Өнөөдөр бол 9 сарын 1. Тиймээ хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Мөн ахлах сургуулийн төгсөх ангид элсэн орох өдөр билээ.
Миний талаас:
Сэрүүлэг минь босоорой гэсэн шиг чанга чанга хангинан амтат зүүднээс минь сэрээлээ. Орноосоо босон усанд орчихоод гарч ирээд гэр бүлийнхэнтэйгээ өглөөний цайгаа ууна. (Гэр бүлээ танилцуулъя
Манай аавыг Ий Тэсог гэдэг. Тэрээр хувийн компанид ажилладаг. Харин ээжийг минь Ий Сүхи гэдэг. Тэр рэстарон ажиллуулдаг юм. Харин намайг Ий Дуни гэдэг. Би Шинмил ахлах сургуульд сурдаг. Одоо 18 настай төгсөх анги.)
Өглөөний цайгаа ууж дуусгаад дүрэмт хувцасаа өмсөн, хичээлдээ явахдаа бэлдлээ.
Би: За явчихаад ирье
Ээж: Болгоомжтой яваарай миний охион *гал тогооноос орилох*
Чихэвчээ зүүн дуртай дуугаа сонсон алхана. Сургууль маань гэрээс нээх их хол биш болохоор алхаад л оччихдог.
Сургуулийн үүдэнд анги ангиараа жагсах хэдэн 100 хүүхэд байлаа. Арай гэж ангиа олон жагсаалдаа орон зогслоо. Сургуулийн захирал үг хэлж байгаа бололтой.
Захирал: Сайн байцгаана уу хүүхдүүд ээ?
Сурагчид: САЙН
Захирал: За ингээд төгсөх ангийнхны хувьд хариуцлагатай жил ирээд байна. Бүгд хичээлдээ анхааран, шалгалтаа сайн өгцгөөж, сургуулиа амжилттай төгсөөрэй гэж хэлмээр байна. Мөн манай сургуульд шинээр хөгжмийн дадлагажигч багш ирээд байгаа билээ. За наашаа хүрээд ир *хэн нэгнийг гараараа дуудах*
Өндөр цэвэрхэн царайтай гоёмсог хувцасласан залуу индэр дээр гарч ирлээ.
***: Сайн байцгаана уу? National Art University school-ын 2-р дамжааны оюутан Чүэ Сынхён байна. Танай сургуульд нэг жил дадлага хийнэ. Тусалж дэмжиж байгаарай. * бөхийх*
Охидууд: АА ЦАРАЙЛАГ ЮМАА БАГШАА *орилолдох*
^тиймээ тэр үнэхээр царайлаг юм^
Ашгүй гэж нээлтийн үйл ажиллагаа дуусан бүгд анги ангидаа орлоо.
Ангид
Зуны амралтаа хэрхэн өнгөрөөсөн талаар хүүхэд болгон ам уралдан шаагицгаана. Би бас найзуудтайгаа хамт юм ярин сууж байтал ангийн хаалга онгойн математикийн багш ноён Пак орж ирлээ. Хүүхдүүд дургүйхэн суудал суудалдаа очин сууж хичээлээ эхэллээ. Маш олон бодлогууд бодон сууж байтал ашгүй гэж хонх дуугаран 2 цагийн математикийн хичээлийг дуусгав. Цайны цаг тул сургуулийн гуанз орон найзуудтайгаа хоол идэхээр ширээндээ суулаа. Би 3 сайн найзтай. Пак Мисү бол ухаалаг хөөрхөн охин
Сун Мина бол сургуулийн хамгийн хаөрхөн халуухан охин. Бүх залуус түүний араас гүйдэг ч тэр хэнд нь ч нүүр өгдөггүй
Ким Арым бол мөн л даруухан хөөрхөн охин
Харин бид 4 нийлэх юм бол галзуурч өгнөдөө ххэ
Мисү: Та нар тэр шинэ багшийг харсан уу?
Мина: Харалгүй яахын үнэхээр царайлаг ёохххх *өөрийгөө гараараа сэвэх*
Арым: Тиймээ бас их гоё хоолойтой юм байналээ. Чүэ Сынхён гэдг гээл *амандаа хоолтой ярих*
Би: Харин тиймээ хөгжмийн багш гэлүү? *хоолоо халбагадах*
Мина: Мхн бид нараас ердөө 2хон л ах гээд боддоо
Диннннннн
Биднийг ийн ярилцан хоолоо идэж байх зуур завсарлагаан дуусан хонх дуугарлаа.Одоо хөгжмийн цаг орно. Охидууд бүгд л шинэ дадлагын багшийн царайлагийг бишрэн сууцгаана.
Багш: За бүгд номныхоо 12-р хуудсыг нээ. Романтизм урсгал нь хүний уран сэтгэмжээс үүдэн гардаг маш нарийн мэдрэмжийг өгдөг урсгал юм. Нэгэн хөгжмийн зохиолч залуу хайртай бүсгүйдээ зориулан ая зохиосон ба үүнээс Романтизм үүссэн гэж ярьдаг.
Тэр үнэхээр чин сэтгэлээсээ ярих ба үе үе гараа оролцуулна.
Бид ч хэрэгтэй зүйлсээ тэмдэглэн авцгааж байв.
Диннннннн
Багш: Өнөөдрийн хичээл энэ хүрээд дууслаа. Гэрийн даалгаварт 41-р сонатыг сонсон төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж ирцгээгээрэй баяртай*ангиас гарах*
Хичээлийн эхний өдөр учир 2 паар л хичээл орлоо. Найзуудтайгаа сургуулиасаа гаран салах ёс хийн гэрийн зүг чихэвчээ зүүн алхлаа. Гэрт
Би: Би ирлээ * гутлаа тайлах*
....
Юу вэ? Хэн ч байхгүй байгаа юм байхдаа
Өөрөө оройн хоолоо хийж идэн ээж рүү залгалаа
Ээж: Өө миний охин
Би: Ажил чинь тарах болоогүй байгаа юмуу ээж?
Ээж: Харин гэнэт эмээгийн чинь бие муудаад аав бид 2 чинь одоо Дэгү явж байна.
Би: Тийм үү? Бие нь гайгүй байгаа. Заза та 2 тэгээд хэзээ ирэх юм?
Ээж: Бараг сар болох байхаа
Би: ЮУ? САР ГЭНЭЭ? О.о
YOU ARE READING
Миний царайлаг багш
FanfictionИй Дуни бол багаасаа хайранд умбаж өссөн охин. Тэрээр 18 настай бөгөөд энэ жил сургуульд нь дадлага хийж байгаа хөгжмийн багштайгаа хамт амьдарснаар үйл явдал өрнөнө Төрөл: Адал явдалт, инээдмийн, ахлах сургууль Хэсгийн тоо: тодорхойгүй Өдөр болгон...