Гайхамшигт зуун адал явдал-1

220 2 0
                                    

Гайхамшигт зуун адал явдал

                              "Нисдэг голландийн эрэлд"

Цаг агаар тогтуун тайван өчүүхэн ч салхигүй үед "Нисдэг Голланд" хөлөг дарвуулаараа галзуурсан юм шиг явдаг байжээ.Дан араг яснаас бүтсэн хөлгийн багийнхантай тааралдах их аюултай гэдэг байжээ.Замдаа "Нисдэг Голланд" хөлөгтэй таарсан ямар ч хөлөгт гай болдог байлаа.Хамгийн гайгүй гэхэд л хөлөг нь гүехэн усанд хайрдаж, багийнхан нь ухаан солиордог бол хамгийн муу  нь гэхэд...

  Тэнгис далайн хий үзэгдэлтэй таарсан тухайгаа францийн зохиолч А.Савиньи ингэж бичжээ: "Горны хошууг тойрч явсан "Тексада" хөлөг "НисдэгГолланд"-тай тааралдахад багийнхан бүгд ухаан алдатлаа айцгаав.Хэдэн өдрийн дараа таван усан цэрэг тэнгист унаж, зургаа дахь далайчин шураг мопон дээрээс унаж амиа алдлаа. Ахмад амиа хорлов.Хөлөг Тасманийн Хобарт боомтод очиход үлдсэн хүмүүсийн дөрөвний гурав нь хумхаа өвчнөөр амиа алдав".

  Эрүүл ухаанаар бодож сэтгэдэг хүний хувьд Савиньигийн ярианд итгэхийн аргагүй. "Тексада" хөлөгтэй тохиолдсон явдлыг нэг бүрчлэн  аваад үзвэл болсон явдалд ямар нэгэн далдын хар хүч нөлөөлсөн гэж үзэж болно. "Нисдэг Голланд" хөлгийн тухай домогт хамгийн их итгэдэг хүмүүс энэ бол зүгээр л нэг домог гэцгээдэг.Хүний бодол санааг уншиж мэдээд тухайн үед нүдээр үзсэн гэрчүүдийн нүдэнд харагддаг зүйл болгон хувиргадаг ЯМАР НЭГЭН ЮМ байна гэж үздэг хүмүүс бас бий.Тухайлбал "Нисдэг Голланд" хөлөг болгон харагдуулдаг байж болно гэцгээдэг.

   1913 оны 10-р сард Галт  Газрын баруун эрэгт хамаг дарвуулаа босгон хурдалж яваа английн нэгэн хөлөг үзэгджээ.Түүний хажуу талд "Марлборо" гэсэн нэр байгааг арай гэж олж харсан байна.Нутгийн засаг захиргааныхан хуучны архиваа ухаж төнхөж байж "Марлборо" хэмээх дарвуулт хөлөг 23 жилийн тэртээ Шинэ Зеландаас гарч Английг зорин яваад сураггүй болсныг олж мэдэв.

   "Марлборо" хөлгийн  тавцан дээр гарсан хүмүүс үзсэн зүйлдээ үнэхээр их балмагджээ.Хөлгийн багийнхан бүгд байр байрандаа байсан ч багийнхан гэх юм байсангүй бүгд хуучирж муудсан хувцастай араг яснууд байсан гэнэ. Тэд ямар байдлаар амиа алдацгаасан юм бол? Хөлгийн тэмдэглэлийг авч үзээд ч тоймтой юм  иэдэгдсэнгүй.Хэтэрхий муудаж гэмтсэн болохоор тэндээс юу чуншиж чадсангүй ажээ.

   Түүнээс 35 жилийн дараа Шинэ Зеландын эрэгт бас нэг эмгэнэлт явдал давтагдав. 1948 оны 2-р сарын 8-нд "Уране Медан" хэмээх Голландын хөлөг онгоц аюулын дохио өгчээ. Холбоочин тусламж дуудан: "Ахмад болон бүх офицерууд үхлээ.Ганцхан би амьд үлдлээ.Би үхэж байна гэсэн өгүүлбэр дамжуулжээ. Хэдхэн цагийн дараа хөлгийн тавцан дээр гарсан аврагчид нас барсан ахмад, залуурын дэргэд байгаа штурман, өрөөндөө үхсэн усан цэргүүдийг олов. Нас барсан хүмүүсийн биед яиар нэгэн шарх сорви байгаагүй ч бүгд л маш их айсан царайтай байлаа. Сүүлд задлан шинжилгээ хийж үзвэл бүгдээрээ зүрх нь гэнэт зогссоноос болж үхсэн байв.

