16. Бүтэн сарын чөлөө

1.3K 99 6
                                    

Жунин өрөөндөө ажлаа хийн сууна. Түүний ажил Хэёоноос болоод бүр цалгардаж орхижээ.

Царайнаас нь харахад их л бухимдсан янзтай сууна. Ямар нэг зүйлд уурлаад л, цаас эргүүлэхдээ хүртэл урчих гээд л.

Оффис тэр чигээрээ чимээгүй байгаа нь мэдээж Жунинтай холбоотой. Цагийн зүү ямар тод согсогдож байна гээч? Энэ бүхнийг эвдэн түүний утас хангиналаа.

- Байна... Ээж минь дээ... Шууд л ийм юм яриад эхэлж байгаа юм уу? Хорвоод би ганцаараа хүнтэй суугаагүй нь үү?... Би ажилтай байна аа... Тэгээд ч би дөнгөж 23-тай. Ойлгож байна уу? Бас эрэгтэй. Тэгэхээр хүнтэй суухад хэзээ ч оройтохгүй гэсэн үг... Тэгээд ч, би цаашаа сурах бодолтой байна... Очиж бас юу ярих гээд байгаа юм? Утас тэгвэл ямар үүрэгтэй болж таарч байна?... Ажил ихтэй байна тасаллаа!

Түүний эмэгтэй хүмүүстэй орооцолдоод байдаггүйн нэг шалтгаан бол гарцаа байхгүй түүний ээж. "Гэртээ нэг ч эмэгтэй дагуулж ирсэнгүй", "Танай тэр найз тийм эмэгтэйтэй явж байсан", "Манай найзуудын хүүхдүүд хуримаа хийгээд, хүүхэдтэй болж байна", "Би ямар хурим хийгээдэх гэсэн үү, үерхээд үз л дээ", "Танай аав бид хоёр чинь 16 настайгаасаа үерхсэн. Одоо сайхан л амьдарч байна. Эрт хүнтэй суусан нь дээр", "Ажил дээр чинь тийм ч хүүхэн байна, ийм ч байна", "Чи ядаж дүүгээ хар" гээд л ээжээс нь дуусахгүй их гомдол ирнэ. Харин Жунин түүнээс огт өөр бодолтой байх юм даа.

Хөрөнгийн зах зээл дээр болсон тоглолт нь бүтэлгүйтэн алдагдал гарсан учир тэр ийн суугаа аж. Энэ түүний хамгийн анхны гаргаж буй алдаа. Бас хөрөнгийн хэмжээ нь их. Тиймээс ч хүнд тусч байгаа биз.

Ахиад л утасны дуугарах чимээ.

- Байна уу?

- Аа сайн байна уу? Та ямар хэргээр залгаа вэ?

- Чи ойрын хугацаанд их завгүй байлаа. Одоо амралтаа авахгүй юм уу? Авахгүй байсаар байгаад дараагийн амралтын чинь ээлж ирж байна. Хэцүү байгаа биз. Сайхан амарч орж ирээд сайн ажиллавал яаж байна?

Энэ үг нь Жуниныг цохиод авах шиг л болов. Яг л, чи алдаа гаргасан болохоор хэсэгтээ ажилдаа ирэх хэрэггүй гэж байгаа юм шиг. Гэхдээ Жуниныг ажиллаж эхэлсэнээс хойш ашгийг хэд нугалж олох болсон учир энэ удаагийн алдагдал хэдий их ч, Жунины ачаар сүүлийн 3 жилд эдийн засгийн асар өндөр ашигтай болж байгаа компанид бол юу ч биш байлаа.

