Хэсэглэл 7

4K 171 17
                                    

Хурц үнэрт Сурагийн толгой эргэн нүдээ нээн босох гэхэд тэр хүлээстэй байгаагаа санан гараа татлаа.

Гараа хөдөлгөн хүлээсийг тайлах гэж дахин хичээсэн ч болсонгүй. Сура гүнзгий амьсгаа аван биеэ суллан суухад өрөөнд өндөр өсгийтийн дуу гаран хэн нэгэн чанга чанга инээнэ.

Сура удаанаар толгойгоо өргөн түүнийг ширтсээр нулимхад бүсгүй чанга инээн: Шазруун юм аа чи!

Сура:А-юүми?

Аюүми том нүдлэн: Чи ухаан алдахаасаа өмнө сонсож амжиж ээ!!

Сура толгой дохин: Ч-чи залхахгүй байна уу? Б-би юу ч хэлэхгүй болхоор боль *жуумалзах* би чиний оронд байсан бол юу ч олж чадахгүй байгаа даа уурлан боогоод үхчих байсан байх

Аюүми чанга инээн: Би харин чамд зөөлөн хандаж байна!

Сура чанга инээн цустай ханиалган Аюүми рүү харахад Аюүми жуумалзан түүнийг алгадах нь тэр.

Аюүми дахин хэд хэд алгадахад Сурагийн нүд харанхуйлж эхлэн толгой сэгсрэхэд Аюүми: Жон Хусогийн талаар чамаас сонсох гэсэн юм биш! гэж хэлэн дахин гар далайлаа.

Хэн нэгэн ЗОГС гэж хэлэхэд Аюүми гараа буулган хойш харан ухрахад Сокжин хойш Жимин рүү харан: Эндээс гар! гэж хэлэхэд Жимин толгой дохин Аюүмигийн мөрөн дээр гараа тавихад Аюүми: Дахин нэг удаа болох уу?

Сокжин чанга инээн толгой дохиход Аюүми Сурагийн цамцнаас заамдан: Уучлаарай гэж шивнэх төдий хэлэн дахин чанга алгадах нь тэр.

Аюүми Жимин хоёр гарч явахад Сокжин Сурагийн өмнө явган суун: Одоо тавих саналыг минь сайн сонс!

Сура доош харан хүнд хүнд амьсгаадан сууж байхад Сокжин үргэлжлүүлэн: Миний хүн болвол чи үхэхгүй! Сайн бодоорой доо Жон Сура хүн бүхэн аминдаа хайртай байдаг юм!

Сура инээн дээш харан: Б-би ч-чиний хүн болоод яах юм? *жуумалзах* чиний хүн болвол Хусог намайг алах болно! Чи мэдэх үү? Захиралын үгнээс зөрвөл үхэх болно гэдгийг тэр захирал нь хэн гээч *чанга инээх* тэр бол ЖОН ХУСОГ

Сокжин: Миний үгнээс зөрвөл үхэхгүй гэж бодоо юу?

Сура Сокжин рүү ширтэн: Чи тэгвэл Хусогоос намайг хамгаалж чадах юм уу? Чи хэрэг болохоороо хэрэглэчихээд хэрэггүй бол хаядаг тийм л хүн...

Сокжин жуумалзан: Би хэзээ ч өөрийн хүнээ хаядаггүй!

Сурагийн толгой эргэн Сокжиний хэлэх үг бүдэг бадаг сонсогдон удалгүй инээмсэглэн: Ч-чи WILD к-корпорацийг өөртөө авах юм бол намайг я-явуулна гэж хэл! Б-би тайван амьдралруугаа буцмаар байна!

[+18] ♀INSTITUTE♂/Дууссан/Where stories live. Discover now