Бүлэг 9 : Ой ( Kikuchi_Oyuka)

486 43 6
                                    


Rebel

Салхи сэвэлзэн зарим үсийг минь хийсгэхэд би үсээ арагш нь гараараа самнан ойр хавиа харав. Дарь эхийн байшингууд өмнөх өдрүүдээсээ илүүтэйгээр баргар харагдах ба зарим байшин хөшиг цонхоо бүхэлд нь таг чиг хаасан нь дотор нь хүн байх магадлал дэвшүүлж байв. Түрдээ дугуйгаа түрэн явж байсан бид хоёрын дугуй зам дээрх чулуу чихрэн дугарч би чимээгүй байдлыг эвдлэн амандаа чимээгүй дуу аялахад аялах ая минь хүртэл өөрийн минь чихэнд аймшгийн дууны аятай төстэй сонстож байлаа.

" Бид ирлээ дээ.. , " түрүүнээс хойш үг дуугараагүй Бене чимээгүй хэлэн санаа алдахад би урагшаа харан дээш бага багаар өгссөн бараг мод үл харагдах уулыг харж дараа нь Бенерүү харахад тэрээр гартаа луужин харж байгаа аятай харагдлаа. Хэзээ түүнд луужин байсныг мэдэхгүй ч тоолгүй ардаа байх цүнхээ дээшлүүлэн үсрээд Бенег даган уулруу зөөлхнөөр өгсөж эхлэв. Уул бараг ногоогоо алдаж шороо дан харагдах ба удалгүй ар нуруугаар хөлс урсах мэт санагдаж би өмнөхөөсөө илүүтэйгээр амьсгаадаж байлаа.

" Хүнд байна аа, " хэмээн би амандаа бувтнан дугуйгаа өргөн нэг хэсгийг давуулж талд нь хүрсэн уулыг тойруулан харж арагш харахад түрүүхэн зүв зүгээр цохилж байсан зүрх гэнэт хэмнэлээ алдав.


" Бене тэд ард байна "

Миний сандарлын өнгөтэй орилоонд тэрээр арагш адил сандран харч,

" Хурдалья " хэмээн хэлж бид хурдаа ихэсгэн дээш өгссөн ч тэр эрчээрээ бүх энерги чадлаа алдаж байлаа. Магадгүй дугуйтай явна гэдэг буруу санаа байсан бололтой. Хөлийн булчин хэт их ачааллаас чангарч би амьсгаадсан хоолойгоороо арайхийн амьсгал аван шүлс залгихад хуурай агаарт хатсан хоолой арган өвдөв.

Би дахин арагш харахад тэд одоо түрүүн харсанаас илүү ойр хэдхэн метрийн цаана алхаж явж байсанд би Бенефитэд " Дугуйгаа орхие гуйя " хэмээн хэлсэн ч Бенефит үг хэлэлгүй урагш мацсан хэвээр байлаа.

" Бенефит би чадахгүй нь ээ .... тэд хэтэрхий ойрхон байна "

Энэ удаа ч бас тэр үг хэлэлгүй арагш хараад дараа нь дугуйн дээрх хагас унжсан хүнстэй цүнхээ алхах явцдаа дээшлүүлэх ба түүний духнаас ч хүртэл хөлс урсах нь надад үзэгдэв.

Хэтэрхий бүх анхаарлаа Бенед хандуулсанаас би урдаа байх чулууг харалгүй дугуйгаараа явахад дугуйны үрүүл хажуу тийш болон тэр дороо дугуй уначихав. Бене намайг анзааран өөрөө дугуйгаа үлдээн над дээр ирж босгоход туслах гэсэн ч тэд хэтэрхий ойртсон байсан учир тэрээр шууд нуруундаа үүрсэн нумаа дэлгэн харвахдаа,

Zero ертөнцDonde viven las historias. Descúbrelo ahora