Баг

278 5 0
                                    

•Чанёол•

Охин:Чанёолаа,битгий яваач гэж орилон уйлна.Хэдий хүрэхийг хүссэн ч ямар нэг зүйл намайг татаж түүнээс улам холдуулах үед гэнэт бодит байдалд эргэж ирлээ.Дахиад л зүүдэлсэн байж.
Цагаа хартал үүрийн 6 болж байлаа,гялс усанд орж хөнгөхөн өглөөний цай бэлдчихээд гэрээс гаран энтрүүгээ явав.Энт дээр очиход өнөөх л нэг харцнууд,нөгөө л нэг цуу яриа.Стаффууд нь ирж яриа өдөх гэж оролдон,наалдаж зогсож хошуу амаа унжуулан эрхлэнэ...өдөр болгон давтагддаг зүйлс.Харахаас уур хүрж хурдхан  холдон дээвэр дээр гаран агаар амьсгалан зогслоо.

¤Дурсамж¤

Охин:Чанёолаа хичээлээ таслаад дээвэр дээр гарах уу? Гуйж байна гэсээр муурын нүд гаргах нь тэр
Чанёол:Яаа болохгүй ээ хичээлээ хийж байж сайн их дээд сургуульд орно.Дуугуй суу
Охин:Пшшш,Тэнэг ёода *сандал дээр лаг хийн суух*
Чанёол түүнийг харан нэг урт санаа алдан 'ойлголоо,гарцгаая' гэлээ.
Охин уухай тас баярлан босож ирээд чанёолын бас өөрийн цүнхээ аван ангиас гарлаа.Тэд их эрт ирсэн учир сургуульд жижүүр,хэдэн хүүхдүүдээс өөр хэн ч алга байв.Дээвэр дээр гаран овоолж тависан хэдэн хуучин сандалуудыг авч суулаа

Хэсэг чимээгүй байсны эцэст охин 'Чанёолаа чиний мөрөөдөл юу вэ?' Гээ яриаг эхлүүллээ.
Чанёол:Алдартай нэгэн болох.Яасан?
Охин:Яагаа ч гүй ээ.Харин би сэтгэл зүйч болмоор байна.
Чанёол:Яагаад?
Охин:Бусдад зовлонгоосоо ангижрахад тусалж,хүнийг чин сэтгэлээсээ ойлгож сурахын тулд.......

¤Одоо¤

Чанёол нэг уртаар санаа алдан эргээд доошоо буулаа.Тиймээ чанёол хэлсэнээрээ алдартай модел болсон.Хүн бүхний мэддэг өндөр царайлаг авьяаслаг залуу.Хүмүүс түүнийг эелдэг сайхан сэтгэлтэй сэтгэл татам гэж боддог ч үнэн хэрэгтээ тэр тийм биш.Зөвхөн камерийн урд зүүдэг баг нь тэр...Харин жинхэнэ чанёол бол гунигтай,хөндий,дуу муутай нэгэн.Дотроо үргэлж ямар нэг зүйл бодон хөмсөг зангидан суудаг.Хэн ч түүний юу бодож байгааг мэдэдгүй.Зөвхөн Төгс алдартан гэх багны цаана нуугдсан нууцлаг залуу гэдгийг нь л мэдэх аж.

《Hug Me》•Mongolian•Where stories live. Discover now