- Чи бүр гэрт очсон хэрэг үү? Вуа, гайхалтай! Тэгээд надад ийм удаж байж хэлж байгаа юм уу? Би ер нь чиний найз мөн үү? Гэхдээ чи бараг тэднийд орсон хамгийн анхны эмэгтэй байх!.. Ээжийг нь эс тооцвол. Аа тийм бас охин дүү нь!
- За юу гэж дээ.
- За юу гэж дээ хэмээн Гаюүн Хэёоны дуурайн хэлээд,
- Гэнэ шив. Би үнэхээр өөртөө итгэлтэй байна. Аахх, анх Жундэтэйгээ уулзаж байсан үеүд санаанд орчихлоо байна.
- Ахиад л Жундэ биш шүү. Та хоёр одоо нэгнээсээ залхах болоогүй юу?
- Кхм. Наад үг хэлээ бодооч. Эд дурлалдаа шатаж явахад чинь!
Хэёон утасны цаанаас нүдээ эргэлдүүлсээр,
- За за.
- Захиалга ирэхгүй завтай байна уу?
- Тийм ээ.
- Тэгвэл Жунинтай уулзаач дээ. Цаадах чинь амралтаа авчихсан.
- Битгий тэнэгт. Би яасан гэж уулздаг юм. Болзоонд явах талаар ярих гэж байгаа бол тасаллаа. Миний нүд сохроод олон жил болж байна мэдэв үү?
- Үгүй ерөө. Таслахгүй юу! гэж хэлчихээд Гаюүнийг утсаа тасалсанд Хэёон инээмсэглээд, зурагтаа асаан кинондоо орлоо. Яг эгзэгтэй хэсэг ахиад л утас нь дуугарав. Энэ удаа Юүми.
- Байна уу?
- Би сая Гаюүнтэй ярилаа.
- Жунин л биш шүү. Та хоёр жилийн жилд л намайг борлуулчих гээд зүтэгчих юм аа? Надад нас байна. Санаа зоволтгүй.
- Гэхдээ тэр чиний өмнө нь нэр холбогдож байсан этгээдүүдээс тэс өөр.
- Бор гэж үү?
- Чамайг арьс өнгөөр ялгаварлагч болсон гэдгийг сая л мэдлээ. За за, Жунинийг ярих гэж залгасан юм биш ээ.
- Юу юм?
- Маргааш болзоцгооё!
- Юун болзоо?
- Хосуудын болзоо. Яахав дээ, найз нь бас найз залуутай болчих гээд эрвийх дэрвийхээрээ зүтгээд л байна.
- Гаюүн Жундэ хоёртой яв.
- Гаюүн Чанёолтой хамт ирнэ.
- Тэр музейн хамгаалагчтай юу? Жундэ зөвшөөрсөн л гэж битгий хэлээрэй дээ.
- Мэдээж зөвшөөрсөн. Чи ямар цаад хоёрыгоо мэдэхгүй биш дээ. Угаасаа ойлгомжгүй хүмүүс гээд хэсэг амьсгаа авснаа сулхан дуугаар,

YOU ARE READING
Is he your boyfriend?
Romance~Бичигдэж дууссан~ Хэёонд зориулж зохиогдож буй цоо шинэ өгүүллэг! @anxglxw Жунин. Тэр их ухаалаг, боловсролтой, эелдэг, халамжтай, хоол сайн хийдэг, царайлаг. Бараг л бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу гэж хэлж болно. Гэвч түүнд эмэгтэй хүмүү...