Хотын төвд байрлах нэгэн кафений цонхны хажуугын суудалд хоёр хүү нэг нэгэнрүүгээ муухай харан суун. Тэднийг Билгүүн болон Бархас гэдэг.
Билгүүн бол тоглогч. Түүний царай яг л солонгос жүжигчин шиг ямар ч өө сэвгүй, бие нь бараг загвар өмсөгчөөс ч илүү байх, хар өнгийн үстэй, дээр нь тэр улсдаа тэргүүлдэг толгой баячуудын нэгнийхэн хүүхэд, мөн хуурамч дүр үзүүлэхдээ гарамгай. Иймдээ ч тэр охидыг өөртөө соронз шиг л татдаг байх. Гэвч тэр охидыг ашиглачихаад дараа нь яг л хог шиг хаячихдаг нэгэн. Мөн маш ихээр зугаа цэнгэлд дуртай. Харин Бархас бол улсдаа дээгүүрт ордог тэргүүний сурагч. Тэр өндөр боловч Билгүүний хажууд жижигхэн. Аав ээж нь шинэхэн амжилттай яваа бизнэс эрхлэгчид. Царайны хувьд цагаан царай, давхраатай том алаг нүд, өтгөн хөмсөг, бор өнгийн үс гээд ер нь л дур булаам залуу. Гэвч түүнд одоог хүртэл ямар нэгэн байдлаар хайр дурлалын амьдрал байгаагүй. Тиймдээ ч тэр Билгүүн шиг доргио нэгэн бус даруу төлөв хүн. Нэг үгээр Бархас бол Билгүүний эсрэг нэгэн нь юм. Энэ хоёр хүн яг л нэгнийхээ нөгөө тал нь юм шиг.... Гэхдээ яагаад тэд бие биерүүгээ хорслын харц шиднэ вэ гэжүү? Энэ бүхэн удахгуй монголд ирэх гадаадын томоохон хөрөнгө оруулагчаас болсон юм. Тэр хөрөнгө оруулагч ижил хүйстнүүдийг чин сэтгэлээсээ дэмждэг нэгэн. Харин үүнийг мөнгөнд дуртай аавууд өөрсдөдөө хөрөнгө оруулалт авахын тулд хүүхдүүдээ хооронд нь үерхүүлж буй юм аа. Энэ уулзалт бол тэр хоёрын анхны болзоо.
***
Нэгэн рүүгээ хялалзаж суусан тэр хоёрын бухимдлыг тун эелдэг зөөгч эвдэн хөөв бололтой Бархас "Ингэж суулаа гээд ямарч нэмэргүй. Нэг зүйл хийх хэрэгтэй" гэхэд Билгүүн толгойгоо нэг илснээ босоод Бархасын гарнаас бариад машиндаа суулган хөдлөв. Үүнд гайхсан Бархас тайлбар шаардлаа. Түүнд өгсөн тайлбар бол ердөө л "Уйдаад байна явж зугаацы" гэх утгагүй зүйл байв.
****
Хотоос зайдуу газарт байрлах нэгэн газрын 2 давхар модон зуслангын байшингын тагтан дээр халамцуу хоёр залуу архи уун сууцгаана. Согтсондоо болсон ч юм уу тэр хоёр сонин сонин үйлдлүүд хийнэ.
****
Модон байшингын өглөө дуу шуутайгаар эхлэнэ. Унтлагын өрөөний голд байх том орон дээр нүцгэн тэврэлдэн тухтайн аргагуй унтах залуус. Тэднийг сэрэхэд танил бус газар, хажууд нь нүцгэн хэвтэх эр, шалан дээр хэрэглэсэн бэлгэвч мөн өөрөө ч нүцгэн байдалтайгаар сэрсэн юм. Эндээс харвал тэд өнгөрсөн шөнө загас наадуулсан. Үүнийг Билгүүн Бархас хоёр маань ч ойлгож байшингаар нэг хашгиралдаж буй.
YOU ARE READING
Гэрээт үерхэл
RomanceХоёр залуу мөнгөний шуналт аавуудаасаа болж үерхэх болно. Тэдний үерхэл хэрхэн үргэлжлэх бол? Жич:- Энэ нь гэй өгүүллэг юм