Top news
MEC хамтлагийн ахлагч Инби халдлагад өртжээ.
Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд 1 сарын дараагаас тэдний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлэнэ хэмээн мэдэгдсэн байна. Мөн түүнд халдсан сэжигтнүүдийг хэрхэн яллах талаар нууцалжээ.Миний талаас
Эмнэлэгт долоо хоног хэвтсэний эцэст дормдоо ирээд 14 хоножээ. Лэе намайг хүргэж ирчихээд хятад руу шууд явчихсан. Тэгээд над руу ганц ч залгаагүй мессэж ч бичээгүй инстаграм, вэйбо гээд алинаар нь ч чат явуулаагүй бас видео колл ч хийхгүй байгаад нь жаахан гомдоод байна. Үгүй ээ маш их бүр үнэхээр их гомдож байна . Гэхдээ би ч бас ялгаагүй юу ч бичээгүй л дээ. Эмэгтэй хүний бардам зан гэж айхтар юм байна даа. Би чинь хэн билээдээ Жон Инби шүүдээ. Заза өнөөдрийнхөө ингээд дуусгьядаа баяртай Voice memos минь.
Би өдрийн тэмдэглэл бичиж болох байсан л даа. Гэхдээ Voice memos д бичвэл гоё дараа нь сонсоход ч гоё гэж бодсон юм. Бас л шинэлэг гоё санаа байгаа биз?.
Юүжү нүдний минь урдуур гараа сарвалзуулсаар "Юугаа бодоод хүний яриаг ч сонсохгүй ганцаараа инээгээд байгаа юм?" хэмээн гомдлон асуулаа.
Би төв царайлан "Лэеийг санаад байна."
Юүжү яг л галзуу хүн лүү харж байгаа мэт над руу ширтсээр бага зэрэг надаас дөлөн "Чи зүгээр биздээ? Хайртай хүнээ санаж байгаа бол гуниглах байтал чи инээгээд байж байх юм. Сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх үү? "
Би түүнээр бага зэрэг тогломоор санагдан жүжиглэх авьяасаа ашиглан яг л шулам шиг инээсээр "Миний нулимс гарахгүй байх юм. Яах вэ Юүжү?" Гэж түүнээс асуучихаад шууд л уйлж эхлэхэд "Харин одоо нулимс гараад эхлэлээ "хэмээн инээсээр түүн рүү харвал Юүжү ухаан алдаад уначих нь тэр.
Би хөнгөн инээмсэглэсээр санаа алдан "Бос оо босч үз. Чи магадгүй жүжиглэх чадвараа сайжруулах хэрэгтэй гэж бодохгүй байна уу?"
Юүжү инээсээр газраас босон хувцасаа гөвөөд "Би угаасаа жүжиглэж чадахгүй юм шиг байна аа. Болих минь. За найз нь явлаа манай ИРЭЭДҮЙН НӨХӨР гадаа хүлээж байна гэнэ ээ. Орой залгана аа " гэж хэлэн хацар дээр минь үнсчихээд гэрээс нисэх нь холгүй гүйсээр гарч одлоо.
Харин би урт гэгч нь санаа алдсаар "Албаар гайхуулж байх шив дээ. Би ч гэсэн гэрлэмээр л байна шүү дээ. Даанч аидол хүний хувьд одоо гэрлэвэл амьдралаа сүйрүүлж байна л гэсэн үг. Бас Лэетэй яг гэрлэх үү ? үгүй юу? Үүнийг зөвхөн хувь тавилан болон ирээдүй л мэдэх байх" хэмээн амандаа бувтнасаар үлдлээ.
YOU ARE READING
//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти Фэн
FanficЖон Инби гэх охин хэдий к-поп гэх хөгжмийн урсгалд сонирхолгүй, дургүй хэдий ч мөнгө олохын тулд Эксо хамтлагийн гэрийн үйлчлэгчээр ажилд ордог. Анти охин Эксогынхонтой ямар ямар хэрэг тарих бол?