Би "Наад эр эм нь мэдэгдэхгүй юмнуудаа миний өмнө битгий яриад бай л даа!!! Ахиад яривал бидний 8жилийн нөхөрлөл үгүй болно гэж мэдээрэй Юүжү !!!"
Юүжү гонгинон " Чи одоо боль л доо амихандаа чамайг бас сонсдог болгочихоод хамт яримаар байхад чинь хннн зза болилоо болилоо. "
Би чихэвчээ зүүнгээ "Тэр нь дээр."
Энэ бол бид хоёрын өдөр тутмын бараг рефлекс болчихсон харилцан яриа. Бид Лондонд 5жил гаруй тэтгэлгээр суралцан, сургуулиа амжилттай төгсчихөөд тун удахгүй эх орон руугаа буцахаар болсон. Гэр бүлээ хэтэрхий их санасан болоод ч тэр үү түрүүлээд нисчихмээр санагдаад байх юм...
7 хоногийн дараа
Би уушгаа дүүртэл нутгийнхаа агаараар амьсгалаад "Энэ газрын аалзыг нь хүртэл саначихжээ" хэмээн газраар гүйх аалзыг ширтсээр хэллээ.
Юүжү ярвайн "Заваарсан юм. Зза хоёулаа гэр гэр лүүгээ явцгаая."
Би "Одоо такси байхгүй байхдаа?"
Юүжү халааснаасаа жижигхэн цаас атгуулаад "Энэ дуудлагын жолоочийн нэрийн хуудас. Манайх ойрхон болохоор алхаад явлаа. Миний найз дуудаад хүргүүлчих за юу. Болгоомжтой яваарай."
Би түүн рүү далласаар "ойлголоо"
*
Би урт амьсгаа аваад 5 жил дараагүй гэрийнхээ хонхыг дарахад "Хэн бэ" хэмээх намуухан хоолой сонстлоо.
Би "Сүран онни би ирчихлээ"
Сүран эгч хаалга онгойлгомогцоо намайг тас тэврэн "Бурхан минь Инби. Чи чинь одоо хэл сураг ч үгүй гэнэт ирээд яадаг хүүхэд вэ!"
Би инээмсэглээд "Гэнэтийн бэлэг!"
Эгч намайг дотогш оруулаад "За эгч нь сайхан хоол хийгээд өгье. Жэмин Хэчан хоёр унтаж байгаа."
Би "Хэчан гэж?"
Эгч "Өө нээрээ хэлээгүй бил үү? Миний энэ толгойг ээ. Эгч нь өргөж авсан юм аа. Их сайн хүүхэд"
Би "мммм"
Гэрийн минь ханын цааснаас бусад зүйлс бараг л өөрчлөгдөөгүй байх бөгөөд бидний зураг ямар байрлалтай байдаг байсан тэр л хэвээрээ байж байлаа.
Хэсэг хугацааны дараа дээд давхраас Жэмин "Хар үүрээр юун хоол үнэртээд байна аа?"
Миний нүдэнд нулимс цийлгэнэн "Жэмин-а"
Жэмин намайг хараад хэсэг хөдөлгөөнгүй зогссон ч удалгүй хар хурдаараа над дээр ирээд "Яагаад ганц ч холбоо бариагүй юм бэ? Та үнэхээр муухай муухай! Таны тэр явуулдаг байсан мөнгө хувцас чихэр жимс чинь надад хэрэггүй шүү дээ. Та ядаж ганц удаа ч болов ярьчихсан бол ямар ч бэлгээс илүү гайхалтай бэлэг байх байсныг мэдэж байна уу?" хэмээн уйлсаар хэлэв.
YOU ARE READING
//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти Фэн
أدب الهواةЖон Инби гэх охин хэдий к-поп гэх хөгжмийн урсгалд сонирхолгүй, дургүй хэдий ч мөнгө олохын тулд Эксо хамтлагийн гэрийн үйлчлэгчээр ажилд ордог. Анти охин Эксогынхонтой ямар ямар хэрэг тарих бол?