18. Халуун өдөр

1.4K 99 6
                                    

Крис - Ээе! Үзэгддэггүй хүн явж байх чинь ээ?

- Одоо намайг залхтлаа харах болждээ гэж хэлээд Жунин Таугийн хажууд суув.

Лүхан - Ажлаасаа халагдаж л дээ гэж тогломоор хэлэн инээсэн хэдий ч Жунины царайг хараад бүгд хачин царайлцгаав.

Лүхан - За хөгшөөн, ийм юм байна айн? хэмээн мөрөөр нь тэврэн,

- Дүүгийн халагдсаныг тэмдэглэдэг байгаа!

- Халагдсан нь дээр байх байсан юм.

- Юу?

- Халагдсан бол одоо өөр ажилд орчихсон сууж байгаа.

- Халагдаагүй тэгээд яасан юм?

- Амралт... Надад үнэхээр амрах сонирхол алга аа. Ингэж явж байгаад нэг л өдөр хүнтэй сууна, хүүхэдтэй болно. Миний ажил хэчнээн анхаарал шаарддагийг мэднэ биз дээ? Одоо л хийхгүй бол болохгүй. Ядаж гайгүй нэр хүндтэй болчихоод хүнтэй суумаар байна шүү дээ.

Бүгд түүний ажлын донг мэддэг бололтой, нэгнийх нь ч нүүрэнд гайхширсан шинж үл ажиглагдана.

Тау - Харин ч жинхэнэ тэмдэглэх шалтгаан.

~*~*~

Жунин босон ширээн дээрээс улаан үзэг аваад ажлын өрөөндөө өлгөөтэй байх хуанлиныхаа "1"-ийн тоог дугуйллаа. Өнөөдөр бол 6 сарын 1. Бас түүний амралтын эхний өдөр.

~*~*~

Өглөө утасныхаа дуугаар Хэёон нүдээ хагас дутуу нээсээр утсаа авахаасаа өмнө.

- Гаюүн байна гэж мөрийцье хэмээн бувтнасаар утсаа авлаа.

- Өглөөний мэнд! Бас л босоогүй байна уу? Чи шөнө орой болохоор драм үзэж суухаа болимоор юм.

- Чи ч гэсэн үздэг л байсан.

- Байсан. Жундэтэйгээ учрахаас өмнө шүү дээ!

Хэёон нүдээ эргэлдүүлэн,

- Би анх танай Жундэг хараад л, драм үзнэ гэсэн бодлоо хаяагүй нь миний буруу юу?

- Битгий үг мушгиад бай. Өнөөдөр завтай биздээ? Би чамаас нэг юм гуйх гээд...

- Битгий эргүүлж тойруулаад бай! Хамгийн сүүлд ингэж хэлээд яасныг чинь санаж байна шүү. Би тэр сохор болзоонд чинь явахгүй. Бурхан минь! Чи ядаж тэр залуугаа сайн судлахгүй дээ? Тэр үеийг бодохоор л бүр бие арзайх юм.

- Харахад дажгүй царайлаг, сайхан биетэй залуу байсандаг. Тэгээд ч, чамайг болзоонд явуулах бодол тээсэн хүн алга. Манай нэг танил сэтгэл зүйчид үзүүлэх гэсэн юм.

Is he your boyfriend? Donde viven las historias. Descúbrelo ahora