1.Оюутан солилцоо.

4.1K 136 0
                                    

Амьдрал бол тэр чигээрээ харанхуй хүйтэн маш гүн нүх. тэр нүхэнд унасан хүн хэзээ ч гарж чадахгүй тэндээ л зүгээр гацчихдаг. Магадгүй энэ нүх улам гүнрүүгээ сордог элс шиг өдөр цаг минут тутамд сорсоор байгаа байх. Би өмнөх амьдралдаа их муу зүйл хийсэн дэндүү муу хүн байсан байх тэгээд л би одоо ингэж зовж байгаа. Энэ дэлхий дээр намайг гэх ганц хүн байсан тэр минь намайг орхиод явчихлаа. Хүний сайн нь үхдэг гэсэн үнэн бололтой би муу хүн болхоор хэзээ ч үхэхгүй ингэж зовж байна. Муу хүн болхоор дэлхий сөнж бүх хүн нас барж байгааг хараад амьд л байж байна байх магадгүй галактик сар ангариг нтр дээр амьдрах байх ямар ч л байсан би тийм амар үхэхгvй. Муу хүн байх нэг талын ашигтай ч ойр дотны хүмүүсээ нас барж байгааг харах үнэхээр хэцүү. Болдогсон бол үхмээр байна даанч дэндүү муу хүн учир үхэж өгдөггүй долоон голтой муу ерийн хүн л дээ.
Гэр бүлийнхнийгээ бараг бүгдийг нь булшинд нь оруулчихлаа. Харин манай эмээ надтай адил муу хүн болхоороо үхэхгүй мөнхийн ус уучихсан юм шиг амьд гөлийгөөл намайг тамлаад амьдарж байна. Хэн хэнийгээ хэлэлтгүй ааш муутай муу хүмүүс ч гэлээ  гэхдээ би эмээ шиг өвлийн хар хүйтнээр төрсөн хүүхдээ нүцгэн шахуу хөөж гаргаад байх хүн ясан ч биш.
Намайг төрүүлээд ээж минь нас барьсан би үнэхээр аймар хүүхэд энэ хорвоод төрөх гэж ээжийгээ хөнөөсөн. Аав дөнгөж намайг хөлд орж байхад гудамжинд дагуулж гараад би машин зам руу орж байхад миний амийг авраад өөрөө үхчихсэн. Би бол ийм л аймшигтай  хүн бусад хүмүүс миний өмнөөс үхдэг. Бага сургуульд зуслан явж байгаад нэг гүзээлзгэнэ олоод идэх гэтэл манай ангийн хүүхэд булаагаад идчихсэн тэр нь хортой байсан болхоор тэр хүүхэд бас л үхчихсэн. Тийм ээ би үргэлж үхэл дагуулж явдаг нэгэн. Хэн нэгэн миний ойр байж байгаад үхэх юм бол гайхах хэрэггүй учир нь тэр миний оронд үхэж байгаа. Эмээ минь муу хүн ч над шиг сүүдэрний оронд үхэл дагуулж явдаггүй.
Бусад өдрийн л нэгэн адил өглөө өрөөнөөсөө булшнаас амилсан цогцос шиг царайтай юм  хөл гараа зөөж ядсаар эмээг сэрхээс нь өмнө гэрээс гарж машинаа асаан сургуулийн зүг явлаа. Ер нь бол би сургуульдаа ангидаа яг л хий үзэгдэл гэж хэлж болно. Хэн ч намайг харахгүй тоож ч ярьхгүй зүгээр номоо гөлрөөд толгой нь үргэлж доошоо хараастай явдаг. Би яаж яваад ч юм магадгүй манай эмгэн шулмаас болоод Хангүг эмнэлэгийн харьяа анагаахын их сургуульд орчихсон. Хүмүүс намайг дагаж яваад үхчихвэл би эмчлэх юм уу хайшайн нэг иймэрхүү учир нь ч мэдэгдэхгүй зүгээр л энэ сургуульд оруулчихсан  гэхдээ л би чинь муу хүн өвчтөнөө аврах биш бүүр алчих байх.
Эхний цагаас эхлэн нойрмоглон  суусаар нэг мэдхэд хичээл  завсарлах болсон байв. Өдөржин нааш цааш анги хэсэн хичээлдээ суусаар хамгийн сүүлийн цаг түүх би түүхийн хичээлийг үнэхээр үзэн яддаг хэнд хэрэгтэй гэж анагаахын их сургуульд ордог байна аа . Гэхдээ миний ганц хүн тоож авмаар чанар бол би хичээлийг маш сайн ойлгодог дажгүй сурдаг гэхдээ манай сургуулийн бүх сурагчид дэндүү онц сурдаг. Миний дүнгийн дундаж нь 90,8% гэхдээ би энэ тэнэг сургуульд дүнгээрээ доороосоо 5т жагсдаг. Ёстой үзэн ядмаар зүйлс энэ дэлхий дээр дуусашгүй олон нэрлээд байвал хэзээ ч дуусахгүй байх.
Ядаргаатай лекц нь дуусаад сургуулиас гарах гэж байтал цагаан хоолойгоор Ким Нана . Лухан.Ий Хери яг одоо захирлын өрөөнд ир гэх нь тэр. Бас юу нь болхоо байчихваа гэж бодсоор өрөөнд нь ортол
Захирал: хэн бэ яах гэсийн шинээр шилжиж ирж байгаа сурагч юм уу
Би: та сая намайг дуудсан шд би Ким Нана байна
Захирал: аан ор ор ийм хүн байдаг байх нээ
Би: гэнт ямар хэргээр дуудсын
Захирал: тэгхээр чи оюутан солилцоогоор өөр сургуульд 2 сар сурж байгаад ир.
Дүн харж байгаад явуулж байгаа юм байна л даа. Зүгээр л сурагч солилцоо гэх үгээр хаалт хийж намайг сургуулиас хөөж байгаа бололтой.
Захирал: юу бодоод зогсочихов чи Сөүл-н урлагийн их сургууль-руу явна.
Миний бодсон үнэн байж дуулж чадахгүй хүнийг урлагийн сургуульруу явуулаад сургуулийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэх шалтгаар  хөөх гэж байган байх даа. Мэдсэн бол 2курс шал дэмий сурлаа эртнээс өөр сургууль олох хэрэгтэй бололтой гэж бодсоор зогсож байтал
Хаалга онгойж Хери Лухан хоёр инээлдсээр орж ирэв.
Хери: сайн уу захирал багшаа би ирлээ.
Лухан: та дуудаа юу
Захирал: өө та 2 ирдэг нь сайн юм боллоо. Тэгхээр Сөүл-н урлагийн сургууль руу оюутан солилцоогоор яваад 2 сар тэнд байж байгаад ир. Хери тэнд очоод хүн амьтан зодож нүдээд хэрүүл хийгээд байв. Лухан бүх охидуудынх нь зүрхийг хулгайлаад ирэв. Тэгээд чи чинь хэн билээ аан тийн Ким Нана хичээл тасалж болохгүй шүү
Би энд 2 жил сурж байхдаа нэг ч өдөр хичээл тасалж үзээгүй долоо хоногт 5 цаг хичээл ордог байж намайг байдгийг ч мэдэхгүй би үнэхээр эгэ сургуулийн хувьд хэн ч биш бололтой
Хери: ээе багшаа би хэзээ тэгж байсын ямар ч байсан асуудал бага гаргана аа.
Лухан: багшаа миний ингэж царайлаг төрсөнд би буруугүй буруутай гэвэл ээж л буруутай байх
Захирал тэдний хэдхийг сонсоод нэг тэнэг инээв бантаад ч юм уу эсвэл угаасаа тэгж тэнэг инээдэг байх.Захирлын өрөөнөөс гараад алхаж байтал нөгөө хоёр ардаас чанга чанга инээлдсээр гарж ирээд
Хери: хөөе өө хэн билээ охион
Би:надтай яриад байна уу
Хери: тхх
Би: ясан
Лухан: маргааш энэ хаягаар өглөө 9  очоорой гэсэн нэг секкунд ч хоцорж болохгүй юм гэсэн.
