Арчаагүй

150 7 4
                                    

•Сынваны талаас•

Онгоцноос буун ачаагаа хүлээж аваад явж байтал хажуугаар нэг л танил хүн зөрөв.5н жилийн өмнө миний орхиж явсан тэр залуутай маш адилхан.Өндөр нуруу , тэр алхаа , цүнхээ барьж байгаа байдал нь... Яг л тэр хүн шиг.
Түүний араас гөлөрч байтал хойноос ээжийн минь 'ванние' гэх дуу сонсогдох үед ухаан орж тэр хүнийг ширтэхээ зогсоон эргэж харлаа.Ээжийг тэврэн ард нь зогсох аавыгаа ч мөн тэврэн тэдэнтэй мэндлэн гэрийн зүг явахаар үүдрүү алхав.Тэр хүнийг байгаа болов уу гээд эргээд хартал бараа нь байтугай хажууд нь хамт явж байсан хүн ч алга байсан болохоор нэг санаа алдан эргэж хараад алхлаа.

•Чанёолын талаас•

Маргааш лондонд загварын шоутай тул менежерээ дагуулан онгоцны бцудал дээр ирэв.Хүлээн авах руу явж байтал нэгэн эмэгтэйн хажуугаар зөрөөд гэнэт л зог тусан байрандаа гацаж орхилоо.Эргээд хартал цэнхэрдүү богино үстэй,арай намхан байсан учир биш түүнийгээ биш байх гэж бодон эргэж хараад алхав.

Менежер:Чанёолаа,Би чиний хайгаад байсан хүний сургийг гаргасан.

Хэдий үхтлээ баярлан түүнийг тэвэрч авмаар байсан ч тэсэн 'за' гэв

Менежер:Өнөөдөр канадаас наашаа ирсэн.5н жилийн өмнө эгч дээрээ очсон юм байналээ.Нэрээ хүртэл вэнди болгон солисон байсан.

Би:Юу? Бид лондонд хэр удах юм

Менежер: 5 хоног

Би:Намайг энд ирэхэд дугаар,хаягын олсон байгаарай.5н сарын 5нд гэрт жижиг үдэшлэг зохио.Бүх алдартай модел энтийн ажилчид ноён кимд урилга өг. Гээд цаашаа алааад эргэж харан 'бас та энд үлд.Би ганцаараө явчихаж чадна'....

Онгоцонд ороод байраа эзлэн суух үед саяхны таарсан бүсгүй бодолд орж ирэв.Магадгүй тэр сынван байсан байх.....

¤Дурсамж¤

Сынван:Ёода,хоёулаа өнөөдөр намсан явах уу?

Би:Яасан тэнэх дуртай юм бэ? Гэртээ сууж хичээлээ хий.

Сынван:Чи яагаад ийм хичээл гэр амьтай юм бэ ? Ганц удаа хамт явчих лдаа гуйж байна *муурын нүд гаргах*

Би:Үгүй ээ.Өнөөдөр би бие даалтаа хийнэ.Өөр хүн дагуулаад яв гэсээр босон цүнхээ нэг мөрөн дээрнэ тохоод хаалга руу алхлаа

Сынван:Яаа муу тэнэг ёода.Тэгэж л бай.Гэртээ наад хичээлтэйгээ гэрлээд хүүхэдтэй болоорой гээд хажуугаар салхи татуулан гарч явав.Хэдий хамт явмаар байсан ч өнөөдөр түүнийг жундэтэй инээд алдан юм ярьж байхыг хараад уур хүрж өөрийн эрхгүй түүнийг уурлуулчихлаа.Гэхдээ яагаад миний буруу гэж ? Тэр дандаа л өөрийнхөөрөө аашилдаг энэ миний буруу лав биш гэсэн тэнэг бодол толгойд эргэлдсээр гэртээ ирлээ.Хичээлээ хийх гэж суусан ч түүний уурлаж байгаа нүдэнд харагдаад байсан тул хувцасаа аван гарч такси барихаар замруу гүйж байтал хажууханд нэг жижиг дэлгүүр байсан нь нүдэнд тусав. Түүнийг уурлуулсан учраас бэлэг аваад очвол баярлах байх гэж бодлоо.Ороод бараануудыг нь үзэж байтал элсэн цагны дүрстэй жижиг түлхүүрний оосор нүдэнд тусж үүнийг авахаар шийдэв
Би:Худалдагчаа энийг авая.
Намсан цамхагрүү такси барин явж байхдаа гартаа түүнд явсан жижиг бэлгээ атган инээмсэглэж байлаа..
Намсан дээр ирэн үүдрүү нь ахлан түүнийг нүдээрээ хайж байтал....
Тэр жундэг сугадчихсан хамтдаа инээлдэн алхаж байсан юм.Түүнд явсан түлхүүрний оосороо газар шидэн шууд л эргэж хараад гүйж эхлэв.Дотор давчдан нэг л хоосон мэдрэмж төрж байна.Түүнийг буруутгаж байсан ч давхар өөртөө дургүй хүрж байна....Арчаагүй Пак Чанёол...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 30, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

《Hug Me》•Mongolian•Where stories live. Discover now