#1 (Дурсамж)

8.8K 302 5
                                    

| OH SEHUN was MINE |

Чи санадаг уу? Тэр бороотой өдрийг?
Чи санадаг уу? Бидний анхны учралийг?
Чи санадаг уу? Бидний анхны хайрыг?
Чи санадаг уу? Нэг шүхрэн доор зогссоноо?
Чи санадаг уу?

----------------------------------

Сөүлийн гудамжаар алхах хүмүүст нарны тусгал сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Гэхдээ нарны эргэн тойронд үүлс хуралдаж буйг хэн ч үл анхаарна..

Тэрхүү дулаан илчтэй нарыг хэдхэн хормын дотор л хар үүлс хаан таглаж, ширүүн бороо асгарч эхэллээ..
Энэ тэрүүгээр гүйлдэх хүмүүс...

Зарим нэг нь бороо орохыг мэдсэн бололтой шүхэртэй зогсоно.

Бороо ширүүн орж байсан тул нөмөртэй газар зогсох нэгэн охин. Бороо хэзээ орж дуусахыг үл мэдэх ч зүгээр л хэн нэгнийг хүлээж буй мэт л алгаараа бороон дуслуудыг мэдрэн зогсоно...
Доош харан хөлөөрөө устай тоглож байтал урд нь нэгэн хүний хөл харагдахад тэр өндийн дээш харахад өндөр, цагаан арьстай, гүн гүнзгий огторгуй аятай нүдтэй царайлаг залуу зогсож байлаа. Түүнийг нэг л харсан мэт санагдан түүн рүү гайхан зогсоход тэрээр

"Гайхаад хэрэггүй ээ, бид нэг сургууль" гэв. Түүнийг ингэж хэлэхэд л сургууль дээрээ харж байснаа гэнэт санах шиг болж мөнбага зэрэг ичих шиг болон доош харлаа. Ингэхэд тэр залуу дахин ам нээн

"Бороо хэзээ зогсохыг мэдэхгүй шүү дээ. Автобусны буудал руу хүргээд өгье?" гэлээ. Түүний энэ саналд төвөгшөөлгүй хариулт өгөн хамтдаа нэгэн шүхрэн доор орон явцгаалаа. Тэрээр миний алхаанд тааруулан удаан бол удаан, хурдан бол хурдан гэх зэргээр бид алхсаар байв. Энэ үйлдэлд нь багахан сандарч дээрээс нь догдолж байлаа.
Гэхдээ яагаад гэдэг нь ойлгомжгүй. Бид бие биенээ бараг л танихгүй баймаат юм. Бас би түүнийг сургууль дээр хэдэн удаа харсанаа ч гайхаж байхад?

Нэг л мэдэхэд бидний хамт байх тэр хугацаа өндөрлөхөд бид аль хэдийн автобусны буудал дээр ирсэн байлаа. Автобусны буудал нь саравчтай учраас түүн доор зогсвол мэдээж бороо бидэн дээр дусахгүй.

Тэрээр хэсэг зогссоны эцэст ямар нэгэн зүйл хэлэлгүй явчихав. Би түүнийг цааш алхахыг араас нь харсаар хоцорлоо.. Магадгүй маргааш сургууль дээр дахин харж болох байх. Бас түүний тухай найзаасаа асууя гэх бодолтой зогсож байтал суух ёстой автобус минь ирэв. Автобусанд орон хамгийн арын суудал дээр суугаад чихэвч, утсаа гарган дуу сонсож эхэллээ.
Гэхдээ тэр дуунаас илүү саяны залууд миний бүх анхаарал төвлөрөх шиг л..
Гэхдээ надад сургууль дээр харж, бодож явдаг хүн бий шүү дээ!

[COMPLETE] OH SEHUN was MINE Where stories live. Discover now