- Зүгээр дээ! Чи ямар ажлын машин биш. Амрах хэрэгтэй. Сая хатагтай Ким ч ирээд явлаа. Зөрүүдлэх хэрэггүй! Яг одоо ажлаасаа гараад яв. Сарын дараа л орж ирээрэй. Энд санаа зовоод байх зүйлгүй. Ойрын гурван сарын төлөвлөгөө сая файлаар ирчихсэн байна. Өөр юу хэрэгтэй гэж? хэмээн хэлээд өнөөх утасны цаанаас дуугарах цоглог хоолойтой нас тогтсон болов уу гэмээр хүн Жуниныг үг хэлэхээс өмнө яриагаа дуусгалаа.

- Энэ ээжийг үү? гэж Жунин шивнээд гарах гэсэн ч чухам хаашаа яваха мэдсэнгүй. Ойрын үед тэдний найзууд завгүй болсон. Хамгийн шоучин гар нь хүнтэй суугаад бараг л гэгээрлийн зам руу орж яваа. Сэхүн шинэ коллекц гаргах гээд ажиллаад эхэлсэн. Чанёол завтай байсансан бол Жунины өрөөнд ирээд суучих байсан биз. Түүн шиг анхаарлаа сайн төвлөрүүлж байх хэрэг гардаг ажилтай хүн дээр Чанёол ирвэл жинхэнэ саад таригч л болно. Гэхдээ яагаад ч юм, оюутан байхаасаа эхлээд л тэд хамт амьдарч байсан болохоор харин ч тухтай байдаг гэх үү дээ? Чанёолыг яаж ч аашилсан байхгүй мэтээр хүлээж аваад сурчихсан хэрэг.

Эцэст нь тэр зүгээр л гэртээ хариад ажилгүй хүн шиг л аашлахаар шийдэв.

Замаараа дэлгүүр орсонгүй шууд л гэртээ харин бусад ганц бие залуус яаж амьдардаг тэр амьдралаар жаахан ч болтугай амьдраад толгой доторхоо бүгдийг нь сэгсэрч хаяхаар шийдэв.

Ороод буйдан дээр суугаад өөрийгөө хүчлэн барин нэг драм олж тавиад түргэн хоол захиалчихаад хүлээж суухдаа нэг л мэдэхэд CNN үзээд сууж байгаагаа анзаарав.

Тэр ч үнэхээр засрашгүй ажлын дон тусчээ. Түргэн хоолоо идэх гэтэл нэг л дутуу санагдаад болсонгүй дээр нь нэмж зууш бэлтгээд идлээ.

Гэсэн ч цаг явж өгдөггүй дөнгөж өдрийн гурван цаг болж байв. Тэгээд хамгийн гол нь хүнтэй уулзъя гэж бодох бүрийд Хэёон санаанд нь бууна.

Тэр ч гэсэн завтай байгаа байх.

Шууд залгахаар дотно биш учир гэрийнх нь хажууханд очоод өнөөх дэлгүүрээс тор дүүрэн амттан аваад тоглоомын талбай дээр сууж байтал дээр Хэёонтой гэрийнх нь гадаа тааралдсан өнөөх залуу хүүхэдтэйгээ тоглож байлаа. Түүний охин нь Жунины урд ирээд зогсчихов. Нүдэнд нь оч гялбаад л их хөөрхөн харагдах ба Жунин дотроо бол тэврээд л авмаар санагдав.

Яг энэ үед Хэёон дэлгүүр орж яваад дээрийн танилцсан залуу болон Жунин хоёрыг хамт суун ярилцаж байхыг олж харав.

Бас танидаг хэрэг үү?

Залуу нүүрэндээ инээмсэглэл тодруулж ирээд л босон Жунинд бөхийхөд нь Жунин мөрөн дээр нь даран хажуудаа суулгаад юу нь үл сонсогдох зүйлээ үргэлжлүүлэн ярив.

Хэёон дэлгүүрээс зайрмаг авчихаад буцаж явахдаа аль болох Жунинаас нуугдах гэж хичээн тэр зүг рүү харалгүй хурдан алхалж байтал Жэвоны "Хэёон нүна" гэх дуу гарав.

Is he your boyfriend? Where stories live. Discover now