11. Зодоон

1.4K 112 10
                                    

Бид заалнаас гаран хажууханд байх зоогийн газар хооллон сууна. Энэ дундаас хамгийн их чалчиж байгаа нь Бэкхён! Амандах хоолоо ч бүрэн зажилж дуусгахгүй л яриад л сууна.

- Би Хэёоныг тийм аймар зодолддог гэж ёстой төсөөлсөнгүй явжээ.

Юүми - Би хүртэл энэ олон жил найзлачихаад мэдээгүй явж байхад даа.

- Хөөе, тэгээд би цөөхөн жил найзласан хэрэг үү?

- Чи холбоо тасарчихсан байсан биз дээ?

- Тэгсэн ч найзууд хэвээрээ тийм ээ, Хэёоноо?

- Гэхдээ би гээд Юүмиг үгээ гүйцээж амжаагүй байхад хажуунаас Сэхүн орж ирэн тэдний яриаг тасаллаа.

- Хён, та одоо жаахан хүүхэд шиг юм ярихаа боль л доо. Хуримаа хийчихээд!

- Өө за! Чи одоо тэрний талд ороод байгаа юм уу тээ? Одооноос надаас нэг метрийн зайтай яваарай гэж хэлээд муухай харахад нь өөрийн эрхгүй л инээчихлээ. Энэ яахаараа ийм өөрчлөгдөхгүй эгдүүтэй байдаг байна аа?

~*Зохиогчийн талаас*~

Тэдний яриаг сонсон инээмсэглэн суух Хэёон энэ дундаас хамгийн нүд булаам нь харагдана. Эмэгтэй инээмсэглэх үедээ хэчнээн хөөрхөн харагддаг юм бэ?

Эдгээр үйл явдлыг ширээний цонхон талын буланд суух Жунин ажиглан суухдаа хааяа хааяа, хажууд байх аяганаасаа балгаж байлаа. Өнөөдөр охидтой хамт хооллох болсон учраас усанд ч орж чадахгүй гарч ирсэндээ тэр үү, түүнд нэг л таагүй санагдана. Хөдлөх бүрт нь урагшаа орж ирэх үсээ гараараа самнахдаа Хэёон руу харц шидэж байлаа. Энэ мөчид магадгүй түүнтэй харц тулгарч магадгүй юм гээд аль хэдийн горьдоод эхэлчихсэн сэтгэл нь түүнд энэ удаа нэг өөр байх мэт мэдрэгдэнэ.

Гэвч Хэёон яриандаа орж халсандаа ч биш, албаар Жунин руу харахгүй, харц тулгарахгүй байхсан гэж хичээж байв. Тэмцээний үеэр болсон зүйлээс гадна, саяхан заалны гадна болсон зодоон түүнийг хангалттай улайлгаж байлаа.

Юүми Хэёон хоёрыг гадаа хүлээж байх хооронд яг таамагласан ёсоор фэн охидын хооронд маргаан үүсэн, хэрэлдэж байгаа нь дуулдав. Гоо сайхан ертөнцийг аврана гэж чухам хэн хэлснийг мэдэхгүй юм. Их л тарсан үг юмдаг. Гэхдээ миний бодлоор гоо сайхан ертөнцийг байлдан дагуулаад л байх шиг байна даа.

Удалгүй охидын хоорондох маргаан ширүүссээр нэгнийгээ үстэлцэж, орилох чимээ тэр хавиар тарахад Хэёон Юүми хоёр болиулах санаатай ойртож очоод зодооны голомт руу түлхэгдээд орчихов. Гай газар доороос гэж, өдрийн Хэёонтой мөргөлддөг охин яг нүүр тулж таардаг юм даа.

- Өө авгай, өөрөө хүрээд ирэх шив! Охидоо, энэ нөгөөтөх чинь гэж хойш харахад хоёр охин яг л нөгөө алхах сургуулийн танхай этгээдүүд шиг бохь мохьхон амандаа зажилсаар гараад ирлээ.
- За тэгээд, түрүү юу, юу гээд байлаа. Ахиад хэлмээр байна уу? гэж хэлээд хойш дохиход нөгөө хоёр охин нь хажуу талаас нь гарч ирээд сугадаад авав.

Яг нөгөө охин Хэёонд гар хүрдгийн даваан дээр цагдаа нар ирэн хажуугаар хүрээлж байсан бөөн охид хаа ч бүү гүйцгээж эхлэхтэй зэрэгцэн Хэёон нөгөө охидоос зуурч байгаад хөлөөрөө өнөөх охины яг толгой дундуур нь буулгаад авахтай зэрэгцэн яг цагдаагийн гэрэл тусч таарсан юм даа. Цагдаа ч гэлтгүй, залуус ч гэсэн түүн рүү биширсэн гэх үү, айсан гэх үү? Ямартай ч, гайхсан царай гарган зогсож байлаа.

- За хатагтай, намайг дагаад явна даа гээд цагдааг дохиход цаана Жунин инээдээ барьж дийлэлгүй псс хийтэл чанга инээчихэв.

Цагдаагийн машины урд талын сандал дээр хэн ч харсан ажил хэрэг ч гэмээр бүсгүй суух ба сайн ажиглавал өрөөсөн гутал нь байхгүй ажээ. Саяын өшиглөлтийн үеэр Крисийг яг онохын даваан дээр бултаж чадсан ч, цаах нь байх хогын сав руу цэвэр орсон юм. Гурвын шидэлт цаашаа.

Харин ард талд үс гэзэг нь байдгаараа сэгсийчихсэн гурван охин их л залхсан байртай, цагдаад баригдсанаа ч юманд бодсон шинжгүй охид цонхоор харан явж байв.

Цагдаагийн газар ирээд удаагүй байтал араас залуус болон Юүми орж ирэн охидын эцэг эхтэй гомдолгүй гэсэн бичиг үйлдээд бүгд саллаа.

Ингээд л одоо энд өлссөн ходоодоо дүүргэх гээд сууж байгаа нь энэ.

Гэхдээ энэ бүхэн Жунины хувьд харин ч сэтгэл татам санагдсан. Түүний хийж байгаа үйлдэл эмэгтэй хүн ч татагдахаар хөөрхөн гэдгийг тэр бага багаар анзаарсаар байлаа.

Жунин ахин цонхоор харлаа. Өдөр хоног өнгөрөх тусам цаг агаарын хэм ихэсч, гадаа улам л дулааран, урин дулаан цагууд ирж айсуй. Магадгүй түүний хэзээ ч зун болж байгаагүй тэр л сэтгэлд нарны туяа илчээ хайр гамгүй цацаад байна уу гэлтэй.

Тийм ээ, би хувиараа зөрчсөн Т.Т гэхдээ л хичээл их байна. Сар болоод л амрана. Тэр үед харин ёстой бөмбөгдөж өгнө өө.

Is he your boyfriend? Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang