[1]Эхлэл

5.2K 192 8
                                    

    Миний шинэ амьдрал ийнхүү эхлэж буй билээ. Бүх болохгүй, бүтэхгүй гэсэн бодлоо орхин шинэ байранд нүүж, шинэ ажилд орсон юм. Мэдээж бүгдийг тэгээс нь эхлэдэг гэдгийн адилаар би ч бас бүгдийг өөрөө босгохоор шийдэн хажуу өрөө хөлсөлж байгаа юм.

    Цүнхтэй ачаагаа арай гэж цахилгаан шатнаас зөөн хаалганы урд авч ирэн нэлээн хэд тогшвол онгойлгосонгүй. Дахиад чангахан тогшиход л нэг юм "Зураасан нүдтэй" залуу хаалгаа хүчтэй гэгч нь онгойлгов. Тэр намайг хармагцаа инээмсэглэн ачааг минь аваад:

-Арён байх аа? хэмээгээд намайг ширтсээр л байв.

-Тийм ээ, өөрөө байрны эзэн үү? намайг ийн асуухад тэр надаас харцаа салган инээмсэглээд:

-Аан тийм Жимин гэж дуудаарай. За өрөө рүү гээ явах уу? гээд ахиад л найрсагхан инээмсэглэлээ.
Үнэхээр найрсаг хүн бололтой шүү.

    Жимин намайг өрөөнд хүргэж өгөхөд өрөөний бүхий л хэсэг таалагдаж байлаа. Нэлээн үнэтэй түрээслэж байгаа тул тавилга ч бас байгаа юм байна

    Бид түрээслэх хугацаа, төлбөр, хамт амьдарч буй хүмүүс гээд л олон зүйл ярилцсаад амжив. Би ч хувцас, эдлэл гээд бүх авч ирсэн зүйлсээ тавиурууд дээр гарган тавиад зарим зүйлсээ эмхэлж цэгцлэхээр бодол шулуудлаа.

     Өрөөний голд харагдах цэлгэр цонхоор гадагш харвал цэцэрлэгт хүрээлэн, усан сан гээд л олон зүйлс харагдаж байх ажээ. Энэ байрны орчин, байрлал гээд л бүхий л зүйлс нь сайхан юм. Нөгөө өрөөнүүдээс гарч буй чимээг эс тооцвол шүү дээ.. Ганцаараа байгаа юм шиг л орилж, ноцолдох, унах чимээ гарна. Заза миний хэрэг биш учир тэвчих хэрэгтэй биз, тийм ээ?

    Гурван цаг орон дээрээ тэрийн хэвтсэний эцэст гадагш гарч, орчинтой танилцахаар шийдэн хувцасаа өмслөө. Өрөөнөөсөө гаран нөгөө чимээ гарч буй өрөөг өнгөрч хаалгаар гарав.
                                  •  •  •
-Нэг smoothie томоор, нэг Americano томоор бэлэн боллоо захиалгаа аваарай хэмээн хэлэхийг сонсоод захиалгаа аван cafe- аас гаран алхалаа.

    Эндээс ахлах сургууль холгүй бий. Миний дүү ахлахын 2-р ангийн сурагч. Намайг Америк руу явсанаас хойш бид дөрвөн жил нэг ч уулзаагүй шиг санагдана. Ирээд хамгийн түрүүнд уулзах ёстой хүмүүсийн нэг бол мэдээж миний дүү шүү дээ.

    Утсаа гаргаж ирэн дүүгийн дугаарыг хийгээд залгатал ганц дуудаад л авчихав.

-ЭГЧЭЭ!! Та ирчихсэн юмуу? Яагаад уулзахгүй байгаа юм бэ?

Хамтран амьдрагч [editing]Where stories live. Discover now