Шинэ амьдрал

9 1 0
                                    

Цонхны завсраар нарны туяа орж ирэн харанхуй өрөөг минь гэрэлтүүлэн гадаа шувууд жиргэн өглөө болсныг сануулах шиг
Босон цаг хартал 6 цаг өнгөрч байлаа.
Сургууль руу явахаар нүүр гараа угаана хувцсаа өмсөн гэрээс гарлаа. Гэрээс гарвал хар өнгийн машин намайг хүлээж байлаа. Дулаахан байсан болохоор алхахаар шийдэн жолоочдоо хэлэн чихэвчээ зүүн сургууль руу тайван гэгч нь алхлаа.
Сургуулийн үүдээр орж ирэхэд бусад өдөр шиг л охидууд нь өчигдөр юу тохиолдсоноо нэг нэгэндээ ярицгаан айлгүйтнэ
Ангидаа орж ирэн хамгийн ард талын суудалд суутал багш ч орж ирлээ.
Ингэсээр хичээл урьдийн адил өмнөх хичээлээ дахин дахин давтсаар тарах хонх дуугарахад би цүнхээ авна сургуулиас гарлаа. Сэрүүхэн байсан учир энэ удаад алхасангүй машинд орж ирэн суулаа.
Гэрийн үүдэнд орж ирэн нэг гүнзгий амьсгаа аван орлоо.
"Би ирлээ"
Гутлаа тайлан зочны өрөө рүү ортол аав гэж нэрлэгдэх хүн сонин гарчиглан сууж байлаа.
"Маргааш хоёулаа Солонгос руу явж амьдарна ачаагаа бэлд" хэмээн хэлэхэд би тийм ч их гайхсангүй угаасаа л надаас асуулгүй бүгдийг шийддэг нэгэн тийм бсаар ч ирсэн
"Юу?"
"Тэнд чиний сургууль болон бусад юмыг чинь бэлдчихсэн байгаа"
"За"
Өрөөндөө орж ирэн дуу сонсон сууна
Ахх~ Би цаашдаа яах ёстой юм бэ?

Өглөө сэрүүлэгний дуугаар сэрвэл би хувцастайгаа унтсан байх бөгөөд одоо ч чихэвчинд минь дуу сонсогдоно
Харин ганц өөрчлөгдсөн юм нь миний гэх ганц ч юм байхгүй байна. Би өрөөнөөс гаран үүд рүү очвол тэр хүн миний хувцастай цүнхийг барьчихсан зогсож байлаа
"Нүүр гараа угаагаад ир онгоц хөөрөх цаг болох нь"
Би юу ч хэлэлгүй угаалгын өрөө лүү алхана
Би яагаад уурлахгүй байгаа юм бол?
Магадгүй ингэнэ гэж мэдэж байсан байх
Хэсэг хугацааны дараа би угаалгын өрөөнөөс гарч ирнэ өөрийнхөө хувцастай чемьданыг авна түрүүлж гаран машинд суулаа.
Ардаас тэр хүнтэй цуг туслах гэгдэх хүмүүс нь 5,6 том цүнхнүүд барьсаар багааж онгойлгон цүнхнүүдээ хийж байхыг би хальт харан буцан цонхоор харлаа
Надад ээж гэх тодотголтой
хүн төрснөөс минь л хойш байдаггүй байсан
Бид хоёр дуугай явсаар Чингис хаан онгоцны буудал дээр ирлээ
Цүнхнүүдээ өгчихөөд билетээ шалгуулан онгоцондоо орон суулаа
Суудалдаа суун бүсээ бүслэн сууна. Нойр хүрч байна...
Нэг сэрэхэд бид ирчихсэн байлаа
Сайнуу? Шинэ амьдрал минь
Инчоны онгоцны буудлаас гаран шинэ гэртээ ирлээ
Шууд л өөрийнхөө өрөө рүү орлоо. Тас хар өнгийн хөшиг, цагаан өнгийн ор, хар өнгийн хивс
Яахав дажгүй л юм, орны хажууд байх цагаан бариултай хар өнгийн шүүгээнд очино хувцаснуудаа янзаллаа.
Хэдэн минутын дараа янзалж дуусан , өлссөн бололтой ходоод минь дуугарана.
Хувцаснуудаа янзалж дуусчихаад гэрээсээ гаран ойролцоох дэлгүүр лүү орон 1ш Кимбаб, 1ш жижиг ус авлаа
Би багаасаа л Солонгос, Япон, Хятад хэл сурч эхэлсэн юм. Тэр дундаа Солонгос хэлэндээ илүү сайн. бараг л Солонгос хүмүүс шиг ярьдаг болохоор надад ярианы тал дээр тийм ч их асуудал гарсангүй.

My New LifeWhere stories live. Discover now