Цаг төрийн vймээн(2nd part)

75 0 0
                                    

ШИНИЙН ЗУРГААН, НАСАНД ЄЛЗИЙ ЄДЄР

Єдєр дундын хэрд Балданцэрэн урьд шєнийн хэмжээгvй их ядралд  дарагдан унтсанаа алгуурхнаар сэрэв. Эхлээд биеэ ажихад толгой нь маш хvнд, хоёр чих нь vргэлжлэн дvнгэнэж, амьсгал нь vеvе тасалдаж байлаа. Урьд шєнє яг орондоо ороод хэвтэхэд нь яг ийм байсан учир ер унтаагvй шиг санагдана. Толгойгоо арайхийн эргvvлэн нvд нээн харахад гэрт хvнгvй тооноор орж ирсэн нарны тусгал єдєр дунд болсныг илчлэнэ. “Yгvй энэ чинь юу вэ? Би зvvдэлж байна уу?” гэж биеэ ажихад бvх бие хачин хvнд, ялангуяа нvд, хамар, уруул тэр аяараа бусдын юм шиг хєшилдєнє. Барьж vзэхэд маш хєндvvр, зузаан хавдар суусан байх бєгєєд урьд шєнє Богдын ордны єндєр шон мєргєснийг санагдуулна. Дараа нь нас барсан амраг ба тvvний аав ээж нарын байсан байдал цєм сэтгэлд орж ирэн дотор харанхуйлж “Одоо над vхэхээс илvvтэй єлзийтэй юм алга” гэж бодов. Гэтэл бас амрагийнхаа бэлэглэсэн хєєрєгний дайлангийн нэгдvгээр нvvрийн vvлэн дээрх мєнхийн євс зуусан буга согоо хоёр харагдав. Тvvнийг анх харахад орчлонд хоёулаа тэнгэрийн жаргалыг эдэлье гэсэн утга санаа байсан бол одоо тийм биш, харин нvгэлт энэ орчлонгоос тонилсон хойно бидэнд энх мєнхийн жаргал ирнэ гэсэн утга санаа болон хувирахын зэрэгцээгээр одоо амраг нь vvлэн дээр “Одоо чи ир! ЮЭнд хоёулаа эрх чєлєєтэй нийлэн энх, мєнхийн жаргал эдлэхээ би тvрvvн хэлсэн биш билvv” гэж урин дуудан гар сунгаж байгаа шиг санагдахыг хэлэх vv, vхье гэсэн сэтгэлий нь улмаар шийдвэртэй болгож єглєє.

Гараа хєгжлєєсєє гарган дэрнийхээ хажуу дахь намхан шургуулга руугаа явуулан бvсэн дэх хутгаа хуйтай нь аван элгэн дээрээ авчрав. Сэтгэл нь ер тайван, одоо ингээд vхэх гэж байгаадаа баярлах мэт  биеий нь хєшvvн хамар нармайн нь эмзэглэл цєм арилж зvрх нь боловч нэгэн жигд намуухан цохилно. Хутга сугалан зvрхнийхээ цохилтон дээр авчрахад vзvvр нь шєвєг болоод уг тємрийн нарийхан нь мэдэгдэн “Ай даа энэ ч харин амархан орно доо” гэж бодогдлоо. Гэтэл гэнэт гэрийн нь хаалга ширvvнээр нээгдэх чимээ Балданцэрэнг цочоов. Єєрийгєє биш, єєр бусдыг хорлох гэж байсан юм шиг хутгаа яаран хойш татан нуруун дороо нуув. Дэргэд нь нэг хvн ирээд хамраа шуухитнуулан зогсохыг чагнахад  шавь нь байгаа ажээ.

-Багшаа! Багшаа! гэж шавь хєнжилд нь гар хvрэн зєєлнєєр цохилов.

-Аа юу вэ? Юу болоов? гэж толгойгоо хєгжлєєс гаргалгvй асуухад,

-Богд баригдаж! гэж сулхнаар хариулан амьгаадав.

-Богд ий? Хэн барих нь тэр вэ?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 21, 2014 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Цаг төрийн vймээн(2nd part)Where stories live. Discover now