гээд нэг цаас өгөв
Би:за
Хери: ингэхэд чиний нэр хэн билээ шилжиж ирсиймуу 1р курс үү
Би: Ким Нана гэдэг 2р курс
Лухан: оон заза маргааш уулзий гэсээр хоорондоо юм ярьж инээлдсээр яваад өгөв
Би хүн амьтны нүдэнд өртөөд байдаггүй минь үнэнч яаж 2 жил нэг ангид сурчаад намайг таньдгүй байна аа. Хамгийн арын ширээрүү хардаг бол би тэнд л сууж байдаг шд.
Хери бол дандан хэрэг төвөгт орооцолдож явдаг танхай охин ихэвчлэн сургуулийн захиргааны  төвд байдаг. Лухан бол сургуулийн хамгийн царайлаг оюутан бүх л охид тэрний араас гүйдэг. надад бол охид болгонтой очиж алцагнаж явдаг  намхан арчаагүй охидуудаар тоглож явдаг шалиг хүн шиг санагддаг. Тэр дандаа л хаана ч байсан охидын анхаарлын төвд байдаг. Тэр 2 ер нь дандаа анхаарлын төвд байдаг болхоор манай сургуулийн манаачийн нохой ч тэр 2г андахгүй байх. Харин би сургуулийн сүнснүүдийн анхаарлын төвд ч байдаггүй байх өө чааваас сүнснүүд нь хүртэл намайг тоож анхааралдаа авдагүй.
Гэрт ортол эмээ ном уншаад сууж байв. 85тай байж юун ч хараа сайтайн нүдний шилгүй ном уншаад л суугаад байдаг. Хөгширж ясан ч үхэдэггүйн үс нь яагаад ч бүгд цагаан болдоггүй юм юун ч аймар харцтайн ааш нь ясан ч засардаггүй юм.
Эмээ: юушаа хараад зогсоод байган намайг үхэх болж байна уу гэж хараа юу. Намайг үхнэ гэж бодож байвал битгий мөрөөд
Би:  би оюутан солилцоогоор өөр сургуульд сурхаар болсон
Эмээ: тэгээд би яхын өөр сургуульд сурна л биз хэнд хамаатай юм 
Өрөөндөө ороод дэвтэр номоо гаргаж ирээд шэрийн даалгаваруудаа эхнээс нь хийж эхлэв хичээлээ хийсээр л номоо уншсаар л бичсээр уншсаар эцэст нь нэг юм хичээлээ хийж дуусаад цаг хартал шөнийн 4 цаг. Ширээнийхээ ардаас босож харанхуй дундуур явсаар угаалгын өрөө орж шүдээ угаагаад хажуу тийшээ хартал үсээ нүүрнийхээ урдуур унжуулсан цагаан юм ванн дотор өвдөгөө тэврээд сууж байгаа юм шиг харагдав. Дороо хүчтэй үсэртэл гэрэл асав. Хөөрхий энэ гэрэл нь мэдрэгчтэй байж намайг явхаар ерөөсөө асаж байгаагүй үсэрж байж нэг юм хүнд тооцогдож гэрэл нь асна. Гэрлээ асаагаад хажуу тийшээ хартал эмээ хачин цагаан халим далайн хав 2н зурагтай ванн-ны хөшиг авчихсан байв. Буцаж өрөөндөө ороод орондоо ороод хэвттэл хаалганы хонх дугарав. Ямар үйл гай вэ хар шөнөөр ямар юм аа хийж айлд ирдэг мал вэ гэж бодсоор хаалга онгойлготол 3 хар хувцастай өндөр биеэрхүү хар шил зүүчихсэн хүн юм зогсож байв. Худлаа лаг харагдах гээд хар шөнөөр хар шил зүүгээд яваад байган байхдаа. Тэдний хамгийн урд байсан хүг хоолойгоо засаад
...: уучлаарай бид ноён Юн-тэй уулзах гэж ирлээ
