндээ анхаардгыг нь би мэддэг байсан учраас би түүнтэй ярилцахын тулд өөрийн сурлагадаа анхаарал их тавидаг байв.
Он цаг өнгөрсөөр би нэг л мэдэхэд дунд сургуулиа төгсөх цаг иржээ. Гэхдээ энэ жил бусад жилүүдийг бодвол миний хувьд огцом шинэчлэл гарсан юм тэр нь юу вэ гэвэл би түүнтэй нэг ширээнд сууж арай гэж нэг юм түүнтэй дотносох боломжтой болсон боловч миний санааг олон зүйл зовоох болжээ. Нэгт тэр маш хөөрхөнөөс гадна сайн сурдаг учир түүнийг хэн нэгэн хөвгүүн гуйхад гайхах юмгүй гэвч би тэрнийг зөвшөөрнө гэж болохгүй байна, хоёрт энэ төгсөх жил учир тэр өөрийгөө шилжиж магадгүй гэсэн гуравт хамгийн гол нь би түүнд сэтгэлээ бага ч болов нээж чадахгүй дээ санаа зовно. Гэвч би нэг л зүйлийг өөртөө итгүүлэхийг оролдоно..... Хэзээ нэг цагт .....