Өнөөдрийн гол дүр
Жинжү - Гол дүрийн эмэгтэй. Өөрөөр хэлбэл уншиж байгаа та өөрөө.
Нам Тэхён - Найз залуу (Виннэр хамтлагийн экс гишүүн)
Жэнни Жисү Момо - Их сургуулийн нэг ангийн найз (Блэкпинк - Жэнни болон Жисү Тваяс - Момо)
Нөгөө ангийнхан - (Тваяс - Мина, Сана Ваяжи энтэртайнмэнтийн бүжигчин - Аёон, Донни БиТиЭс - Ви, Жонгүг Эксо - Сэүн Виннэр - Жинү )
Намайг И Жинжү гэдэг. Би одоо 19 настай. Сөүл Их сургуулийн Нэгдүгээр дамжаа. Аав ээж 2 дүү маань Бусанд байдаг болохоор би Сөүлд ганцаараа амьдардаг. Хэдийгээр ганцаараа амьдардаг ч гэлээ хичээл гэж гүйсээр байтал ганцаардах ч завгүй байдаг. Их сургуульд ороод дөнгөж 2 сар л болж байгаа учраас таньдаг хүн цөөхөн. Хааяа маш их ганцаарддаг ч бусад хүүхдүүдийн хажууд байнга л жаргалтай байдаг Fake Happy Virus Jinjoo бол би. Орондоо ороод харанхуйд ганцаараа бодлогошрон ганц нэг нулимс дуслуулахыг эс тооцвол. Найз залуутайгаа 2 жил үерхэж байна. Түүний нэрийг Нам Тэхён гэдэг. Бид 2-ын харилцаа түүний хувьд сайн байдаг. Харин миний хувьд тийм биш. Яагаад ч юм тэр намайг үл ойшоогоод байдаг юм шиг л санагддаг. 2 жил үерхсэн хэрнээ манай ээж аав л түүнийг маш сайн мэддэг. Харин түүний талаас зөвхөн Тэхён л намайг мэддэг. Тэр гэр бүлдээ намайг огтхон ч танилцуулж байгаагүй. Зарим нэг зүйлс дээр эцэг эхээсээ хараат байдгийг нь би үнэхээр үзэн яддаг. Тиймээ тэр хэтэрхий олны нүдэнд байдаг. Түүнийг гэх охидууд мунддаггүй. Тэр үргэлж надад хайртай гэж хэлэх боловч үгээр биш үйлдлээр хайраа илчилдэг гэдгийг мэддэгүй юм шиг л санагддаг. Хааяа түүний хажууд байхад надад аймшигтай байдаг. Түүний хүйтэн гар миний сэтгэлийг хөдөлгөхөө аль хэдийн больсон. Би ч мөн түүний алхам бүрийг уучилж намайг илүү хайрлана гэж итгэж явсаар одоо залхаж байна...............
Сургууль дээр
Жэнни: Хөөе Жинжү "надруу даллах"
Би: "түүн рүү инээмсэглээд " өө энэд байсан юмуу? Яасан эрт ирсэ юм?