12. Маш богино хэсэг

1.3K 100 17
                                    

Хооллосныхоо дараа тэд хамтдаа караоке орохоор боллоо. Хамгийн сайн дуулж байсан нь мэдээж Бэкхён. Чанёол ч мөн адил. Бүгд л муугүй дуулцгаадаг хүмүүс байлаа. Харин хамгийн сүүлд Жунины ээлж ирсэн юм.

Аймшигтай!

Түүний дуулалтыг тодорхойлох ганц үг нь энэ байв. Түүний хаана ч алдагддаггүй өнөөх хүйтэн төрх нь хормийн дотор алга болчихсон. Тэр байдлыг нь анзаарсан Хэёонд нэгэн бодлын эгдүүтэй санагдав. Түүний талаар бодож байсан бүх бодол нь замхарчихсан. Үүнийг би сайнаар гэж хэлмээр байна. Төгс хүн гэж байх биш дээ?

Орой болтол ууж идэж, наргиж цэнгэсээр тэд гэр гэртээ харихаар боллоо. Хэёон хүн амьтны урдуур орж ярисаар Юүмиг Сэхүнээр хүргүүлэхээр болгоод санаа нь амран бусадтай салах ёс гүйцэтгээд ганцаар зам даган алхалж эхэллээ. Зүгээр л бага зэрэг юм бодмоор байсан хэрэг.

Хаврын адаг сар. Зуны улирал дөхсөндөө ч тэр юм уу, гадуур хүрмээ ч өмсөх хэрэг байсангүй учир Хэёон цүнхээ баруун мөрөн дээрээ тохоод зүүн гартаа гадуур хувцсаа эвхэн барьсан байлаа. Жаахан халчихсан учир түүнд бодогдох юм их байлаа. Энэ олон жил санаанд нь орж ирээгүй өнөөх хүү. Хүү ч гэж дээ. Одоо залуу гэх хэрэгтэй байх.

Сайхан хэрнээ гунигтай дурсамжууд ар араасаа толгойд зурвас хийн орж ирэх нь яг л кино үзэж байгаа юм шиг л.

Тэрээр хаашаа явж байгаагаа ч анзаарсангүй. Өөр ертөнцөд оччихов уу гэлтэй хажуугаар өнгөрөх барилга байгууламжийг ч үл тоон алхана.

Харин түүнээс гуравхан метрийн зайтай алхах хүн бол Жунин. Түүний хөл өөрөө л Хэёоны араас дагаад алхаад байлаа.

Түүнд ч бас есөн шидийн юм бодогдоно. Бүгд Хэёоны талаар. Түүний юу бодож байгаа бол гэхээс авхуулаад өөрийнх нь талаар ямар бодолтой явдаг бол гээд л. Тэр ч бүү хэл, өөрийнх нь дуулахыг сонсоод яасан тухай хүртэл таамаглал дэвшүүлэн явна. Гэхдээ тэр өөрөөсөө нэг зүйлийг асуухаа мартчихсан явж байв. Яагаад түүнийг дагаад байгаа тухайгаа.

Тэд удаан, удаан алхалсаар л байлаа. Энэ хугацаанд Хэёон харцаа газраас үл салгах бол, Жунин харин Хэёоноос өөр зүг рүү харсангүй.

~*Хэёоны талаас*~

Нэг л мэдэхэд гэрийн гадаа ирчихсэн байлаа. Сэтгэл санаа тавгүйдээ ч тэр юм уу жаахан уучихмаар санагдан хажууд байх мухлаг руу орлоо.

Яагаад гэнэт тэр тухай бодоод эхэлснээ л гайхна. Тэр чинь аль олох жилийн өмнө болоод өнгөрчихсөн. Тэгээд ч би мартчихсан байсан.

Нэг ширээн дээр суун захиалгаа хүлээж байтал хаанаас ч юм Ким Жунин гарч ирээд өөдөөс хараад суучихлаа. Тэр надтай үг дуугарсангүй. Надад ч хэн нэгэнтэй ярих хүсэл байгаагүй тул бид зүгээр нэгэндээ хундагалаж өгөөд ууж байлаа. Хэсэг суусны дараа тэр түрүүлж ам нээв.

- Бид бараг ярилцаж байгаагүй юм байна.

- Учир нь чи бараг ярьдаггүй.

- Үгүй ээ. Би ярьдаг. Харин чи намайг тойрч ярьдаг. Яагаад?

- Мэдэхгүй ээ. Би тэгж байснаа анзаарч байгаагүй юм байна.

- Ямар нэг зүйл болоо юу?

- ...

- Ганцаараа энэ хүртэл алхаад л... Ярьж болно шүү. Найзууд дундаа би л нууц хадгалагч нь байх гэж хэлээд инээвхийлэв.

Би өөрийнхөө согтоод эхэлснийг мэдлээ. Дуугүй байхыг хүссэн ч яримаар санагдахыг яана.

- Чи одоо намайг дагаад байгаа юм уу? гэж хэлэхдээ ахин нэг удаа уулаа. Жунин харин чамайг болиулах гэсэнгүй зүгээр л чимээгүй ажиглаж байв.

- Хариул л даа! Би тойруулаад, юм нуугаад байдаг хүмүүст үнэхээр дургүй шүү!

- Тийм ээ!

Цааш чамд ярих юм олдсонгүй уугаад л байлаа. Ганцаараа биш гэдгээ мэдсэн шиг, санаа амар ууж байв. Одоо ингээд тасраад маргааш өглөө сэрэхэд бүх зүйл сайхан байх болно.

Жунин чамайг харж суухаас өөр үйлдэл хийсэнгүй. Харин чи нэг үйлдлээ давтсаар, давтсаар...

Нойрох дундаа бичлээ :') юу болсон юм бүү мэд. Нойрмон хүний өнгө аяс нэг иймэрхүү л байдаг юм байна. За тэгээд тэр дээр Жуниныг аягүй муухай солгой гээд биччихсэн байгаа нь зөвхөн энэ дүрийн хувьд шүү дээ. Тэгснээс би Эксо Кайг муулаагүй шүү :')
Бас Хэёонаа, тэр олон авьяастай учир, цорын ганц чаддаггүй зүйлийг нь хүлээн авна уу.

Is he your boyfriend? Where stories live. Discover now