Хэёонд одоохондоо хуримын захиалгууд ирээгүй байгаа учир хийх юмгүй сууж байхаар гээд Юүмитэй хамт гарахаар боллоо. Гэхдээ түүний очъё гэсэн газар нь бүр гайхшруулж орхисон юм. Юүми тэр хоёрын нэг ижил тал нь хоёулаа спортод муу. Гэтэл тэр өнөөдөр сагсны тэмцээн үзье гэж хэлсэн. Юутай ч, гэрт сууж байхаар гэж бодоод гарав.
Хэёоныг зааланд ирэхэд үзэгчдийн суудал бараг тэр чигтээ дүүрсэн байлаа. Энд тэндгүй нэр биччихсэн самбар тэвэрсэн охидууд. Энэ бүхэн яг л нэг алдартай хамтлагийн тоглолт үзэх гэж байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлж байв.
Яг л хуучны цаг шиг хэмээн тэрээр бодоод өсвөр насныхаа дурсамжид дарагдаж орхив.
Тэр ч бас эдгээр охид шиг л догдолж хөөрдөг байсан. Шүтдэг хамтлагуудынхаа эргэн эрэлт бүрийг хүлээгээд л... Гэхдээ тийм ч аймшигтай, бүр number one fan гэж хэлмээр биш. Тэр энгийн л шүтэн бишрэгчдийн нэг байсан. Тэд яг л дотны хэн нэгэн нь юм шиг бодогддог байсан хэрэг. Өсвөр нас аа гэж. Үеийн хөвгүүдээ биш, хүрч чадахгүй тэр л оддыг ширтдэг байж дээ.
Ийн бодон инээмсэглэн явахад нь хэн нэгэн хүчтэй мөрлөөд гарлаа. Эргээд харвал ахлах сургуулийн л гэмээр царайтай боловч нэлээн биерхүү охин муухай хараад зогсож байв.
Mood killer.
- Хөөе авгай, замаа хараад явбал яасан юм?
Эд нар чинь бүр! Уучлалт гуйвал яахав өршөөе гээд хүн сайхан сэтгэл гаргаж байхад.
- Хэнийг авгай гээд байна аа. Би цэл залуугаараа явж байна шүү. Харваас жаахан юм байж хүн хүндэлж мэдэхгүй, яасан том дуутай нөхөр вэ! Хүн мөрлөчихөөд уучлалт гуйж чадахгүй нь үү? Хичээл номоо ч хийхгүй энд юугаа хийгээд дэмий тэнээд яваад байгаа юм? Гэр орондоо харьж аав ээждээ туслаач! Би та нарын насан дээр нойргүй шахуу хичэал хийгээд л явдаг байсан. Яасан цаг завтай золигнууд вэ? Иймэрхүү юмнуудыг багш нар нь бүр сайн болгоод өгөх хэрэгтэй. Хатуу гараар л хүмүүжүүлэхгүй бол болохгүй нь ээ? гэж хэлээд хурууныхаа үеийг дуугарган тэдэн рүү дооглосон маягтай инээгээд нэг алхам ойртлоо.
Энэ бүгдийг тэрээр солонгос драмнаас л сурсан юм даа. Тэр бараг жүжигчин болох хэрэгтэй байж. Даанч, өмнө нь энэ авьяасаа туршиж үзэх боломж гарч байсангүй л дээ.
Өнөөх охин Хэёоныг ойртоход бие нь өөрийн мэдэлгүй л хойш ухарчихав. Хийсэн үйлдэлдээ бантаад хоолойгоо засан нэг дээрээс нь доош гүйлгэж харчихаад хоолойгоо засан яваад өглөө.

YOU ARE READING
Is he your boyfriend?
Romance~Бичигдэж дууссан~ Хэёонд зориулж зохиогдож буй цоо шинэ өгүүллэг! @anxglxw Жунин. Тэр их ухаалаг, боловсролтой, эелдэг, халамжтай, хоол сайн хийдэг, царайлаг. Бараг л бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу гэж хэлж болно. Гэвч түүнд эмэгтэй хүмүү...