Энэ зөвхөн миний итгэл~~~
Жаргах нарыг харангаа би санаа алдаж. Харанхуй болсон учир бид түүдгээ унтраалаа.
Рио миний хажууд ирээд
-Чи TWD үздэг байсан байх тийм үү гэж хэлээд дулаанаар инээмсэглэнэ.
Үнэндээ би тэр асуултуудыг TWD-гээс туучихсан юм л даа :3
-Тийм ээ.
Өглөө Florida-руу хөдлөхөөр болов. Нэг нэгээрээ ээлжлэн манаанд гарч ойр хавьд сэжиг бүхий аюултай зүйлс байгаа эсэхийг шалгана.
Өглөөний 6н цаг
Бүгд сэрж бид замдаа гарлаа. Замдаа өнгөрсөнд болсон зүйлсийг ярилцан өнгрөөнө. Тэгэх бүрт дурсамж сэргэж хүн болгоны нүдэнд аз жаргалын оч гялтганана. Хэрвээ бид харийнханг буцааж чадвал энэ бүх амьдрал минь бидэнд буцаж ирнэ шүү дээ.
Том- Бид дэлхийг авраад дараа нь баатар гэсэн цол тэмдэг, их мөнгөөр шагнуулж насаараа татвар төлөхгүй, ажил хийхгүй амьдарч болох байхдаа.
Хүн болгон үүнийг сонсоод инээмсэглэл нүүрэндээ тодруулж байсан юм.
Би- Хэрвээ биднээс өөр амьд үлдсэн хүмүүс байхгүй бол яах вэ?. Юу гэдэг билээ дээ хүн төрлөхтөний эцсийн найдвар
Том- Тэгвэл Жижи бид хоёр хүүхэд төрүүлээд үржүүлээд үржүүлээд явчихна. :3
Жижи Томын энгэр рүү цохиж муу заваан амьтан.
Жолооны ард сууж байсан Рио шатахуун одоо дуусах нь хэрвээ замд шатахуун олдохгүй бол алхах болох нь ээ. Замд ямар нэг зүйлийн бараа ер харагдсангүй шатахуун дуусч бид 2 , 2оороо салж яван ямар нэг хэрэг болчих зүйлс хайлаа.
Мэдээж Том , Жижи хамт явж бид 2ч хамт явцгаалаа. Ой моддыг сүлжин явсаар Рио бид хоёр нэг дүнзэн байшин оллоо. Хажуудаа худагтай. Бид хоёр дотогш орохдоо буугаа бэлэн байдалтайгаар гартаа барьцгаав. Дотор амьд зүйл байсангүй. Хэрэг болчих зүйл олдсонгүй. Хажууд байсан худгаас савандаа ус дүүргэж аваад машиндаа буцан ирлээ. Харин Жижи Том хоёр ирээгүй байлаа. Хэдэн цаг өнгөрсний дараа би:-Тэд хэтэрхий удаад байгаа юм шиг санагдахгүй байна уу.
-Тэд хосууд шүү дээ. Удахгүй ирчихнээ.
Түүнийг яриагаа дуусгасны яг дараа буун дуу тас хийв. Бид хоёр цочин машинаасаа гаран буун дуу гарсан зүгрүү хамаг хурдаараа гүйж байхад ч буун дуу дахин тас хийсээр өөдөөс Жижи Том хоёр гүйж ирж байлаа. Тэнд олуулаа байна зугтаарай гэж Том гүйж байхдаа амьсгаадсаар хэлнэ. Бид машинруугаа гүйн ирсэн ч шатахуун байхгүй тул яаж ч чадсангүй. Тэр хоёрыг дагуулан өнөөх байшингийн зүгт гүйлээ.
Маш хурдан гүйсэн болов ч ард минь хэдэн өндгөн толгойтуудын cүүдэр харагдаж байв.
YOU ARE READING
ALIENS //completed
AdventureДэлхийн хүмүүс харийнхантай уулзаж энхийн харилцаатай болжээ. Хүн төрлөхтөн харийнхантай хамт амьдарч найзлаж нөхөрлөж байв. Мөн бие биесээсээ суралцаж байсан. Гэвч нэг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн...