Part1

1K 42 2
                                    

Аав: Хан Жисү *Орилох* ингээд байвал би чамайг өвөө рүү чинь явуулна шүү
Жисү: ааваа л даа
Аав: өрөөндөө ор дахиад ганц л удаа хэрэг тариад үзээрэй гээд буйдан дээр хөлөө ачин суугаад шилээ зүүн сонин уншлаа.
Жисү аав руугаа гомдол тээсэн харцаар харан чанга чанга дэвсэлсээр өрөө рүүгээ явлаа.
-Жисүгийн талаас-
Өрөөндөө орж ирээд орон дээрээ тэрийн хэвтэж байтал утас дуугарлаа.
Жисү утсаа аван: За?
?: Гарах уу?
Жисү: Суми?
Суми: мм гараад ирээ өнөөдөр Дэжонийхонтой
Жисү: аххх яагаад ийм чухал үед
Суми: юу болсон юм
Жисү: аав гаргаргүй байна
Суми: ээ л дээ өнөөдөр л ирэхгүй бол болохгүй ээ ахлагч уурлана шдээ
Жисү: ахх би зохицуулнаа хүлээж бай
Суми: ойлголоо *таслах*
-Дэжон сургуулийн ард талын талбай-
Суми: Жисү яаж гарсан юм
Жисү: Цонх гэж юм байна шүү дээ
Миран: Яаа Суми, Жисү яасан уддаг юм
Жисү Мираны хүзүүгээр тэврэн: за ахлагчаа уучлаарай даа ванана
Миран: яа завааг амьтан минь хол байгаарай
Тэднийг ийн зогсож байхад өөр нэгэн охид тэдэн дээр ирэн тун удалгүй охидын зодоон өрнөнө.
Сөүл хотын ахлах сургуулиудын дунд охидын, хөвгүүдийн, охид хөвгүүд холилдсон гангстер бүлгүүд газар авч нэг сургуульд нэгээс хоёр гангстер бүлгүүд үүсч сургуулиудын хооронд хэн нь шилдэг нь вэ гэсэн ширүүхэн тэмцэл газар авсан үе. Харин Хан Жисү бол тийм ч нэр хүндтэй биш ч өөрсдийгөө бусад бүлгүүдэд таниулж чадсан охидын гангстер бүлгийн гишүүн. Түүний бүлэг нь 6 гишүүнтэй ба ахлагч Миран болон Жисү, Суми, Хэсү, Жина, Нана гэсэн гишүүдээс бүрдэнэ.
Жисүгийн хувьд дээрээ хоёр ах, дөрвөн эгчтэй айлын долоо дох буюу бага охин. Түүний аав бол солонгосын нэр хүндтэй компаны захирал ч биш, том дарга ч биш зүгээр л нэг хэлстийн дарга. Харин ээж нь Сөүлийн төв эмнэлэгийн сувилагч. Тэд хүүхдүүдээ хэнээс ч дутхааргүй боловсролтой хүмүүс болгож бүгдийх нь амьдралыг хөл дээр нь босгон тус тусад нь гаргасан ч Жисүг хянан захирах тэнэнд хамгийн хүнд даваа нь байв.
Жисү гэр лүүгээ сэмээрхэн гэтэн ортол гэрэл нь гэнэтхэн асаж аав, ээж нь урд нь зогсож байв.
Жисү сандран: а-ааваа
Аав: яг одоо ачаагаа бэлд
Жисү: ааваа гуйя миний буруу гэж хоёр гараа хавсран гуйна.
Ээж: наад нүүр амаа хараач охин хүүхэд байж яахаараа дандаа зодоон цохион хийж явдаг юм
Жисү доош газар ширтэн: уучлаарай ээжээ
Ээж: яв зуны амралт дуустал өвөө дээрээ бай
Аав: үгүй ээ бүр дараа жил ч тэнд сургуульд сур
Жисү чанга дуугаар: юуу?!!
Аав: яг одоо ачаагаа бэлд өөр ярих зүйл байхгүй
Жисү: ааваа бусад хүүхдүүд ч гэсэн адилхан л зодоон цохион хийсэн я аав ээж ингэж хөөж явуулдаггүй гэтэл та-
Аав: би чиний өмнө бүтэн зургаан хүүхэд хүмүүжүүлсэн чам шиг ийм эрээ цээргүй байгаагүй юм шүү яг одоо чв гэсээр өрөө рүүгээ орлоо.
Жисүү уйлсаар: ээжээ
Ээж нь Жисүгийн гараас атган: тиймээ аавын чинь зөв чамайг айлын бага гээд хэтэрхий их эрхлүүлж өвөө дээрээ очоод буруугаа ухаар мм?
Жисү зогсоо зайгүй уйлсаар л байлаа.
-Маргааш өглөө-
Жисү гурван чимодан зүйл чирсээр усан онгоцонд сууна.
Ээж нь түүний цүнхийг өгөөд: очооп яриарай
Жисү тоосон шинжгүй: тэнд сүлжээ ордог юм болов уу даа
Ээж: битий гутар даа очоод таалагдаж ч магадгүй шдээ
Жисү: мөн тийм байх даа яв аа би амьдралыгхаа мөхөл рүү явлаа
Ээж: пшш за сайн яваарай
Онгоц хөдөлж Бусаны зүг хөдөллөө. Онгоц боомтон дээр зогсон Жисү ачаануудаа чирж ядсаар буухад өвөө нь түүнийг тосон авлаа.
Өвөө: муу дүрсгүй моньд гэсээр Жисүгтйн духан дээр үнэрлэлээ.
Жисү хошуугаа унжуулсаар: өвөө
