- Хайраа гэх эрэгтэйн дуугаар эмэгтэй нь инээмсэглэн хошуугаа цорвойлгоно. "Хэзээ харих уу?" гэж үргэлжлүүлэн асуухад нь бүсгүй бага зэрэг бодолхийлснээ.
- явдагтаа л байхдаа, би сүжоныг харах ёстой. Гэж хэлэхэд нь залуу ойлгосон бололтой толгой дохин уруул дээр үнсэ-
-Инёолаааа~ гэж хэн нэгний дуудсанаар хойшоогоо харах шаардлага гарлаа. Эргээд харахад маань Сүмин инээсэр ирснээ хүчтэй тэврээд авав. Тэрхэн хооронд нь би нүднийхээ булангаар өнөөх хосууд руу хальт харсан юм. Тэд үнсэлцэж байна ххи.
Сүмин- Инёол, өнөөдөр 5дах өдөр юм чинь эрт явбал ямар вэ?
Би- Болно шдээ, танайх руу явахуу?
Сүмин- хмм тэгвэл Дунёол ганцаараа хариад гэртээ ганцаараа байх хэрэгтэй болно шдээ гэсээр хошуугаа унжуулна. Дунёол гэж миний төрсөн дүү юм л даа бид 1 насны зөрүүтэй. Тэр энэ жил 1р анги буюу дөнгөж ахлах сургуульд орсон бол би 2р анги. Харин манай энэ Сүмин миний дүүг минийх биш өөрийх нь болтол нь халамжилна. Хааяа Сүминий гэрт би, миний гэрт Сүмин амьдрах ёстой юм шг санагддаг шүү~
Би- зза тэгвэл манайх руу явцгааядаа чиний төрсөн дүүгийн төлөө хха. Тэр намайг нударсаар бид ангиас гарав. Гэхдээ бас болоогүй ээ өнөөх 2 хосоо хальт харчихаад гарсан :p
Бид манайд ирж өнөөдөр тус тусын маань ангид юу болсон тухай ярилцан сууна. Манай үе дунд том хагарал үүсээд 2р ангиас маань ангиудыг маань дахин хувиарласан юм. Харин би золгүйн улмаас сайн найзаасаа өөр ангид орж гэж хэлмээр байвч золтойн улмаас түүнтэй нэг ангид орсон гэж ч бас хэлмээр байна. Ямартай ч энэ тийм ч муу биш байгаа.
Сүмин- Чи нээрээ SBS-н шинэ драмаг үзсэн үү? Ахх манай Чанүг убба байгаашдээ гэж ичин үсээрээ нүүрээ таглан инээнэ.
Би- чи намайг мэднэ дээ, драма үзэж чададгүйг. Дээрээс нь би орйд драмагаас ч илүү романтик зүйл үзэж байгаа гэдгээ хэлмээр байна.
Сүмин- Гэхдээ тэрийг үзэх хэрэгтэй, бурхан минь манай убба ямар царайлаг гээч! Зза тэр илүү романтик юм чинь юу юм дээ? Гэхэд нь би чихэнд нь шивнэлээ. Сүмин над руу айхтар том нүдлэж харснаа гэнэт инээмсэглээд ирэх нь тэр.
Сүмин- Аигүү~ Манай инёол шинэ краштай болоо юу дээ? Гэж жоготой харц шидэн асуув.
Би- Би үнэндээ краш гэж бодохгүй байна. Тэр найз охинтой шүүдээ.Тэглээч шинэ гэж өмнө нь байсан бил үү?
Сүмин- Алив л дээ анхны хайраа мартаад ийм хурдан гэж үү дээ?
Би- Би холбогдоогүй удсан юм байна. Ер нь хаана яваан болоо гэж хэлж дуусахтай минь зэрэгцэн хаалга дугарсаар хүн орж ирлээ. Хүмүүс гэх гэсэн юм.
Дунёол- Нүна та байна уу?
/И Дунёол шүү. Up10tion maknae/
Сзмин- Нүна нь байнааа~
Дунёол- Хөөх, та бас ирээ юу? За 4үүлээ цугалсных гарвал яаж байна? Гээд ярзайтлаа инээсэн дүүгийн минь ардаас миний анхны хайр гараад ирэх нь тэр. Тэр дүүгийн минь сайн найз юм л даа. 14тэйгөөсөө хойш гэхээр бараг л 3н жил түүнд сэтгэлтэй явсан. Гэхдээ мэдээж энэ жилийг тооцохгүй юм байна. Түүнийг хараад догдолдог байсан мөчүүд минь бүгд ард хоцорсон бололтой. Хэдий тэр надаас дүү ч гэлээ надаас ч илүү ухаантай бас их халамжтай. Манай дүү ч намайг түүнд сайныг мэдэдгүй, ганцхан Сүмин бид 2 л мэддэг байсан. Бид зэрэг2 толгой дохилцон саяхан гарсан киног үзхээр явлаа. Урьд нь би хамт кино үзэх болгондоо хажууд нь суух гэж янзан бүрийн арга сэтгэдэг байсан бол энэ удаа зүгээр л захад Сүминий хажууд суув. Түүний хажууд Дунёол нүна2 гээд Сүминд эрхлээд сүрхий2 :)) Харин цаана нь байгаа хүн киног хүлээн сууна... Тэр юу ч дугарахгүй юм.