Төгсгөл.

2.1K 167 12
                                    

Зохиолчийн талаас

Инбигийн менежер түүнийг эмнэлэгт хүргэн , MEC-н дорм руу буцахад Инби ямар ч халхлах малгай, маск гэх мэт зүйлгүй эмнэлэг рүү уйлсаар гүйн орлоо.

Гэвч түүнийг таньсан хүн болгон гайхширсан байдалтай зогсох бол зарим нь зургийг нь дарж тэр ч бүү хэл ганц хоёр хүн түүний будаггүй хэрнээ үзэсгэлэнтэй царайг харан магтаж байлаа.

Инби амьсгаадсаар хүлээн авагч дээр очин "Уучлаарай Жан Ишин гэх өвчтөн хаана байгаа юм бол? "

Хүлээн авагч залуу урдаа байх компьютер луугаа хэсэг ширтэж байснаа " Би таныг хүргээд өгье."

Инби Лэеийн байрлаж байгаа өрөө рүү ортол Лэе хөлөө гипстүүлж, толгойгоо боолгосон байдалтай зурагт руу ширтэх бөгөөд түүнтэй хамт Бэкхён Чанёол Диөү Сэхүн 4 KBS-р гарч буй Gag concert-г үзэн инээлдэцгээн сууж байгаад намайг орж ирэхийг анзаарсан бололтой Чанёол зурагтны дууг багасгаад  "Өөө Инби ирчихлээ. Жимс идэх үү?"

Бэкхён өнөөх алдарт инээдээрээ инээн "Лэеийн дуртай сүшиг яг идэх гэж байлаа ийшээ суугаад хамт идээч" хэмээн дэргэдээ байх хоосон сандал руу заалаа.

Диөү Инби рүү санаа зовсон байдалтай харан "Яагаад уйлчихсан юм бэ?"

Сэүн залхсан маягтай "Лэе хёнд санаа зовоод л уйлчихсан байгаа биздээ. Та нарын бодлоор Инбид одоо юм идэх хүсэл байгаа гэж бопогдож байна уу? Гарцгаая ! Тэдэнд ярилцах зүйл байгаа байх." хэмээн үүдэнд зогсох Инбигийн дэргэдүүр зөрөн гарахад нөгөө гурав ч түүнийг даган гарлаа.

Инби Лэе дээр гүйх шахам очин тэврээд "Хагалгаанд орсон хүн ингээд суугаад байж болж байгаа юм уу? Бие чинь зүгээр биздээ? Ямар их санаа зовж ямар их айсан гэж бодож байна мангар амьтан минь. Осолд орсон гэдгийг чинь сонсоод чамайгаа алдчихлаа л гэж бодсон." хэмээн өөрөө ч мэдэлгүй түүнд эрхлэн уйлж эхлэхэд Лэе түүнийг тайвшруулах мэт нуруун дээр нь хэсэг хөнгөн цохиж, мөрнөөс нь барин холдуулаад Инбигийн нүд рүү нь ширтсээр "Хагалгаа гэж хэлэхээргүй жижигхэн хагалгаа байсан шүү дээ. Харин ослын хувьд машинд мөргүүлсэн гэдэг худлаа шүү гудамж эргээд явж байтал урд жаахан охин явж байгааг хараад хүчтэй тормоз аваад мотоциклтойгоо уначихсан юм. Тэгтлээ санаа зовох хэрэггүй дээ толгой бяцхан хагарч хөл л хугарсан. Хүмүүс дэндүү давслаад олон нийтэд тараачихсан байналээ. Надаас болж чи минь уйлж байдаг уучлаарай хайраа." гэж хэлэн Инбигийн урсах нулимсыг арчин бага зэрэг омголтсон уруул дээр нь үнслээ.

//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти ФэнWhere stories live. Discover now