15. Түүнтэй ярилцмааргүй байна

1.2K 99 2
                                    

~*Зохиогчийн талаас*~

- Хоёулаа л үлдэх шив дээ.

Хэёон зүгээр л түүний өөдөөс толгой дохив.

Өөдгүй охид! Би өнөөдөр хэчнээн сайхан зүйлс бодчихсон ирлээ дээ?

Жунин Хэёонтой яриа өдөх гэж их хичээсэн ч, тэр бантсандаа ч гэх үү, юу ч дуугарахгүй суугаад л байв. Эцэст нь Жунин бууж өгөв бололтой чимээгүй суулаа.

Эндхийн орчин яагаад юм нэг "романтик" байгаа нь Хэёоны хамаг дургүйг хүргэнэ. Бод л доо. Чи бараг танихгүй залуутайгаа сууж байна. Тэгээд болоогүй хэдхэн уулзсаных нь нэгэнд нь согтуу байснаасаа болоод юу хийснээ ч санахгүй.

Түүнээс шууд асуучихдаг юм билүү?

Тэрээр асуух хэрэгтэй эсэх талаараа хэсэг бодон эргэлзэн сууж байтал Жунин:

- Юм асуух гээ юу?

Бинго!

Тэр шууд л түүний нүд рүү эгцэлж хараад,

- Би согтуудаа ямар нэг зүйл хийсэн үү?

- Үгүй ээ.

- Яагаач үгүй гэж үү?

- Тийм. Чи уугаад л байсан. Тэгээд дараа нь ширээгээ дэрлээд унтчихсан. Яг л орондоо орж байгаа хүүхэд шиг гэж хэлээд инээмсэглэлээ. Энэ үйлдэл нь яг л Хэёоныг өхөөрдөөд байна уу гэлтэй.

Гэсэн ч, чи яагаад ингэж хачин аашлаад байгаа юм?

Бугуйн цаг руугаа харвал есөн цаг болж байлаа. Одоо харих болсон биз. Хоёулахнаа бүтэн цаг юу ч хийлгүй суусандаа итгэж чадахгүй нь.

- Харьцгаах уу?

- Би хүргээд өгье.

Хэёон зүгээр л Жунины хойноос даган гарсаар машиных нь урд ирэхдээ сая л өөртэй нь ижилхэн машин унадагийг анзаарав.

Тийм л дээ. Би та нарт Хэёоныг машинтай талаар огт дурдаагүй юм байна. Үгүй ээ. Одоо тэр машин байхгүй болчихсон. Яагаад гэж үү? Бэкхёны хуримын өмнөхөн хуримын ордонд кино зураг авалт хийхээр тохирсон байсныг Хэёон мэдээгүй юм. Яг тэр өдөр нь ажил дээрээ очиж таараад машинаа зураг авалт болох талбайд тавьчихаад ажил руугаа ороод хэдхэн бичиг баримт янзлаад гараад иртэл юу ч үгүй хэмхлээд хаячихсан байсан. Машиныг нь андуураад эвдэлчихсэн гэх үү дээ. Одоо түүний машин зөвхөн киноны хальсан дээр л бууж үлдсэн.

Хэёон нэг санаа алдчихаад машинд нь суун бүсээ бүслэв. Тэр бүсээ бүсэлж мэднэ. Үүнд Жунины тусламж цаашдаа ч хэрэггүй байх.

Замын турш чимээгүй байдал ноёрхсоор тэд хүрэх газраа очлоо.

- Баяртай хэмээн Хэёоныг буухад Жунин өөдөөс нь толгой дохисоор яваад өгөв.

Өнөөдөр түүний оролдлого бүтэлгүйтчихлээ. Хэёон ч үнэхээр сайн хаалт хийх юм аа.

Author's note: Жижигхэн бонус. Тэгэхээр үнэндээ Хэёон согтсон нь Жунины ингэж аашласан шалтгаан биш байж.

HFnnnnn as Hyeyeon

Is he your boyfriend? Where stories live. Discover now