Би: тийм хүн байхгүй
...: итгэлтэй байна уу. Бид ороод гэрийг чинь шалгаж болох уу
Би: хар шөнөөр хүний гэрт ирчихээд юугаа шалгах ээд байган
...: уучлаарай энэ 213 тоот биш юм уу
Би: үгүй ээ 211
...: аан заза айл андуурчиж
Хар шөнөөр хар шил зүүчээд хараа муутайгаа мэдэхгүй нэг гурвын тоог ялгахгүй бүүр нэг тэнэг цаашаа хүмүүс юм даа. Эргээд хартал үс нь сэгсийчихсэн цагаан урт хувцастай хүн наашаа удаанаар алхаад ирж байв. Нөгөө гэрэл нь дахиад л  намайг хүн гэж тоогоод асчихгүй тэгхээр нь нилээд хэд доороо үсэртэл арай гэж гэрэл нь асав
Эмээ: тэнэг юм уу унтаач яагаад үсрээд байган. Зүүдлээд байгаа муу хүн алах гээ юу муу
Би: за
Эмээгээс өмнө би л зүрхний шигдээсээр энэ хорвоог орхих байх. Буцаж өрөөндөө ороод нүдээ аньтал нойр хүрдэггүй 5 минут хөрвөөсний эцэст нойр хүрж яг унтах гэж байтал гэр дүүрэн эмээгийн сэрүүлэг дугарч минйи нойрыг хөөгөөд явуулчихав. Гоё юм өө энэ гэрт тэр сургуульд орсноосоо хойш өдөрт 5хан цаг унтдаг байсан гэтэл өнөөдөр бас юу нь болхоо байчаад нэг ч цаг унтуулахгүй байган. Удалгүй сэрүүлэг нь унтрав буцаад унтах гэтэл өглөөний цайгаа бэлдэж байгаа бололтой аяга сэрээ дугаргаад бүүр сүүлдээ аяга хагалаад хөргөгч нээж хаагаад эхлэв удалгүй ашгүй нэг юм идэж дууссан бололтой чимээгүй болов. Дахиад унтах гэж байтал гэнт гай газар доороос гэгчээр утас нь дугарав утсаа олохгүй байгаа бололтой хамаг юм хэдэн тийш нь авж шидээд нааш цааш гүйгээд ёоо тэр хүн нь ч тэр тэнэг царайлчихаад ямар удаан ярьдаг юм бэ. Тэгж тэгж нэг юм гэрийн хаалга саваад гараав явав. ашгүй гэж бодоод унтах гэж байтал миний сэрүүлэг  7 болчихож. Босоод шүршүүрт ороод хувцсаа сольж энэ хичээлдээ явадхаа бэлдээд гэрээсээ гарж лифт хүлээгээд л байв. Яачихваа гээд дээшээ хартал хаалганых нь дээр лифт ажиллахгүй гээд биччихсэн байв.  яачихсан өдөр вэ ямар гээчийн азгүй өдөр вэ. би аягүй бол өнөөдөр үхэх байх шүү энэ их азгүйтлээсэй болоод. явсаар нөгөө сургууль дээр нь очтол дүүрэн машин яаж энэ дунд машинаа тавих юм бэ. Машины зогсоол олдохгүй бололтой гэж бодсоор ухрах гэж байтал хамгийн захын машины цаана машин байхгүй байсан болхоор тэнд машинаа тавиад сургуульруу ороод захирлынх нь өрөөг хайсаар арай гэж олоод ортол Хери Лухан 2 зогсож байв. Захирал нь за за гар гээд л гаргачив. Надад юу ч хэлэлгvй зүгээр л намайг байхгvй мэт үл тоож байв. лухан Хери 2н араас дагж явсаар хамгийн захын анги руу оров. миний нүд юу харах нь энэ вэ...

шулмын анхны хайр чөтгөр [Дууссан]Where stories live. Discover now