09 Загварын баг

1.2K 82 15
                                    

I Daab компани загварын ертөнцөд хөл тавихаар шийдэн 5 хүний бүрэлдхүүнтэй баг гаргасан билээ. Энэхүү багт маш чадварлаг хүмүүс цугларсан бөгөөд тэднийг танилцуулвал өндөр туранхай үзэгслэнтэй бүсгүй болох "Солонго" мөн энэ хүний эсрэг гэмээр нэрэндээ таараагүй "Гэрэл" гэх нэртэй тарган, намхан, хялам хийсэн муухай харцтай, хөгшин авгай тэгээд яг л арван жилийн хүүхэд шиг харагддаг, монгол ээж Чех ааваас гарсан намхан биетэй, хар үстэй охин Лүна болон өндөр булчинлаг биетэй, өө сэвгүй царайтай Бат-Эрдэнэ.  Багын сүүлийн гишүүн нь манай Баади.
****
Тансаг рестораны тусгай өрөөнд ширээ тойрон 5 хүн суун бяцхан баяр тэмдэглэнэ. Найр хавтгайрсаар ширээн дээр байсан архи, вино, шар айрагнууд дундраад ирэхэд тэд хоёр дахь үе буюу кароке явлаа. Энэ үед нэмж Бээби ирж тэд хамтдаа дуулцгаасан юм. Тэдний дуулах чадвараас сонордуулвал. Баади, Солонго хоёр энгийн хоолойгоор дуулсан бол Гэрэл  өөр шигээ хашгичиж дуулсан. Бат-Эрдэний хоолой яг л сахиусан тэнгэрийх шиг байсан харин Лүна үнэхээр өхөөрдмөөр дуулсан. Бээбигийн хувьд бол тэр маш солгой юм байна лээ. Өнөөдрийн танилцах үдэшлэг Бээбигийн дуунаас болж тарсан гэхэд хэлсдэхгүй. Гэсэн ч Бэбиг дуулж дуусахад Баади, Лүна, Батаа гурав алга ташсан билээ.
*****
Маргааш өглөө нь Гэрэлээс бусад нь шарталтын байдалтайгаар ажилдаа иржээ. Тэднийг Гэрэл "Одоогын бацаанууд арчаагүй болждээ" гэж уулга алдана. Ажлын эхний хоёр өдөр иймэрхүү нозоорлын байдалтай өнгөрсөн бол дараагаас нь тэд унтах ч завгүй ажиллаж эхэлжээ. Гэрэл, Солонго, Лүна гурав өдөржингөө ажиллаад ихэвчлэн шөнийн 3 гэж харидаг бол Батаа, Баади хоёр хамт ажлын байран дээрээ хонодог байлаа. Ингэж явсаар байгаад аль хэдийн 8 сар өнгөрсөн байлаа. Тэдний ажил ч овоо цэгцэрч загварын шоу болох өдөр нь ч товлогджээ. Ажлаа бүтээсэн тэд хамтдаа аялалд гарахаар төлөвлөж нэгэн амралтын газрыг зорижээ. Тэд мөнгөө хэмнэхий тулд дундаа 2 өрөө авсан бөгөөд өрөөнүүдд ээ эмэгтэй×эрэгтэй буюу Солонго-Гэрэл-Лүна×Батаа-Баади гэж хувиарлан орохоор болжээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 20, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Гэрээт үерхэлWhere stories live. Discover now