Оньсого

71 0 0
                                    

Энэ жил бид дунд сургуулиа
төгсөх тул манай андууд бүгд л хайртайгаа учрах юмсан гэцгээж, зарим нь аль хэлийг жинхэнэ хайраа олсон мэт харагдана. Харин би хажууд нь хэдийгээр сурлага сайтай, өндөр, царайлаг гэгдэх боловч одоо хүртэл энэ дүр төрх минь тэр нэгэн охины хажууд ямарч үнэ цэнэгүй мэт мэдрэгдэх нь намайг хэнээс ч илүү сул дорой гэдгийг илтгэх мэт.
Түүнийг би, намайг юу гэж боддогыг мэдэхгүй ч түүний хувьд би зүгээр л танил, хичээлийн өрсөлдөгч байх вий гэдгээс айна. (Үнэн онц сурдаг гарууд(^-^))
Хэдийгээр гаднаасаа жирийн л нэг хөөрхөн охин боловч дотроо тайлагдхийн аргагүй оньсого,ямар ч хариугүй бодлого мэт санагдана. Энэ бодлоготой найман жил  зууралдаад юу ч харж чадаагүй дээ би гайхна.
Өнөөдөр бол есөн сарын нэгэн энэ жил би хэдийгээр шийдмэг байхыг хүссэн боловч ангид орж ирсэн дариудаа санаа алдлаа учир нь Индра гийн нүднээс уйтгар гуниг илт харагдах бөгөөд харах тусам би хүртэл тэрхүү мэдрэмжинд нь уусан орох мэт санагдана, тэрхүү харц нь миний хувьд  яг л надаа санаа тавиач гэж гуйж буй мэт харагдах бөгөөд Энэ нь надад хэцүү байсан боловч  энэнээс илүүтэйгээр тэрээр өнөөдөржингөө худлаа инээсэн нь надад үнэхээр  хэцүү байв. Ядаж байхад нь гадаа үүл хагарсан мэт бороо орохыг ч хэлэх үү. Хэдийгээр би өнөөдрийн энэхүү оньсогонд хариулж чадаагүй боловч түүнтэй ярилцаж чадсандаа баярлаж байлаа.
Мөн би дотроо: энэ жил, энэ жил л заавал заавал түүнтэй дотно болж түүний доторх оньсгыг тайлж түүнийг хайрлаж чадна гэдгээ өөртөө амлаж байлаа.

Энэ гоё дуу шүү

Ийм богинохоныг бичсэнд уучлаарай  жоохон эмормоор санагдаад 
Одоо удахгүй гоё гоё үйл явдлууд ар араасаа гарнаа <>~<>
Сэтгэгдлээ үлдээгээрээ шүүмж авна

Гайхамшигт түүхийг бүтээцгээе {&lt;&gt;~&lt;&gt;}Where stories live. Discover now