XII.

1.1K 147 4
                                    

Ямар нэгэн зүйл буруу зүгрүү явж байлаа.

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

Салхи салхилах бүрт бие биетэйгээ цохилдон хэний ч төсөөлж чадамгүй аяыг моддын навчис гаргахад Юнги нүдээ анин тайвшралыг сорж авч байгаа мэт мэдрэн суув. Өнөөдрийн тэнгэр бусад өдрүүдээ бодоход арай бүрхэг хэрнээ дулаахан зөөлхөн салхитай байх нь Юнгид бороо орох гэж байгаа мэт санагдаж сэтгэлд нь цаанаа л нэг таатай байлаа.

Юнги хар багаасаа шиврэн орох борооны үнэр тэр тусмаа чимээнд нь дуртай байв.

Хэчнээн өвдөлтөндөө шаналж байвч бороо орох үед бүх зүйл зогсож цаг хугацаа гацах мэт түүнд багахаан ч гэсэн тайтгарал төрүүлдэгээс хар багаасаа өдөр бүр бороо оруулахыг хүсч өвлийг үзэн яддаг байлаа. Гэвч бороо түүнтэй хамт гурван сар байж есөн саржингаа орхин явдаг байв.

Нүдээ удалгүй нээсэн Юнги ойр хавиа эргүүлэн тойруулахад хүмүүс тайван алхалцаж баярлалдан хөөрөх ч түүний нүдэнд нэгэн хүн харагдалгүй удаж байлаа. Тэр.

Сиа түүнд хачирхалтай захидал илгээн зургаа авья хэмээн гуйсаар гурван өдрийн өмнө уулзья гэсэн байсан ч төвлөсөн газраа төвлөсөн цагтаа тэр ирсэнгүй. Ирээгүй.

Түүнд хэзээ ч ийм мэдрэмж төрж байгаагүй ч Юнги өөрийнхөө сэтгэлийг хоосон байгааг мэдрэн зүрхэн дээрээ гараа тааруулан тавив. Цохилж байна. Гэсэн ч хоосон хэвээр.

Хангалттай гадаа ганцаараа байсан тэр модон сандлаасаа босч , зургыг гартаа барин халаасандаа хийх ба эмнэлгийн өрөөлүүгээ дуртай дургүй нь тайвнаар алхалан явлаа. Өрөөнийхөө урд ирэн орохынхоо өмнө Юнги зөн совин гэж итгэдэггүй ч яагаад ч юм мэдрэмж төрж шатны тийш харсан ч таяаг тулан арайхийн гарах хөгшчүүлээс өөр хүн үзэгдсэнгүй.

' Магадгүй удахгүй ирэх байх. '
Юнги бодов.

Удахгүй ирэх байх.


cureless | m:yoongiWhere stories live. Discover now