Эрэгтэй хүн төрдөг байсан бол

234 10 1
                                    

Намайг Дөлгөөн гэдэг 29 настай эмч хүн. Гэр бүл зохиосон нэгэн. Манай хайрыг ч бас Дөлгөөн гэдэг. Энэ яг л хувь тавилан шиг тийм биш гэжүү. Бид хоёр хоёуулаа эрэгтэй ч гэсэн би энийг тийм ч чухал асуудал гэж бододгүй харин ч авууштайгаар боддог. Манай Дөдө одоо шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа оюутан. Хэдий надаас насаараа дүү ч ухаанаараа бол би дүү хэхэ. Ийм болохоор тэр минь бүх зүйлийг удирддаг. Намайг сэксийн тал дээр хэзээ ч гачигдуулж байгаагүй үргэлж ер бусын мэдрэмжээр хангаж өгдөг. Өнөөдөр бидний 3жилийн ой.Би түүндээ зориулан амттай хоол хийн, өдөржингөө гэрээ цэвэрлэсэн. Мөн өөртөө  даашинж худалдаж авсан. Тэр даашинжтай би яг л охин шиг харагдаж байна гээч. Түүний минь ирэх цаг дөхсөөр л.... Тусгайлан бэлдсэн ширээнийхээ ард торон улаан даашинж өмссөн би сэтгэл хөдлөлдөө баригдан арай ядан сууна.
***
Дөдөг хаалгаар орж ирэх үед нь шууд л год гэж босоод түүнийгээ хүзүүдэн тэврээд эрхэлж гарав. Гэхдээ Дөдө нэг л сонин царайтай ямар ч сэтгэл хөдлөлгүй юм шиг хов хоосон нүдээр намайг ширтэнэ. Дөдөд ямар нэгэн юм болсон байна. Би түүнээс учрыг нь лавлаж асуутал тэр намайг буйдан суулгаад миний өөдөөс маш нухацтайгаар харан "чи үүрд надтай хамт байж чадах уу? Хаашаа ч явсан намайг л дагаж чадах уу?" гэлээ харин би "Мэдээж тэгэлгүй яахав учир нь би чамд хайртай" гэхэд тэр намайг зөөлхнөөр уруул дээр минь үнслээ. Би нүдээ анин түүнийгээ зөрүүлэн үнсэнэ. Харин нүдээ нээгээд хартал бид хоёр сансарт гал тэргэн дотор суугаад явж байна. Сандарсан би "Дөдө энд юу болоод байна аа??? Бид хаана байна аа?" гэх мэтчилэн асуултуудыг ар араас нь угсруулан асууна. Сонсож залхсан бололтой Дөдө долоовор хуруугаа уруул дээр минь тавин "тайвшир хайрт минь би одоо чамдаа бүгдийг нь хэлий. Үнэндээ би дэлхийн хүн биш Клүци гаригт төрсөн 4настайдаа дэлхийд ирж амьдарсан. Манай гаригт зөвхөн эрэгтэй хүмүүс л амьдардаг болохлээр эрчүүд нь жирэмсэлдэг. Хайрт минь би жирэмсэн саяхан мэдсэн гэхдээ дэлхий дээр төрж болохгуй болохлээр одоо би чамтайгаа хамт төрсөн гариглуугаа явж байна" гэх үгэнд нь дэндүү цочирдсон би "Энд үнэхээр ямар чөтгөр нь болоод байна аа? Сүүлийн үед чиний гэдэс томроод байсан нь үнэн ч гэсэн Жирэмсэн гэнэ ээ? Яаж болдог юм бэ? Эрэгтэй хүн жирэмсэлж болно гэж үү? Тэгээд яаж төрөх юм бэ?". Дөдө намайг тэврээд нурууг минь зөөлөн илээд "мэдээж болно, бидэнд эмэгтэй хүнийх шиг сав байдаг, хүүхдээ бүрэн гүйцэд болохоор нь хагалгаа хийлгэж авдаг. Гоё биш гэж үү бид удахгуй эцэг эх болно"

Энд үнэхээр ямар новш нь болоод байна аа??????

Эрэгтэй хүн төрдөг байсан болWhere stories live. Discover now