Өвөө: чамайг сайн хүмүүжүүлээд авнаа өвөө нь за алив явья өвөө нь чамд хоол хийсэн
Жисү өвөөгийнхөө араас хошуу унжуулсаар даган явлаа.
Жисү замдаа эргэн тойрноо харан: Вуааав өвөө
Өвөө: юу вэ
Жисү: миний бодсоноос огт өөр байна би зүгээр нэг хөдөө л цөлөгдөж байна гэтэл энэ
Өвөө: юм хөгжиж байна шүү дээ
Жисү: би бүүр ангайж байна өвөө гэхэд өвөө нь машинаа нэгэн энгийн хоёр давхар байшны өмнө тавьлаа.
Жисү: багадаа ирж байснаам өөр болжээ та байшиндаа засвар хийсэн юм уу
Өвөө: жилийн өмнө байшингаа томсгосоон өмнөх цагаан сараар аав, ээж чинь ирчээд л одоо ийм байшинд амьдардаг үе өнгөрсөн гээд л хэдэн засвар хийсэн гүээ ингэхэд чамд хэлдэггүй хэрэг үү
Жисү: аан хэлсээн засвар хийж байгаа гээд байсан бараг нураагаад шинэ байшин барьчихсан байна шдээ
Өвөө: за орьё өвөө нь чамайг ирнэ гээд хажуу айлын авгайгаар кимчи даруулсан их сайхан амттай болсон
Жисү: за өвөө
Жисү өвөөгийндөө орон юмаа янзалж дуусаад өвөөтэйгөө хамт хоол идэн сууна.
Өвөө: их л гонсгор харагдана өвөөтэйгөө хамт байх дургүй байгаа хэрэг үү
Жисү: гүээ дургүй ч биш л дээ
Өвөө: өвөө нь чамайш худлаа ярьж байгааг хараад л шууд мэднэ
Жисү: өвөө би танд дургүй биш энэ Бусанд байх л дургүй байна
Өвөө: Бусан бол аавын чинь төрж өссөн газар чи ч энд л төрсөн ийм байтал төрсөн нутагтаа ирэхдээ дургүй байна гэдэг ээ дээ охин минь болохгүй ээ
Жисү санаа алдан: уучлаарай өвөө
Өвөө: тэгээд ч өвөө нь энд ганцаараа уйдаж суухаар чамтай хамт байхдаа их баяртай байгаа гээч за алив энийг ид гээд Жисүгийн аяганд хачирнааставьж өглөө.
Жисү халбагадан амандөа хийгээд: мм амттай байна өвөө
Өвөө нь инээн: тийм байгаа биз за сайн ид
Жисү: заа
Оройн хоолоо дуусгаад Жисү агаар амьсгалахаар өвөөтэйгөө гэрийнхээ үүдэнд жимс идэн суутал тавагтай жимсэн дээр нь бөмбөг ирэн хагалчихав.
Өвөө: ээ халаг
Жисү: хэн бэ гээд бостол хашааны хаалгаар нь хэн нэгэн орж ирлээ.
?: уучлаарай өвөө бөмбөг тошлож байгаад санаандгүй хашаа давуулчихлаа
Жисү: чи муу хатсан ялаа аятайхан тоглоход яадаг юм
Өвөө: цөг гэм дуугүй бай
Жисү: өвөө
Өвөө: Тэюунаа яадаг золиг вэ чи
Тэюун толгойгоо маажин: уучлаарай өвөө
Өвөө: муу золигнууд бөмбөг тоглож чадахгүй бол битий тоглож бай гэж хэлдэг байхаа
Тэюун бөхөлзөн: уучлаарай өвөө дахиж тэгэхгүй ээ гэсээр бөмбөгөө аван гүйгээд яваад өгөв.
Жисү араас нь: хөөе муу хатсан ялаа минь энийгээ цэвэрлээч гэж хашгирлаа.
Өвөө: Наадхаа цэвэрлэ би орж амарлаа
Жисү: харин тийн- ю-юу хэн би юу
Өвөө: өөр хүн байна уу гэсээр орлоо.
Жисү хоёр тийш харан: ааааа юу вэ яагаад би гэж
Жисү тавгаа цэвэрлээд гэр лүүгээ орон өвөө дээрээ очоод: болчихлоо өвөө
Өвөө гараа дохин: наашаа суу өвөөтэйгөө нэг даам гараадхая
Жисү: юу вэ өвөө
Өвөө: бооцоотой шүү
Жисү хурдхан өвөөгийнхөө урд очиж суугаад: хэдээр
Өвөө: 5000
Жисү: ээе өвөө 10000 вон ямар вэ мм
Өвөө: зальтай золиг за яахав
Жисү тоглонгоо: өвөө саяны банди гэхдээ ямар царайлаг ялаа вэ тэ
Өвөө: манай хажуу айлын авгайн хүү надад хааяа тусалдаг юм
Жисү: тийм байх нь ээ
Өвөө: ялаа минь маргааш өглөө эрт энэ хойд зах ороод ирээрэй
Жисү: юу өвөө би юу
Өвөө: тиймээ сайхан загас аваад ир өвөө нь загас шарж өгье
Жисү: ахх ойлголоо
-Өглөө-
Уисү эвшээсээр хашааны хаалгаар гарахад Тэюунтай таарлаа.
Тэюун: өө ийм өглөө хаачих гэж байгаа юм
Жисү хошуугаа унжуулан: зах
Тэюун: мм гээд Жисүгийн хажуугаар зөрөн гарах гэтэл Жисү түүний урд гарч зогсоод: хөөрхөн ялаа вэ
Тэюун: юу гэнээ
Жисү: танилцая *гараа сунгах* Хан Жисү
Тэюун инээгээд: Ий Тэюун

+Love me Or Hate me+Where stories live. Discover now