- Өглөөний мэнд хэмээн Жунин эелдэг хэлээд "Намайг оруулахгүй юм уу?" гэсэн харцаар Хэёон руу харан, түүнийг хаалганаасаа холдохыг чимээгүй хүлээж байлаа. Харин Хэёон түүний хэрхэн эелдгээр үүднээсээ хөөж явуулах талаар бодолд дарагдан сууж байлаа.
"Нэгт. Тэр бол эрэгтэй хүн. Энэ бол ганцаараа амьдардаг, ганц бие эмэгтэйн хувьд Жуниныг оруулж болохгүй маш том шалтгаан.
Хоёрт. Өмнө нь оруулсан учир хоёр дах удаагаа бүр оруулж болохгүй. Энэ Хэёоны хувийн хэм хэмжээнд харшилж байна.
Гуравт. Тэр унтлагын хувцсаа ч солиогүй байгаа.
Дөрөвт. Тэр бүхэл шөнөжин кино үзэж сэрүүн байсан учир одоо унтаж амрах зайлшгүй шаардлагатай.
Тавт. Хэдэн өдөр гэрээ цэвэрлээгүй учраас Жунин шиг хүн харвал даралт нь ихсээд унаад өгч мэднэ. Тэр хүн амины хэрэг үйлдэхийг хүсэхгүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр тэрээр Жуниныг хөөх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Тэгэхээр сөрөг талаас үндэслэлээ гаргана уу?"
"Түүнийг үүднээсээ хөөх чинь ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэл."
"Уучлаарай?"
"..."
"Үндэслэл байхгүй гэж үзлээ. Тэгэхээр Жуниныг гэртээ оруулснаар Хэёонд ямар ч ашиг байхгүй. Ингээд манай тал яллаа."
- Өглөөний мэнд гэж тэрээр үгээ зөөж ядан хариу хэлэхдээ чухам ямар шалтаг гаргах талаараа бодож байлаа.
- Баярлалаа хэмээгээд тэр ахиад л гэмгүй инээмсэглэл тодруулав.
"Гэмгүй хүн алах чинь бүр ч дэмий санаа байна. Та угийн сайхан сэтгэлтэй хүн биш шүү дээ. Тиймээс зүгээр л хөөчих өө."
"Үгүй ээ. Та үнэхээр дэлхий дээрх хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн. Хорвоогийн сайн сайхныг нэгээр ч гэсэн нэмэгдүүлж яваа хүн муухай үйлдэл гаргаж болохгүй биздээ?... Тийм ээ?"
- Хэёон?
- За?
- Би орж болох уу?
- Яагаад?
- Намайг оруулахгүй байх шалтгаан байгаа билүү?
- Оруулах шалтгаан юу билээ?
"За боль доо! Ийм яриа сонсож байснаас бууж өгсөн минь дээр! Оруул, оруул. Сүүлд нь хариуцлагаа өөрөө үүрээрэй!"
"Тийм шүү."
Жунин хэсэг чимээгүй бодлогошрон зогсож байснаа юу ч хэлэлгүй яваад өгөх нь тэр.

YOU ARE READING
Is he your boyfriend?
Romance~Бичигдэж дууссан~ Хэёонд зориулж зохиогдож буй цоо шинэ өгүүллэг! @anxglxw Жунин. Тэр их ухаалаг, боловсролтой, эелдэг, халамжтай, хоол сайн хийдэг, царайлаг. Бараг л бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу гэж хэлж болно. Гэвч түүнд эмэгтэй хүмүү...