   Энэ юу вэ? Хий үзэгдэл хөлөгтэй тааралдаад айсан хэрэг үү? Эсвэл нэгэнт тааралдсан  бол хэзээ ч амьд үлддэггүй бас нэг ЯМАР НЭГ ЮМ-тай тааралдав уу?

    Бидний сонирхлыг татаж байгаа энэ сэдэвтэй холбоотой харьцангуй сүүлийн үеийн нэг жишээг өгүүлье. 1997 оны 8-р сард Нью-Мексикогоос гаралтай нүүрсний хаан Дональд Дьюкс эхнэр Сьюзи, 19настай охин Маргарет нарынхаа хамт "Пола бэр" хэмээх хувийн дарвуулт хөлгөөрөө Карибийн болон Саргассын тэнгисээр зугаалж  явжээ. Хөлөг нь захиалгаар хийгдсэн хэт орчин үеийн багаж  хэрэгслүүдээр тоноглогдсон,маш хүчтэй  радио холбооны хэрэгсэлтэй бөгөөд ахмадыг оролцуулан 9хүнээс бүрдсэн багтай байсан гэнэ.

   Наймдугаар сарын 29-нд тэд Сан Сальвадороос  110 км зайтай, Багамын арлуудын орчимд байжээ. Цаг агаар сайхан байсан ч халуун оронд байдагчлан  гэнэт харанхуй болж цэнхэр тэнгэрт хүчтэй цахилгаан цахиж аймшигтай ширүүн аадар бороо орж аянга буув.Цаг агаар эргээдтэр дороо сайхан болжээ.Баруун хойноос салхилсан хүчтэй шуурга давалгаатай байсан болохоор  дарвуулт хөлөг бараг  жолоодлогогүй болоод байжээ.Хөлөг хэдийгээр их хүчтэй хөдөлгүүртэй байсан ч шуурганд хөөгдөн их хол явжээ.Хүчтэй хар салхи гэнэт намдав. Хөдөлгүүр урьдын хэмнэлээрээ ажиллаж эхэлжээ.Дарвуулт хөлөг ч түрүүчийн чиглэлдээ орсон байна.Хөлгийн багийнхан ч, зорчигчид ч тийм зүйл хэзээ ч хараагүй байжээ. Энэ явдал ямар нэгэн учир битүүлэг шалтгаантай байлаа.

    Гэнэт харуулд зогсож байсан усан цэрэг гэнэт хашгиран: "Ахмадаа, бидний явж байгаа чиглэлээс Зюйд-вестэд  биднийг чиглэн яваа хөлөг харагдлаа" гэж хашгирахад хүмүүс бүгд тавцан дээр гүйлдэн гарч ирцгээн тэр зүг харжээ.Нэгэн дарвуулт хөлөг шууд тэднийг чиглэн яваа харагдаь.

     "Хачин юм даа.Ийм хөлөг хийхээ болиод 400 жил өнгөрч байнй шүү дээ.Хаанаас гараад ирсэн хэрэг вэ? Арай тэнгисийн музейгээс гараад ирмээргүй юм даа"  гэж ахмад өгүүлжээ.

      Энэ хооронд өнөөх хөлөг төднийг чиглэн хар хурдаараа айсуй.Этгээд хачин хувцастай хүмүүс тавцан дээр нь бужигналдаж байгааг харж болохоор ойртов.Тэд ч гэсэн америкийн хөлгийг хараад гайхаж сандарсан бололтой. гэтэл хөлгүүдийн хооронд гэнэт их усан багана босоод өнөөх хөлөг ор сураггүй  алга болжээ.

    Бүгд гайхахад усан цэргүүдийн нэг нь болох Генри Хор: "Өөр цаг хугацааны  үеэс ирсэн хөлөг байхаа.Тэгээд тийшээгээ буцаад явчихлаа" гэж хэлснийг америкийн физикч Фрэнсис Осборн бас дэмжиж: "Энэ бол Эйншиейний харьцангуй онолын баталгаа байна.Тэдний ертөнцийнхөн манай ертөнцийн цаг үетэй заримдаа таарч давхцаад тийм зүйл харагддаг байж болох юм" гэжээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 21, 2014 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Гайхамшигт зуун адал явдал-1Where stories live. Discover now