Азаар энэ Чанёол байлаа.
Би түүний машинд суусаар
- Яагаад одоо хүртэл яваагүй байгаа юм?
- Шууд л ингэж асууж байгаа хэрэг үү? гэж хэлээд инээснээ амаа жимийлээ.
- Чамайг хүлээсэн юм аа.
Ингэж хэлэхдээ түүнд ичиж байгаа шинж ч алга.
Ингэж хэлж байгаа нь надад л харин эвгүй санагдлаа. Яг л "Чи надад таалагдаад..." гээд араас нь залгачихаж болмоор.
Дөнгөж өнөөдөрхөн уулзсан ч, тэр огт биеэ барилгүй өөрийнхөө талаар ярин намайг инээлгэн явна. Би түүнийг "Худалч" л гэж нэрлэмээр байна. Ярьсан ихэнх зүйл нь бараг л кино гэж хэлж болох юм. Жаахан хүүхэд шиг ч юм шиг. Ямартай ч, аргагүй л манай Бэкхёны найз гэмээр хөгжилтай залуу байлаа.
- Энэ байр юм уу? Би оруулаад өгье! Орц ч гэсэн аюултай шүү дээ.
Хэчнээн оруулмаар байгаа ч, гэртээ ганцаараа амьдардаг эмэгтэй хүн дөнгөж танилцсан залуугаа оруулна гэдэг үнэхээр байж боломгүй зүйл. Үгүй ээ, үнэндээ тэр орно гээгүй л дээ. Гэхдээ л...
- Хэрэггүй дээ.
Тэрээр бага зэрэг толгойгоо дохисхийснээ,
- Тэгвэл ороод зурвас бичээрэй гээд гартаа атгаж байсан утсыг минь булааж аваад дугаараа хадгаллаа.
Channie?
Би ч баярласнаа илэрхийлээд гэр рүүгээ орон түүн рүү зурвас бичлээ.
То: Channie
From: Hyeyeon
"Гэртээ ороод ирлээ."To: Hyeyeon
From: Channie
"Тэгвэл сайхан амраарай! Дараа таарцгаая."Өдөржин завгүй байсан учир орондоо ормогцоо л унтаад өглөө.
Маргааш нь үд болж байхад сэрэн бүх ажлаа дуусгачихсан юм чинь гэж бодоод өөртөө хоол хийхээр шийдэн дэлгүүр гарав. Ойрд ингэж их юм авсангүй. Түрж явсан сагсаа дүүртэл нь юм аваад кассан дээр очин бичүүлж эхэллээ.
Ард байгаа хүмүүс л лав бухимдсан байх.
Худалч хүнд, өөрөөсөө ч том хоёр тор барьсаар дэлгүүрээс гарч ирэхдээ гэр рүүгээ нэг хараад санаа алдав.
Хэзээ хүрнэ дээ.
Хэсэг явж байгаад дэлгүүрийн хажууханд байх тоглоомын талбайн сандал дээр суун торон дотроосоо ууттай зайрмаг гаргаж ирэв. Хааяа ч гэсэн гадаа суух сайхан шүү. Хүүхдүүдийн тоглохыг хараад л өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорчисон сууж байдаг юм. Тэд хэчнээн гэнэн, цайлган юм бэ? Хүүхдүүд байхгүй бол энэ орчлонг гэрэлтүүлэх өөр зүйл бий гэж үү дээ?
~*Зохиогчийн талаас*~
Хэёоныг ийн сууж байх хооронд Жунин өдрийн хоолны цагаараа ажлаасаа гаран Хэёоны гэрийн хажууд байрлах дэлгүүр рүү орон хоол хүнсний зүйл авчихаад гарч явахдаа Хэёоныг ойр сууж байхыг харлаа. Бас хажууд нь томоос том хоёр тор байв. Жунин түүнийг яаж даадаг байна аа? гэж хэсэг бодож зогссоноо чам дээр очих гэтэл хажууд нь нэг залуу очоод суухад алхах гэж байснаа болин эргээд эсрэг зүгт байрлах машин руугаа явав.
Энэ магадгүй түүний найз залуу байх!
Жунин. Тэр бол үнэхээр төгс нэгэн. Гэхдээ тэр өмнө нь хэзээ ч хэн нэгэнтэй үерхэж байгаагүй.
Тэр өөрийгөө дурлаж байгаагүй ээ гэж боддог хачирхалтай. Үнэндээ тэр олон ч эмэгтэйд татагдаж байсан хэдий ч, түүнийгээ үгүйсгэсээр ирсэн. Яагаад гэвэл бүгд адилхан санагдсан хэрэг. Аливаа зүйлс дээр хэт туйлширсан мэт. Зарим хэсэг нь хэт биеэ даасан харин зарим одоо хүртэл том болоогүй эрх охид. Тэр ээж шигээ нэгнийг л хайдаг. Сайхан сэтгэлтэй, эелдэг, ухаалаг, үзэсгэлэнтэй. Энэ л түүний одоо хүртэл ганц бие хэвээр яваа шалтгаан.
Гэхдээ би та нарт түүнийг болзож байгаагүй гэж хэлээгүй шүү!
~*Хэёоны талаас*~
Гадаа сууж байтал нэг залуу хүрч ирээд,
- Уучлаарай, та бид гурвын зургийг аваад өгөөч?
- Аан за гэсээр би түүний аппаратыг авахад залуу талбайд тоглож байсан ихэр бололтой хоёр охиныг тэврээд зургаа дарууллаа.
Дараа нь бид хэсэг ярьж суулаа. Тэр дөнгөж арван настай ч охид нь аль хэдийн 2 нас хүрэх гэж байна. Ямартай ч, тэр удахгүй цэрэгт явах болохоор сургуулиасаа чөлөө аваад хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж байгаа тухайгаа дурдахдаа, хүүхдүүдээ эмээ, өвөө дээр нь үлдээнэ гэсэн. Үнэндээ түүнийг сэтгэлээр унагачихгүй гэсэн дээ ээжийнх нь талаар асууж зүрхэлсэнгүй. Тэр манай байранд амьдардаг юм билээ.
Түүнийг яагаад энэ бүх зүйлээ надад хэлсэнд нь гайхаж л байна. Гэхдээ хааяа, танихгүй хүн дотно, итгэж болох юм шиг санагдах үе бий шүү дээ.
Харцнаас гүн гүнзгий гуниг харагдсан. Магадгүй хүүхдүүдийн ээжтэй л холбоотой байх.
Гадаа ч бага зэрэг оройн сэрүү ороход тэр намайг гэрт минь оруулж өгөхөөр тортой зүйлсийг минь өргөсөөр харин би охидыг хөтлөн алхлаа.
Би үнэхээр зөв зүйл хийж байгаа эсэхээ мэдэхгүй байна Т.Т Гэхдээ энэ залуу гуравдагч этгээд биш гэдгийг хэлье. Бас дүрүүдийн талаар асууж лавлах зүйл байвал сэтгэгдэл дээрээ үлдээгээрэй.
Хэрвээ хүсвэл энэ залууг idol уудаас сонгоё? Саналаа хэлээд хэнийг болгохоо бичээрэй.
Баярлалаа.

YOU ARE READING
Is he your boyfriend?
Romance~Бичигдэж дууссан~ Хэёонд зориулж зохиогдож буй цоо шинэ өгүүллэг! @anxglxw Жунин. Тэр их ухаалаг, боловсролтой, эелдэг, халамжтай, хоол сайн хийдэг, царайлаг. Бараг л бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу гэж хэлж болно. Гэвч түүнд эмэгтэй хүмүү...