√Хэсэг-2√ Сургууль

5.1K 345 3
                                    

                ∆Artificial and Real Love∆

..:Чи ч сургамж авахгүй юмаа *Ус цацах*
..:Өрөвдөлтэй юмаа *инээх*
..:Өндөг байвал ямар уу *өндөг шидэх*

Ингэж бусдад доромжлуулдаг байж би тэдний өмнөөс хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл би эцэг эхдээ хүндрэл учруулмааргүй байна! Саяхан болж өнгөрсөн явдлын дараа өөрийгөө цэвэрлэчихээд анги руу орлоо. Ангидаа тийм ч муу сурдаггүй. Харин үнэхээр их дээрэлхүүлдэг. Угаасаа сургуулийн орчинд бол байдаг л зүйл!?.

...: Квон Минжэ! Ариун цэврийн өрөөг цэвэрлэхгүй юмуу?       Гэж дооглонгуй хэлэх нэгэн охиныг хараад үг дуугүй ариун цэврийн өрөө рүү зүглэлээ. Миний ардаас өнөөх хэдэн өхидууд нь орж ирээд, намайг тэр өрөөг нь яаж цэвэрлэхийг нь ажиглаж байснаа нэг нь над дээр ирээд үс илсэнээ "Сайн байна! Хойшдоо байнга ингэж байгаарай мм?" гэж тохуурхсан маягтай хэлснээ гараад явчихлаа. Миний уур зүгээр л дээд цэгтээ тултал асар ихээр хүрж байсан болохоор шалны модыг газар саван хана налан сууна....

Өөр нэгэн сургууль дээр.

...: Ким Тэхён! Уулзах хэрэг байна.
Гэх дууг сонсоод би ангиас гаран түүнд дээр очоод

: Яасан Ий Кёнин.

Кёнин: Чи сонссон уу? Бидний тухай

: Мэдээж, энэ бүхэн бидний ирээдүй болон компанитай л холбоотой учраас өөр зүйл байхгүй.

Кёнин: Гэхдээ,.. Сэтгэл чинь эргэвэл яах уу?

: Тийм зүйл болохгүй байх. Одоо хичээлдээ ор.          гэж хэлчихээд анги руу орлоо. Заримдаа энэ бүхнээс залхах юм! Мөнгө л чухал хүн бүхэнд.

****************************************

Минжэ-н талаас

Хөгийн сургууль! Ямар ч ирээдүйгүй сургууль! Дарамттай сургууль!
Цагийн ажил! Гэр бүлийн асуудал! Хувийн асуудал!
Хэтэрхий олон зүйл бодсоор доош харан явж байтал
: Минжэ!!!! Гэх дууг сонсоод дээш харахад нэг машин урдаар чангаар дохио өгсөөр өнгөрөв. Үүнийг хараад бараг л шоконд орох шахаад зогсож байтал хэн нэгэн нэрийг минь дуудсаар ирж, мөрөн дээр гараа тавихад нь эргэж харвал ах байсан юм. Ах намайг харангуутаа л шууд тэврээд авчихсан. Би саяны машины дохионы дуунаас ихэд цочсон бололтой хөдөлгөөнгүй зогсоно....
Ах: Минжэ! Замаа харж яв лдаа, машинд дайруулсан бол яах байсан юм!
Би: А-аан, уучлаарай. Хэтэрхий их юм бодоод. Ингэхэд та яасан юм? Ажил чинь?
Ах: Бодох зүйлээ багасгаж бай!, өнөөдөр ажлын цага бага болохоор л. Гэртээ харьцгаая.

[COMPLETE] Artificial and Real LoveWhere stories live. Discover now