√Хэсэг-14√

2.7K 205 6
                                    

                ∆Artificial and Real Love∆
                           ∆A&R Love∆

Би-: Надад чиний хамгийн их таалагддаг зүйл чинь "чиний гэнэтийн үйлдлүүд"

Тэхён-: Надад бол чиний бүх зүйл таалагддаг...

Бид хичээлээ тасална гэсэн төлөвлөгөөтэй байсан мэт цүнхтэйгээ байсан нь азтай хэрэг болсон юм. Паркаас гарсаар бид гэр лүүгээ яаралгүй явцгаалаа.
Түүний гарнаас атгах шиг сайхан зүйл гэж үгүй мэт л..

Гэнэт л Тэхён тэр самбар дээр юу бичиж наасан нь сонирхол татаад байсан учир түүнээс асуухаар шийдлээ.
Миний гарнаас инээмсэглэн хөтлөх түүн рүү хараад би урууландаа инээмсэглэл тодруулан

-:Чи тэр самбарт юу бичиж наасан юм?

Тэхён-: Мартчиж. Бидэнд ямар ч асуудал тулгараагүй үед л очиж харан саная мм?

-: Мм, сонирхол татаад байна?

Тэхён-: Тэгэх ёстой байсан юм..

-: Тэгэхээр бид хотхондоо ороод ирчихлээ?

Тэхён-: Оруулаад өгье?

-:За.

Бид хотхон руу орон алхсаар Тэхён-й гэрийг өнгөрөн явсаар хоёр байшин өнгөрөхөд манай гэр харагдлаа. Гэрийн үүдэнд ирэн зогсоод

-: За маргааш уулзая

Тэхён-: Ахх, ахиад илүү удаан баймаар байна!

-: Маргааш уулзана шдээ. Баяртай

гэж хэлэн ичингүйрэн түүний хацар дээр үнсэхэд тэр инээн гараа далласаар би гэр лүүгээ орж, тэр гэр лүү гээ явлаа. Энэ мөч л хамгийн аз жаргалтай үе..

Гэрт ороход дахин намайг хоосон хүнгүй байшин угтана. Хувцасаа солин бууж ирээд гал тогооны өрөө орон хоол хийж эхэллээ. Хоолоо хийн дуусч байхад хаалга дуугарах шиг болоход ах орж ирлээ.

Би-: Хоол хийгээд дуусч байлаа. Идэцгээе?

Ах-: Тэгье, аав ирээгүй юу?

Би-: Үгүй ээ... Таны хичээл сайн биздээ

Ах-: Ах нь зүгээр. Миний дүү л хичээлээ сайн хийгээрэй. Бас өнөөх хөвгүүн яасан?

Би-: Дараа ярилцье.

Ингээд бид хоёр ширээнд суун хооллож эхэллээ..

Тэхён-й талаас

Минжэ-г гэр лүүгээ орсныг нь хараад сэтгэл санаа амран гэр лүүгээ орлоо. Илүү ойрхон болсон болохоор сайхан байна...

[COMPLETE] Artificial and Real LoveDonde viven las historias. Descúbrelo ahora