Хэсэглэл 10

3.4K 153 2
                                    

Сокжин удаанаар нүдээ нээн гайхширсаар эргэн тойрноо харан хөмсөг зангидах нь тэр.

Хусог сандал татан түүний өмнө суун: Яаж ирсэн юм бол гэж гайхаж байна уу?

Сокжин өмнө нь суух Хусогийг харан дараа нь түүний хойно зогсох Жүнмён Хэжин Жонгүг болон түүний туслах Юта руу харан гарын хүлээсээ тайлах гэж оролдон жуумалзахад Хусог: Нүүрний хувирал чинь илт байна Ким захирал аа гайхаж байгаа чинь мэдэгдэж байна!

Сокжин гараа атган: Хоёулаа зарим талаараа адилхан юм!!

Хусог: Үгүй дээ бид хоёр тэс өөр хүмүүс *инээмсэглэх* та илүү хатуугаар тоглодог шүү дээ.. юуны түрүүнд энд байгаа хүмүүсийг танилцуулах хэрэгтэй байх мөн тайлбар хэрэгтэй биш гэж үү?

Сокжин: Би тэднийг мэднэ ямар ажил хийдэг, хэний хүн болох бүгдийг мэднэ гэхдээ тэр залуугаас бусдын.. гэж хэлэн Юта руу заахад Хусог: Ким захирал та ч хүн таних болоогүй л байна даа

Согжин: Юу гэсэн үг юм?

Хусог суудлаасаа босон Жонгүгийн хажууд зогсон Сокжин руу харан: Тэр тань дээр заавал очино гэж хэлсэн тийм үү?

Хусог урагш алхан Хэжиний мөрөн дээр гараа тавин Сокжин руу харан: Ким Хэжин үхэх ёстой байсан тийм үү?

Сокжин: Тойруулаад байлгүй гол зүйлээ хэл!

Хусог жуумалзан буцан сандал дээр суун: Зүгээр тэд Ким захирал таньтай өмнө нь холбоотой байсан хүмүүс~~

Сокжин үг хэлэх гэж байхад скаладын хаалга онгойн Аюүми орж ирэхэд Сокжин хөмсөг зангидан: Туршуул гэж мэдээд байсан юм

Хусог Сокжиний үгийг сонсон гараа сэгсрээд үргэлжлүүлэн: Үгүй дээ тэр зүгээр л нэг халхавч төдий

Сокжин: Ю-юу?

Хусог: Аюүми зөвхөн Жиминийг өөртөө татах мөн халхалах үүрэгтэй байсан *инээх* тэр үүрэгээ биелүүлсэн

Аюүми алхсаар дүүгийнхээ хажууд очин зогсоход дахин хэсэг хугацааны дараа хаалга онгойн Жимин орж ирэхэд Сокжин том нүдлэн: Хамгаалагчид хаана байна?

Жимин үг дугаралгүй чимээгүй алхсаар Аюүмигийг хажууд зогсоход Сокжин хөшиж орхих нь тэр.

Хусог чанга инээн: Хамгийн их итгэдэг хүн чинь урвахаар ямар байна?

Сокжин: ЧИ ЯАЖ~~

Хусог урууландаа хуруугаа хүрэн чимээгүй гэж дохиход Сокжин уурандаа сандал дээр тонгочино.

[+18] ♀INSTITUTE♂/Дууссан/Opowieści tętniące życiem. Odkryj je teraz